2013
Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана
2013 оны 6-р сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Би баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагана

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Мормон гэдэг ойд цугласан бүлэг хүмүүсийн тухай Мормоны Ном өгүүлдэг. Тэд Есүс Христийн сайн мэдээний тухай Алмагийн заахыг сонсохыг хүссэн ажээ. Алма тэдэнд олон өдөр заасны дараа тэднээс Бурханд үйлчлэх болон Түүний зарлигуудыг сахих гэрээ байгуулахыг хүсч байна уу гэж асуусан гэнэ. Хэрэв тэд баптисм хүртвэл тэдэнд Ариун Сүнс ирэх болно гэдгийг тэр хэлжээ (Moзая 18:7–10-ыг үзнэ үү).

Хүмүүс үүнийг сонсоод “баярласандаа алгаа ташин” (Moзая 18:11) ихэд баяртай байсан аж. Алма Мормоны усанд 200 орчим хүнд баптисм хүртээжээ. Тэдгээр хүмүүс Мормоны ойг сайхан газар хэмээн боддог болсон гэнэ. Учир нь тэд тэнд Аврагчийн тухай мэдэж, баптисм хүртсэн юм (Moзая 18:30-ийг үзнэ үү).

Бид Алмагийн хүмүүстэй адил баптисм хүртэхээр хүлээж байхдаа эсвэл баптисм хийлгэснээ эргэн санасан үедээ баяртай байдаг. Бид Алмагийн хүмүүстэй адил баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ хийдэг. Бид Түүний зарлигуудыг сахиж, Түүнд үйлчлэх амлалт өгдөг. Бид Есүс Христийн нэрийг өөр дээрээ авч, Сүмийн гишүүд болдог. Бид гишүүнээр батлагдах үедээ хэрэв бид Бурханы зарлигуудыг сахьвал Ариун Сүнс бидэнтэй үргэлж хамт байх болно гэсэн Алмагийн хүмүүсийн хүлээн авсан гайхамшигтай амлалтыг хүлээн авдаг билээ.

Зураг чимэглэлийг Дани Жөүнс