Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 33

Нифайн үгс үнэн—Тэдгээр нь Христийг гэрчилдэг—Шүүхийн тавцангийн өмнө гэрч болон зогсох Нифайн үгсэд Христэд итгэдэг тэд итгэх болно. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн эдүгээ би, Нифай, миний хүмүүсийн дунд сургагдсан бүх зүйлийг бичиж чадахгүй; бас би бичихдээ ярихынхаа адил бузгай нэгэн биш; учир нь хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг.

2Гэвч болгоогтун, Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг нь олон буйн учир, энэ нь тэдэнд орших зайгүй болой; иймийн тул, тэд бичигдсэн тэдгээрээс олон зүйлийг хаяж мөн тэдгээрийг хоосон зүйлүүд мэт үнэлдэг болой.

3Гэвч би, Нифай, өөрийн бичсэнийг бичсэн мөн энэ нь ялангуяа миний хүмүүст агуу чухал зүйл хэмээн би үнэлдэг. Учир нь би тэдний төлөө өдрөөр үргэлж залбиран мөн шөнөөр нүд минь дэрийг минь норгодог, тэдний учир болой; мөн би Бурхандаа итгэлтэйгээр гуйн залбирч, мөн тэр гуйлтыг минь сонсохыг би мэднэ.

4Мөн Их Эзэн Бурхан миний хүмүүсийн тусын тулд залбирлуудыг минь ариулан адислах болно гэдгийг би мэднэ. Мөн миний сул доройдоо бичсэн тэдгээр үгс тэдэнд хүчтэй болгогдох болно; учир нь энэ нь тэднийг сайныг хийхэд ятгадаг болой; энэ нь эцэг өвгөдийнх нь талаар тэдэнд мэдүүлдэг; мөн энэ нь Есүсийн тухай өгүүлж, мөн тэднийг түүнд итгэхийг, мөн мөнх амьдрал болох эцсийг хүртэл тэвчихийг ятгдаг бөлгөө.

5Мөн энэ нь нүглийн эсрэг үнэний тодорхой байдлын дагуу, хатуугаар ярьдаг; иймийн тул, ямар ч хүмүүн, тэр нь чөтгөрийн сүнснийх байхаас гадуур бол миний бичсэн үгсэд уурлах нь үгүй болой.

6Би тодорхой байдлыг бахаднам; би үнэнийг бахаднам; би өөрийн Есүсийг бахаднам, учир нь тэр бодгалийг минь тамаас гэтэлгэсэн билээ.

7Би өөрийн хүмүүст энэрлийг, мөн би түүний шүүхийн суудалд толбогүйгээр олон сүнстэй уулзана хэмээн Христэд итгэх агуу итгэлийг агуулна.

8Би Иудейд энэрлийг агуулна—би өөрийн ирсэн тэндээс тэднийг хамааруулан хэлж буй учир Иудей хэмээнэ би.

9Би түүнчлэн харийханд энэрлийг агуулах болно. Гэвч болгоогтун, тэд Христэд нийцсэн байж, амьдралд хүргэх тэр нарийн хаалгаар орж мөн давчуу замаар алхан, мөн сорилтын өдрийн эцсийг хүртэл уг замыг үргэлжлүүлэхээс бусдаар бол би тэдгээрийн нэгээхний нь ч төлөө би найдаж чадахгүй бөлгөө.

10Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, мөн түүнчлэн Иудей, мөн дэлхийн өнцөг булан бүр та нар бүгд, эдгээр үгсийг анхааран сонсож мөн Христэд итгэ; мөн хэрэв та нар эдгээр үгсэд үл итгэх аваас, Христэд итгэ. Мөн хэрэв та нар Христэд итгэх болбоос та нар эдгээр үгсэд итгэх болно, учир нь эдгээр нь Христийн үгс, мөн тэрээр эдгээрийг надад өгсөн юм; мөн эдгээр нь тэд сайныг хийвэл зохихыг бүх хүмүүнд заадаг билээ.

11Мөн хэрэв эдгээр нь Христийн үгс биш аваас, та нар шүүн тунгаа—өөрөөр хэлбэл Христ та нарт эцсийн өдөр, эдгээр нь түүний үгс гэдгийг агуу их сүр жавхлан хийгээд хүчээр үзүүлэх болно; мөн та нар болон би түүний тавцангийн өмнө нүүр нүүрээрээ тулан зогсох болно; мөн би сул дорой хэдий ч, эдгээр зүйлийг бичихийг би түүгээр зарлигдуулсныг та нар мэдэх болно.

12Мөн би Христийн нэрээр Эцэгт, хэрэв бүгд бус бол, бидний олон нь тэрхүү агуу их хийгээд эцсийн өдөр, түүний хаант улсад аврагдаж болно хэмээн залбирдаг.

13Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, Израилын угсааных болох тэд бүгд, мөн дэлхийн хязгаарууд та нар бүгд, би та нарт газар шорооноос хашгирах нэгний дуугаар: Тэр агуу их өдрийг ирэх хүртэл сайныг хүсье хэмээн хэлж байна.

14Мөн Бурханы сайн сайхныг эс хүртэх, мөн иудейчүүдийн үгсийг, мөн түүнчлэн миний үгсийг, мөн Бурханы Хурганы амнаас гарах үгсийг үл хүндлэх та нар, болгоогтун, би та нарт үүрдийн хагацлын өмнө сайныг хүсье, учир нь эдгээр үгс эцсийн өдөр та нарыгбуруутгах болно.

15Учир нь дэлхий дээр миний лацадсан нь, шүүхийн тавцан дээр та нарын эсрэг авчрагдах болно; учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой. Амен.