Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 3

Египет дэх Иосеф нифайчуудыг үзэгдэлд харав—Тэрээр хожмын үеийн үзмэрч Иосеф Смитийн талаар; Израилыг чөлөөлөх Мосегийн талаар; мөн Мормоны Ном ирэх тухай бошиглов. Ойролцоогоор мэө 588–570 он.

1Мөн эдүгээ отгон хүү Иосеф минь, би чамд хандан ярья. Чи миний зовлон зүдрэлийн аглаг буйдад төрсөн билээ; тийм ээ, миний хамгийн их харамсаж гашуудсан тэр өдрүүдэд эх чинь чамайг төрүүлсэн билээ.

2Мөн хэрэв энэчлэн байж чи Израилын Ариун Нэгэний зарлигуудыг дагах аваас, чиний үүрдийн аюулгүй байдлын тулд чиний өв мөн ах нарынхтай чинь хамт үр удмын чинь өв болгохоор, хамгийн эрхэм сайхан нутаг болох, энэ нутгийг түүнчлэн Их Эзэн чамд ариулан адислах болтугай.

3Мөн эдүгээ, Иосеф, зүдгүүрүүдийнхээ аглаг буйдаас миний авчирсан отгон хүү минь, Их Эзэн чамайг үүрд адислаг, өөрөөр хэлбэл чиний үр удам бүрмөсөн устгагдахгүй.

4Учир нь болгоогтун, чи бол миний хэвлийн үр билээ; мөн бибээр Египетэд боолчлолд хүргэгдэж асан Иосефын удам бөлгөө. Мөн Иосефтой хийсэн Их Эзэний гэрээнүүд агуу юм.

5Иймийн тул, Иосеф үнэхээр бидний үеийг харсан буюу. Мөн түүний хэвлийн гарсан үрсийг Их Эзэн Бурхан Израилын угсааны төлөө зөв шударга мөчир болгон өсгөнө гэсэн Их Эзэний амлалтыг тэрээр олж авсан буюу; Мессиа бус, харин хугарсан байх хэдий ч Их Эзэний гэрээнүүдэд санагдах нэгэн мөчир хожмын өдрүүдэд Мессиа тэдэнд хүч чадлын суу билгээр, тэднийг харанхуйгаас гэрэлд авчрахаар тэдэнд мэдүүлэгдэх гэсэн тэр—тийм ээ, нуугдмал харанхуйгаас мөн боолчлолоос эрх чөлөөнд болой.

6Учир нь Иосеф үнэхээр гэрчилж, өгүүлсэн нь: Миний хэвлийн үрсээс сонгогдсон байх үзмэрчийг, Их Эзэн Бурхан минь тэр үзмэрчийг тодруулах болно.

7Тийм ээ, Иосеф үнэхээр хэлэв: Их Эзэн надад ийн хэллээ: Би чиний хэвлийн үрсээс сонгогдсон үзмэрчийг тодруулна; мөн тэрээр чиний хэвлийн үрсийн дунд өндрөөр хүндлэгдэх болно. Мөн тэрээр өөрийн ах дүү нар болох чиний хэвлийн үрсийн хувьд, тэдэнд агуу үнэт болох, бүр миний эцэг өвгөдтэй чиний хийсэн тэр гэрээнүүдийн мэдлэгт тэднийг авчрах тэр ажлыг үйлдэхийг би түүнд зарлиг болгоно.

8Мөн миний түүнд зарлиглах тэр ажлаас өөр, нэгээхэн ч ажлыг хийх ёсгүйг би түүнд зарлиг болгон өгөх болно. Мөн би түүнийг өөрийн мэлмийд агуу болгох болно; учир нь тэрээр миний ажлыг хийх бөлгөө.

9Мөн тэрээр, хүмүүсийг минь чөлөөлнө, би та нарт тодруулна гэж миний хэлсэн тэр Мосегийн адил агуу байх болно, Ай Израилын угсаа.

10Мөн чиний хүмүүсийг Египет нутгаас гаргахын тулд би Мосег тодруулах болно.

11Гэвч би чиний хэвлийн үрсээс нэгэн үзмэрчийг тодруулна; мөн хэвлийн чинь үрд миний үгийг авчрах хүчийг би түүнд өгнө—мөн зөвхөн миний үгсийг авчрах бус, Их Эзэн хэлрүүн, харин аль хэдийн тэдний дунд очсон байх тэдгээр, миний үгсэд итгүүлэх хүчийг буюу.

12Иймийн тул, хэвлийн чинь үрс бичиглэх болно; мөн Иудейн хэвлийн үрс бичиглэх болно; мөн чиний хэвлийн үрсээр бичигдэх тэр нь, мөн түүнчлэн Иудейн хэвлийн үрсээр бичигдэх тэр нь буруу сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж мөн маргаан тэмцлийг намжаан, мөн хэвлийн чинь үрсийн дунд амар амгаланг тогтоон хамтран нэгдэх болно, мөн хожмын өдрүүдэд эцэг өвгөдийнх нь мэдлэгт тэднийг авчирна, мөн түүнчлэн миний гэрээнүүдийн мэдлэгт буюу хэмээн Их Эзэн хэлэв.

13Мөн чиний сэргээлтэнд, Ай Израилын угсаа, миний ажил миний бүх хүмүүсийн дунд эхлэн үүсэх тэр өдөр тэрээр сул доройгоос чадалтай болгогдох болно хэмээн Их Эзэн өгүүлэв.

14Мөн тэрчлэн Иосеф бошиглож, хэлсэн нь:Болгоогтун, уг үзмэрчийг Их Эзэн адислах болно; мөн түүнийг устгахыг эрэлхийлэх тэд устгагдах болно; учир нь хэвлийн минь үрсийн талаар, Их Эзэнээс миний олсон, энэ амлалт гүйцэлдэх болно. Болгоогтун, энэ амлалтын биелэлтийн талаар би огт эргэлзэхгүй байна;

15Мөн түүний нэр минийхээр нэрлэгдэх болно; мөн энэ нь түүний эцгийн нэр байх болно. Мөн тэрээр надтай адил байх болно; уг зүйлийн учир түүний гараар Их Эзэн авчруулах, Их Эзэний хүчээр миний хүмүүсийг авралд авчрах болно.

16Тийм ээ, тэрчлэн Иосеф бошиглов: бүр Мосегийн тухай амлалтанд би эргэлзээгүй шиг би үүнд эргэлзэхгүй байна; би чиний удмыг үүрд хадгалах болно хэмээн Их Эзэн надад хэлсний учир бөлгөө.

17Мөн Их Эзэн хэлэв: Би Мосе гэгч нэгнийг тодруулах болно; мөн би түүнд саваанд хүчийг өгнө; мөн би түүнд бичиглэх чадварыг өгнө. Гэвч түүний хэлийг тэрээр ихийг ярихуйц тийм хэлэмгий болгохгүй, учир нь би түүнийг ярихаар чадамгай болгохгүй. Харин гарынхаа хуруугаар би түүнд өөрийн хуулийг бичих болно; мөн би түүний өмнөөс яригчийг тодруулах болно.

18Мөн Их Эзэн надад түүнчлэн хэлэв: Би хэвлийн чинь үрсийн төлөө тодруулах болно; мөн би түүний өмнөөс яригч нэгнийг тодруулна. Мөн би, болгоогтун, би түүнд хэвлийн чинь удамд, чиний хэвлийн удмын бичиглэлийг бичих эрхийг өгөх болно; мөн чиний хэвлийн удмын яригч нэгэн үүнийг тунхаглах болно.

19Мөн түүний бичих үгс нь хэвлийн чинь удамд очих ёстой миний мэргэн ухаанд нийцэх эдгээр үгс болой. Мөн энэ нь хэвлийн чинь удам газар шорооноос тэдэнд хашгирсан мэт байх болно; учир нь би тэдний итгэлийг мэднэ.

20Мөн тэд газар шорооноос хашгирах болно; тийм ээ, бүр өөрсдийн ах дүүст наманчлалыг болой, бүр олон үе тэднээс хойш өнгөрсөн хойно ч гэсэн. Мөнхүү улиран тохиох дор тэдний хашгирах дуу хадах болно, бүр тэдний үгсийн энгийн хялбарын дагуу буюу.

21Тэдний итгэлийн учир тэдний үгс миний амнаас гараад тэдний ах дүү нар болох хэвлийн чинь үрсэд очих болно; мөн би чиний эцэг өвгөдтэй хийсэн гэрээгээ санан би тэдний үгсийн сул доройг итгэлд нь хүчтэй болгоно.

22Мөн эдүгээ, болгоогтун, хүү Иосеф минь, ийм маягаар миний өвөг бошиглосон болой.

23Иймийн тул, энэ гэрээний учир чи адислагдсан болой; учир нь чиний үр удам уг номын үгсийг сонсохын тулд тэд устгагдахгүй байх бөлгөө.

24Мөн Израилын угсааныханд мөн чиний ах нарын үр удамд машид их сэргээлтийг улируулан авчрах, мөн Бурханы мэлмийд агуу их болох тэр зүйлийг хийх, мөн хүчит гайхамшгуудыг үйлдэх, нэтэд их итгэлийг агуулж, Бурханы мутарт зэмсэг байснаар, үгээр болон үйлээр аль алинаар нь ихэд сайныг хийх тэрхүү хүчит нэгэн тэдний дунд тодрох болно.

25Мөн эдүгээ, адислагдсан болой чи, Иосеф. Болгоогтун чи бол бага; иймийн тул ах Нифайнхаа үгэнд орж бай, ингээд энэ нь бүр миний ярьсан тэдгээр үгсийн дагуу гүйцэтгэгдэх болно. Наснаас хальж буй эцгийнхээ үгсийг сана. Амен.