Гэр бүлийн үдшийн санаанууд
Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг доор харуулав.
“Эмээдээ өгсөн бэлэг,” 58-р хуудас: Эмээдээ өгөх Кимберлигийн бэлгийн тухай унш. Энэ түүхийг ярилцахад тусламж авахын тулд та дараах асуултуудыг ашиглаж болно: Түүний захидал эмээд нь яагаад маш чухал зүйл байх болно гэж та бодож байна? Хүн ямар нэг зүйлийн төлөө өөрт чинь талархал илэрхийлэхэд чамд ямар санагддаг вэ? Тэнгэрлэг Эцэгт талархал илэрхийлэхэд Түүнд ямар санагддаг гэж та боддог вэ? Та Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын 18-р хуудсан дахь талархлын тухай уншиж болно. Лук 17:11–19 дэх уяман өвчтэй 10 хүнийг Есүс хэрхэн эдгээсэн тухай түүхийг уншиж, энэ түүх талархлын тухай юу зааж байгааг ярилцахыг бод. Гэр бүлийн гишүүн бүр талархлын захидал бичиж, энэ долоо хоногт хэн нэгэнд өгөх үйл ажиллагааг явуулж болно.
“Баптисм бол адислал,” 66-р хуудас: Та “Нифайн зориг” (Children’s Songbook, 120) дууг дуулж, гэр бүлийн үдшээ эхэлж болно. Дараа нь Тревор уснаас айх айдсаа хэрхэн даван туулсан тухай түүхийг уншиж, дараах асуултуудад хариул: Та ямар нэг зүйл хийхээс айж байсан уу? Айхгүй байхад чинь юу тусалсан бэ? Санаа зовж, тэвдэлгүйгээр хийх хэрэгтэй ямар зүйлс байгаа тухай санал бодлоо хуваалцахыг гэр бүлийн гишүүдээс хүс. Гэр бүлээрээ бие биедээ илүү зоригтой болоход туслах арга замуудыг ярилц. Ийм үйл ажиллагаа зохиож болно. Өрөөнд хүний явах зам дээр саад тавиад гэр бүлийн нэг гишүүний нүдийг боо. Тэгээд тэр өөрт нь өгөх зааврыг даган саадыг тойрч гарахыг хичээх хэрэгтэй. Айсан үед Сүнс биднийг хэрхэн удирдаж, тайтгаруулдаг тухай ярилцаж болно.
Төрөлх хэлээрээ
Лиахона болон Сүмийн бусад материалуудыг олон хэлээр www.languages.lds.org – аас үзэж болно.