2013
Хоньчин ба алга болсон хонь
2013 оны 6-р сар


Бага насны хүүхдүүдэд зориулав

Хоньчин ба алга болсон хонь

Есүс түүхүүдийг ярьж, хүмүүст заадаг байв. Нэг өдөр Тэр 100 хоньтой хоньчны тухай түүх ярьжээ. Хоньчин нь маш эелдэг сайхан зантай хүн байв. Тэр хонин сүргээ хээрийн зэрлэг амьтдаас хамгаалдаг, шөнө нь манаж хонодог байлаа.

Нэг өдөр нэг хонь алга болчихож. Хоньчин 99 хонио аюулгүй газарт орхиод, алга болсон нэг хонио хайхаар явж гэнэ.

Хоньчин хонио олоод их баярлав. Тэр хонио мөрөн дээрээ үүрч, гэртээ авчирчээ.

Хоньчин найзуудаа дуудаад хонио хэрхэн олсон тухайгаа хэлжээ. Тэд хамтдаа баяраа тэмдэглэжээ.

Есүс Христ энэ түүхэн дэх хоньчинтой, харин бид хонин сүрэгтэй нь адилхан юм. Есүс биднийг харж хандаж, аюулаас хамгаалдаг. Тэр биднийг алдаа гаргахад хаядаггүй. Харин биднийг наманчилж, Түүний сайн мэдээнд эргэж ирэхэд баярладаг. Тиймээс судруудад Түүнийг Сайн Хоньчин гэж нэрлэдэг.

Зураг чимэглэлийг Дэвид Хаббен