2013
Гэр бүлийн түүхээс ирдэг баяр баясгалан
2013 оны 6-р сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэр бүлийн түүхээс ирдэг баяр баясгалан

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн бүлэг өөрийн тань амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.

Зураг
Нийгмийн халамжийн бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон, Елиагийн Сүнс бол “гэр бүлийн бурханлаг мөн чанарыг гэрчилдэг Ариун Сүнсний илэрхийлэл мөн” хэмээн заажээ.1

Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ судалж, тэдний өмнөөс сайн мэдээний авралын ёслолуудыг хийлгэх гэрээний үүрэг хариуцлагатай билээ. Тэд бидэнгүйгээр “төгс болгогдож” (Еврей 11:40) чадахгүй бас “бид өөрсдийн нас барагсадгүйгээр төгс болгогдож чадахгүй” (С ба Г 128:15).

Гэр бүлийн түүхийн ажил нь мөнх амьдралын адислалуудад биднийг бэлтгэдэг бөгөөд итгэл, хувийн зөв шударга байдлаа нэмэгдүүлэхэд тусалдаг. Гэр бүлийн түүх бол Сүмийн үүрэг зорилгын нэн чухал хэсэг бөгөөд бүхний төлөө аврал, өргөмжлөлийн ажлыг хийх боломжийг бидэнд олгодог билээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер хэлсэн нь: “Бид өвөг дээдсийнхээ судалгааг эхэлснээр тэдний нэрсээс илүү чухал зүйл бидний сонирхлыг татдаг. … Бидний сонирхол зүрх сэтгэлийг маань бидний эцгүүд рүү эргүүлж—тэднийг олж, мэдэж, үйлчлэхийг эрэлхийлдэг.”2

Судруудаас

Maлахи 4:5–6; 1 Коринт 15:29; С ба Г 124:28–36; 128:15

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Смит ийн сургасан билээ, “Бурхан энэ дэлхий дээр бидэнд ноогдуулсан хамгийн чухал үүрэг хариуцлага бол нас барагсдыгаа эрж олох явдал мөн.”3 Бид нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд төлөөлөх ёслол хийлгэн тэдний төлөө шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэж болно.

14 настай хүү нь нас барсан Иллинойн Наувугийн Салли Рандал мөнхийн гэр бүлийн тухай амлалтаас агуу тайтгарлыг олсон ажээ. Нөхөр нь хүүгийнхээ өмнөөс баптисм хүртсэний дараа тэр төрөл садангууддаа ингэж бичжээ: “Нас барсан бүх өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж, тэд нас бараад хэчнээн ч олон жил болсон хамаагүй тэдний тухай мэдээлэл цуглуулж чадсан бол … тэднийг аварч болдог нь хэчнээн гайхалтай сайхан хэрэг билээ.” Тэгээд тэр өвөг дээдсийнхээ тухай мэдээллийг өөртөө илгээхийг төрөл садангуудаасаа хүсч, “Би [гэр бүлээ] аврахын тулд чадах бүхнээ хийх бодолтой байна” гэжээ.4

Эшлэл

  1. Рассел M.Нелсон, “A New Harvest Time,” Лиахона, 1998 оны 7-р сар, 34.

  2. Боид K.Пакер, “Гэр бүлийн түүхээ хэрхэн эхлэх вэ?” Лиахона, 2011 оны 11-р сар, 17.

  3. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 475.

  4. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 21-ийг үзнэ үү.

ГЭРЭЛ зураг чимэглэлийг Крейг Даймонд, Коди Белл © IRI