2013
Ахлагч Кристофферсон Төв Америк дахь гишүүдэд зөвлөлгөө өгөв
2013 оны 6-р сар


Ахлагч Кристофферсон Төв Америк дахь гишүүдэд зөвлөгөө өгөв

2013 оны 1-р сарын 20-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Д. Тодд Кристофферсон өнөөдрийн Сүмийн ажил нь Их Эзэнийг ирэх үед Түүнийг хүлээн авч, үйлчлэхэд бэлэн байх хүмүүсийг бэлтгэх явдал юм хэмээн Аррайжан Панама гадасны гишүүдэд хэлжээ.

Энэ бол Ахлагч Кристофферсоны 1-р сарын 11-нээс 20-ны хооронд Төв Америкт байх хугацаандаа өсвөр үеийнхэн, ганц бие залуучууд, номлогчид, Сүмийн орон нутгийн удирдагчид болон гишүүдэд гадасны чуулганы үеэр хэд хэдэн удаа давтан хэлсэн сэдэв юм.

Ахлагч Кристофферсонтой хамт эхнэр Кейти Кристофферсон мөн Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахлагч Ричард Ж.Майнес болон түүний эхнэр Нейнси Майнес нар явсан байна. Тэрээр Коста Рика, дараа нь Гватемала, хамгийн сүүлд Панама руу аялахдаа Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болох ерөнхийлөгч Ахлагч Жеймс Б.Мартино, нэгдүгээр зөвлөх Ахлагч Карлос Х.Амадо, хоёрдугаар зөвлөх Ахлагч Кевин Р.Дункан нартай хамт өөр газруудаар мөн зочилжээ.

Ахлагч Майнес мөн Хондурас, Белиз рүү удирдагчид болон гишүүдтэй уулзахаар явсан байна.

Ахлагч Кристофферсон Коста Рика болон Панама дахь Залуучуудын бат бөх байдал хэмээх чуулгануудад цугласан залуучуудад мөн Коста Рика Сан Жосе, Гватемала, Панама дахь номлогчдод, гурван өөр улсын ганц бие залуучуудад мөн санваар болон туслах бүлгийн удирдагчдад хандан үг хэлжээ.

Тэрээр мөн Коста Рика болон Гватемалагийн ерөнхийлөгчидтэй засгийн газартай чухал харилцаа холбоо тогтоохыг дэмжих зорилгоор уулзсан байна.

Ахлагч Кристофферсон Коста Рикад байхдаа өсвөр үеийнхэн болон залуучуудад зарлигуудыг дагаж, Тэнгэрлэг Эцэг тэдэнд хайртай бөгөөд Тэднийг мэддэг гэдгийг санаж, судруудыг өдөр бүр судалж, судруудыг судлах үедээ Сүнсний тэдэнд өгөх бүх зүйлийг хүлээн авахаар эрэлхийлэхийг зөвлөжээ.

Тэрээр Бошиглогч Иосеф Смит болон Есүс Христийн талаар хүчирхэг гэрчлэлийг хуваалцсан байна. Тэрээр “би та нарын дээр миний гэрчилж буй энэхүү гэрчлэлийг хүлээн авахаар адисалж байна. [Есүс Христ] бол бодит. Би өнөө орой та нарт Түүний адислалуудыг үлдээж байна” гэжээ.

Тэрээр Гватемалад байхдаа гэр бүлийн ач холбогдлын талаар онцолсон байна.

“Бид гэр бүл үүсгэснээр дэлхий дээрх хамгийн агуу зорилгоо биелүүлдэг” хэмээн тэрээр хэлжээ.

Тэрээр мөн Панама дахь өсвөр үеийнхэнд хандан үг хэлж, “энэ Сүмийн удирдагч бол бидний Их Эзэн Есүс Христ юм. Тэр үнэхээр төгс удирдагч бөгөөд Өөрийн Сүмийг идэвхтэйгээр удирддаг” хэмээн гэрчилжээ.

Санваарын удирдлагын чуулган үүрэг даалгавар болон завгүй байхад биш харин санваарын үйчлэлийн үр дүнд ялангуяа хувь хүмүүсийн хөрвөлтөнд анхаарлаа хандуулахыг онцолсон юм.

Ахлагч Майнес Белиз, Хондурас дахь залуучуудад болон номлогчдын цуглаануудыг оролцуулан маш олон хурал цуглааныг тэргүүлж, Төв Америкийн газар нутгийн хүмүүст сүнслэг удирдамж, зөвлөгөөг өгсөн билээ.

Ахлагч Д. Тодд Кристофферсон 1-р сард Панамад болсон цуглааны дараа нэгэн залуу эмэгтэйтэй мэндчилж байна.

James Dalrymple © IRI-ын гэрэл зураг