2013
Сайн байна уу!’ Би Монголын А.Энхжин байна.
2013 оны 6-р сар


Сайн байна уу! Би Монголын

А.Энхжин байна

Чи гэрийнхэнтэйгээ юу хийх дуртай вэ? Монголын 8 настай Энхжин, гэрийнхэнтэйгээ хамт хөдөө явж, зэрлэг жимсгэнэ, гүзээлзгэнэ түүх дуртай ажээ.

Надад гэрийн ямар ч амьтан байхгүй, гэхдээ нэг гөлөгтэй болохсон гэж үнэхээр их хүсдэг. Бид заримдаа хөдөө явах үеэрээ үхэр, хонь, адуу, тэмээ, ямаа хардаг. Өвөл би цасан хүн хийж тоглох дуртай. Одоо Тэрэлж амралтын газрын ойролцоох Мэлхий хадны дэргэд байна.

Манайхан гэр бүлээрээ хамт цагийг өнгөрүүлдэг нь сайхан санагддаг. Бид гэр бүлийн үдэш хийж долоо хоног бүр сүмд явахдаа баяртай байдаг. Бид бас Мормоны Номыг уншиж, өдөр бүр хамт залбирдаг. Эдгээр зүйлүүд манай гэр бүлийг бэхжүүлэхэд тусалдаг.

Би аав, ээж, хоёр эрэгтэй дүүгийнхээ хамт Монголын нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Манай хотод нэг сая хүн амьдардаг гээд бод доо! Бид 15 давхар орон сууцны 12 дугаар давхарт амьдардаг.

Энэ зурган дээр би дүүдээ түүх уншиж өгч байна. Би ном унших их дуртай. Би гуравдугаар ангид сурдаг. Математик, зургийн хичээлд дуртай. Би ангийнхаа Сүмийн гишүүн биш нэг хүүхдэд Мэргэн Ухааны Үгийг зааж, цай, кофены оронд сүү ууж бай гэж хэлсэн. Би түүнд бас Тэнгэрлэг Эцэгт хандан хэрхэн залбирахыг заасан. Учир нь тэр үүнийг мэдэхгүй шүү дээ. Би түүнийг бас гэр бүлийнхээ үдэшт урьсан.

Гэрэл зургуудыг Энхжингийн гэр бүлийн зөвшөөрлөөр нийтлэв; зураг чимэглэлийг Брад Теаре