2013
Сүмийн удирдагчид ‘Ажлыг яаравчлуулах’ талаар ярилцаж байна
2013 оны 6-р сар


Сүмийн удирдагчид “Ажлыг яаравчлуулах” талаар ярилцаж байна

Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнийг номлолын бэлтгэл, гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил болон Ням гарагийн заавруудад илүү үүрэг хариуцлагатай хандахыг шаардаж буй өөрчлөлтүүдийн зэрэгцээ Сүмийн өсвөр үеийнхнээс “үйлдэхэд дуудан”, “босч мөн урагш гэрэлтүүлэхийг” (С ба Г 115:5) хүсч байна гэж удирдагчид хэлжээ.

Уг өөрчлөлтүүд нэг зүйлийг хэлээд байна: “Их Эзэнд Түүний хийхийг хүссэн ямар нэгэн зүйл байна” гэж Далын Ахлагч Паул Б.Пийпер хэлжээ.

Санваарын албаны гүйцэтгэх захирал Ахлагч Пийпер өсвөр үеийнхэнд олон замаар нөлөөлөх өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэж буй Сүмийн мэдээ дугуй ширээний ярилцлагад саяхан оролцжээ. Уг ярилцлагад мөн Далын Ахлагч ба Гэр бүлийн түүхийн төвийн гүйцэтгэх захирал Аллан Ф.Пакер, Далын Ахлагч ба Ариун сүмийн албаны гүйцэтгэх захирал Виллиам Р.Вокер, Далын Ахлагч ба Номлолын албаны туслах захирал В. Грейг Звик, Далын Ахлагч ба Сүмийн боловсролын хорооны төлөөлөгч Паул В.Жонсон, Бүсийн Далын Ахлагч ба Гэр бүлийн түүхийн төвийн зохицуулагч захирал Деннис С.Вримхолл мөн Нийгмийн халамжийн бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртөн нар оролцжээ.

Залуу эрэгтэй болон эмэгтэйчүүдийн номлолын үйчлэл хийж эхлэх насыг багасгасан талаар мөн шинэ өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын хөтөлбөр, өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн хайлтанд оролцуулж, ариун сүм рүү гэр бүлүүдийн нэрсийг авч явахыг хүссэн Тэргүүн Зөвлөлийн захидлын талаар Ахлагч Пийпер “уг гурван өөрчлөлтийг хамтдаа ирнэ” гэдгийг чуулганаас өмнө анзаараагүй гэдгээ хэлжээ. “Би чуулган руу ирэх замдаа өөрөөсөө ‘эдгээр гурван өөрчлөлт хэрхэн өөр хоорондоо холбогдож байна вэ?’ хэмээн асуусан юм. Энэ бол Их Эзэний ажил, Тэрээр үүнийг хүссэн гэдэг нь тодорхой байсан юм.”

Ахлагч Звик “Бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) хэмээх Их Эзэний үг тодорхой хэмээн хэлжээ. Тэрээр мөн “Их Эзэн Өөрийн биеэр биднийг удирдаж байна” хэмээн нэмж хэлэв. “Өнөөдрийнх [өсвөр үеийнхэн] шиг ийм сургалтын хөтөлбөрт бэлтгэгдсэн өсвөр үеийнхэн урьд хожид байгаагүй гэж би бодож байна. Мөн нас барагсдын төлөө ийм олон баптисм болон бусад ёслолуудыг хийлгэж, … [эсвэл] ариун сүмийн ажилд мөн түүний бүхий л талуудад ингэж их оролцож байсан өсвөр үеийнхэн байгаагүй билээ. Мэдээж хэрэг эдгээр бүх зүйл … тэднийг номлолын үйлчлэлд бэлтгэж, номлолынх нь дараах нэмэлт үүргүүдэд нь зориулж бат бөх суурийг барьж өгдөг юм.”

Энэ бол Бурхан Өөрийн өсвөр үеийнхэнд итгэж байгааг харуулсан үнэхээр хүчирхэг захиас хэмээн Ахлагч Бримболл хэлжээ.

“Их Эзэн ямарваа нэгэн зүйлийг хийх үед энэ нь зөв цагтаа зөв газарт болдог ба яг ийм зүйл одоо тохиолдож байна” хэмээн Ахлагч Жонсон хэлэхдээ мөн шинэ өсвөр үеийнхэнд зориулсан сургалтын хөтөлбөр дээр ажиллаж байсан хүмүүс номлогчдын үйлчлэлээ эхлэх насанд өөрчлөлт гарна гэдгийг мэдээгүй байсан гэдгийг мэдэгджээ.

Ахлагч Вокер өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхийн ажлаа хийж, ариун сүм рүү тэдгээр нэрсийг авч явахыг урамшуулсан Тэргүүн Зөвлөлийн захидлын талаар ярьжээ. “Өсвөр үеийнхэн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг ашиглах боломжтой болсон нь … үнэхээр гайхамшигтай зүйл юм” гэж тэр хэлэв. “Залуу хүмүүс ариун сүмийн ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулж [байна], сургаалыг ойлгож байна. … Энэ нь тэдэнд зориулж хадгалагдсан гайхамшигтай эдгээр бүхий л зүйлст сүнслэгээр бэлтгэхэд нь тэдэнд тусалж байна.”

Ахлагч Пакер гэр бүлийн түүхийн ажлын талаар гэрчлэлээ хуваалцсан нэгэн залуу эмэгтэйн талаар саяхан сонссон гэдгээ хэлжээ. Тэр эмэгтэй “энэ нь настай хүмүүсийн юу болох гэж буйг хэлснээс хамаагүй илүү хөгжилтэй ажил байсан” гэжээ.

Ахлагч Вокер “Энэ бол Елиагийн Сүнс. Энэ бол эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлж байгаа хэрэг” гэж хэлэв.

Ахлагч Пакер гэр бүлийн түүхийн ажил нь өсвөр үеийнхний хэрхэн шийдвэр гаргаж, сорилтуудад хандаж байгаа хандлагыг өөрчлөх болно гэж нэмж хэлжээ. Тэр мөн тэд “хэрэв өвөө үүнийг хийсэн бол би ч бас хийж чадна” гэж бодох болно гэжээ.

Өсвөр үеийнхэн хэн нэгний өмнөөс төлөөлөн баптисм хүртэх үедээ уснаас инээмсэглэн гарч ирдэг харин “тэд өвөг дээдсийнхөө өмнөөс үүнийг хийхдээ нүдэндээ нулимстай гарч ирдэг. Тэд илүү гүн гүнзгий мэдрэмжийг мэдэрдэг; тэд ямар нэг илүү зүйлийг мэдэрдэг” гэж ариун сүмийн ерөнхийлөгч ярьсан хэмээн Ахлагч Пакер хэлсэн байна.

Өсвөр үеийнхэнд алсын хараатай байхад туслах нь уг өсвөр үеийнхэнд зориулсан шинэ сургалтын хөтөлбөрийн зорилго бөгөөд сургалтын материалууд нь хичээлийн гарын авлагуудыг орлох болно хэмээн Ахлагч Пийпер хэлэв. Уг хөтөлбөр нь багш нарт өсвөр үеийнхнийг ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил, номлолын үйлчлэлд бэлтгэхийн тулд Ням гарагийн ангид юу заах ёстойгоо тодорхойлоход тусална.

“Шинэ НБТ болон Шинэ гэр бүлийн түүхийн төв нь гэр орон бөгөөд уг шинэ сургалтын хөтөлбөр нь өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүд хоёуланд тэрхүү үүрэг хариуцлагад нь туслах болно” хэмээн Ахлагч Пакер хэлж байна.

Эцэг эхчүүдэд хандан бичсэн захиас нь “Сүмийн удирдагчид, эцэг эхчүүд та бүхэнд итгэдэг бөгөөд танай гэр бүлд өссөн эдгээр залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд мөн итгэдэг” явдал хэмээн Ахлагч Звик хэлжээ.

Сүмд гарч буй бүх өөрчлөлтүүд “Сүмийг байх ёстой мөн байх болно гэж бошиглосон газар руу нь хүргэдэг. Их Эзэн ирээдүйд юу болохыг мэддэг бөгөөд … энэ бол хаант улсыг дэвшүүлж, урагш өнхрүүлэхийн тулд Түүний хийж буй зүйлсийн зөвхөн нэг хэсэг нь л юм” хэмээн Ахлагч Жонсон гэрчилсэн байна.

Ахлагч Пийпер өнгөрсөн 10-р сарын чуулганы үеэр болсон бүх зүйлийг тунгаан бодох үедээ “бошиглогчийг Сүмийн хөгжлийн хаалгыг санваарын түлхүүрээр нээж, биднийг оруулж буйг мэдэрсэн хэмээн хэлээд ийн үргэлжлүүлэв: Бид та нарыг ирж, уг ажилд оролцохыг урьж байна. Энэ бол Их Эзэний цаг. Бид бүгд үүнийг мэддэг. Бид бүгд үүнийг мэдэрсэн. Сүм ч бас үүнийг мэдэрч байгаа. Мэдээж хэрэг энэ нь биеллээ олох болно.”

Сүмийн удирдагчид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа бөгөөд Сүмийн өсвөр үеийнхнийг үйлдэхэд урьж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гэрэл зургийг Church News-ын зөвшөөрлөөр нийтлэв