2013
Сүмийн эргэн тойронд
2013 оны 6-р сар


Сүмийн эргэн тойронд

Сүмийн удирдагчид Техаст уулзав

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М. Расселл Баллард энэхүү эдийн засаг, нийгмийн хүнд хэцүү байдлын үед хэрхэн гэр бүлүүд болон нийгмээ хүчирхэгжүүлэх талаар ярилцахын тулд Плийсент Хилл Баптист Сүмийн пастор бага Харвей Клемонс мөн АНУ-ын Техас муж дахь бусад сүмийн болон нийгэмлэгийн удирдагчидтай уулзжээ.

Уг уулзалт нь Техасын Хьюстон Хойд Номлолын номлогчид пастор Клемонсын сэргээн босголтын хичээл зүтгэлээс үндэслэлтэй томоохон үйлчлэлийн төсөлд оролцсоны дараа болжээ. Уг төсөлд цэцэрлэгт хүрээлэн барих мөн хуучин барилгуудыг шинэчилж, засварлах ажлыг багтсан байна.

Ахлагч Баллард болон пастор Клемонс нар гэр бүлүүдийг хүчирхэгжүүлснээр нийгмээ сайжруулахын тулд хоёр Сүмийн хооронд харилцаа тогтоох харилцан хүсэл сонирхол байдаг талаараа ярилцжээ. Уг хоёр удирдагч тэдэнд маш олон нийтлэг— зүйл байгааг ялангуяа тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр Аврагчийг дагах хүсэлтэй байдаг талаар олж мэджээ.

Мексик дэх Сүмийн дунд сургууль шинэ НБТ болно

1-р сарын 29-нд Мексикийн Мексик хот дахь Benemérito de las Américas хэмээх Сүмийн дунд сургуулийг номлогчийг бэлтгэх төв болгох зарлалыг танилцуулсан байна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Расселл М.Нелсон болон Жеффри Р.Холланд нар 1-р сарын 29-нд шинэ НБТ-ийг зарласан Бенемерито сургууль дээрх цуглааныг тэргүүлж, үг хэлсэн байна. Сургуулийг НБТ болгож өөрчлөх ажлыг Бенемерито сургуулийн төгсөлтийн дараа буюу 2013 оны 6-р сард эхлүүлэхээр төлөвлөөд байна. Бараг 40 жилийн турш Benemérito de las Américas сургууль гэрээсээ хол байгаа сурагчид байрлах зориулалттай дотуур байртай үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Иймээс НБТ-д шаардлагатай дотуур байр болон тоног төхөөрөмжүүд аль хэдийн тэнд байгаа билээ.

Уг шинэ НБТ нь зөвхөн Мексикт төдийгүй Өмнөд, Хойд, Төв Америкт үйлчлэх ахлагчид, систерүүд болон ахмад номлогчдыг сургах болно. Бүр өөрсдийн эх орондоо испани хэлээр номлох шаардлагатай Америкаас ирсэн номлогчид Мексик хотод бэлтгэгдэж болно. Юта мужийн Прово дахь НБТ нь мөн олон номлогчдод испани хэлний сургалтыг үргэлжлүүлэн явуулах болно.

Табернеклын найрал дуучид дуу бичлэг болон интернетээр дамжуулан амжилтанд хүрч байна

Дуу бичлэгийн үйлдвэрлэлийн худалдааны хэвлэл болох Billboard сэтгүүлийн жилийн эцсийн дүгнэлтээр 2012 оны хамгийн ашиг орлоготой байсан дуучид, урлагийнхны жагсаалтыг гаргасан байна. Эдгээр жагсаалтын тоонд Мормон табернеклийн найрал дуучид ариун сүмийн талбай дахь найрал хөгжмийн хамт Номер 1 Үндэсний Сонгодог Цомгийн Уран Бүтээлчдээр тодорчээ.

Найрал дуучид болон найрал хөгжим нь жилийн эцсийн жагсаалтын тавд нь, мөн цомгийн жагсаалтад хоёр удаа бичигдсэн байна. Энэ нь (Glory! Үндэсний сонгодог цомгийн 3 болон 9-р байранд бичигдэж; Music of Rejoicing ба This Is the Christ цомгуудаар) Traditional Classical Albums Imprint-ын 4-р байранд; Traditional Classical Albums Label-ын 5-р байранд бичигдсэн байна; (Дэвид Арчулетатай хамтран дуулсан Glad Christmas Tidings цомгоор) Олон төрөлт сонгодог хөгжмийн цомгийн 12-р байранд мөн оржээ.

Уг амжилтуудаас гадна табернекл найрал дуучдын тоглолтыг 2012 оны 10-р сарын 30-наас хойш бараг гурван сарын дараа 1-р сарын 17-н гэхэд YouTube хөгжмийн вэбсайт дээр нэг саяас илүү үзэгчид үзсэн байна. Уг сайтыг 2012 оны эцсээр гэхэд үзэгчид 3.23 сая минут үзэж, өмнөх амжилтыг давсан байна. Уг сайтад зочлохын тулд www.YouTube.com/user/MormonTabChoir хуудас руу очно уу.

Мормон табернекл найрал дуучид болон ариун сүмийн талбай дахь найрал хөгжим нь Billboard сэтгүүлээс гаргасан жилийн эцсийн жагсаалтанд эхний байр эзэлснээс гадна тэднийг 2012 оны эцэс гэхэд YouTube хөгжмийн вэбсайт дээр хүмүүс гурван саяас илүү удаа үзсэн байна.

IRI