Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 29

Олон харийнхан Мормоны Номыг эсэргүүцэх болно—Тэд бидэнд илүү Библи хэрэггүй хэмээх болно—Их Эзэн олон үндэстэнд ярьдаг—Тэрээр бичигдэх тэрхүү номуудаас энэ дэлхийг шүүх болно. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Гэвч болгоогтун, олон нь байх болно—би хүмүүний үрстэй хийсэн өөрийн гэрээнүүдийг санаж болохын тулд, Израилын угсаа болох өөрийн хүмүүсийг буцааж авахын тулд би мутраа хоёр дахь удаагаа дахин хөдөлгөж болохын тулд би тэдний дунд гайхамшигт ажил хийхээр зорих тэрхүү өдөр буюу;

2Мөн түүнчлэн, би та нарын үр удмыг санана хэмээн Нифай чамд, мөн түүнчлэн чиний эцэгт амласнаа санаж болохын тулд; мөн таны үр удмын үгс чиний үр удамд чинь миний амаар шилжин ирэх болно; мөн миний үгс дэлхийн өнцөг булан бүрд, Израилын угсаа болох миний хүмүүст далбаа болж исгэрэх болно;

3Мөн миний үгс исгэрэн ирэх учир—харийнханаас олон нь хэлнэ: Ай Библи! Ай Библи! Бидэнд Библи байгаа билээ, мөн өөр ямар ч Библи байж болохгүй.

4Гэвч Их Эзэн Бурхан тийн хэлэв: Ай мунхгууд, тэд Библитэй байх болно; мөн энэ нь миний эртний гэрээт хүмүүс болох иудейчүүдээс гарч ирэх болно. Мөн тэднээс хүлээж авсан тэр Библийн учир иудейчүүдэд тэд хэрхэн талархах билээ? Тийм ээ харийнхан ямар бодолтой билээ? Тэд харийнханд авралыг авчрахын тул иудейчүүдийн тарчлалыг мөн хөдөлмөрийг, мөн шаналлыг, мөн тэдний надад хандсан хичээнгүйллийг санадаг уу

5Ай харийнхан та нар, та нар миний эртний гэрээт хүмүүс иудейчүүдийг санасан уу? Үгүй; харин та нар тэднийг зүхэн, мөн тэднийг үзэн ядсан, мөн тэднийг буцаан авчрахыг эрэлхийлээгүй. Гэвч болгоогтун, би эдгээр бүх зүйлийг та нарын өөрсдийн тань тэргүүн дээр эргүүлэх болно; учир нь Их Эзэн би өөрийн хүмүүсийг мартаагүй.

6Мунхаг та нар, ийн хэлдэг: Ай Библи, бидэнд Библи байгаа, мөн бидэнд өөр ямар ч Библи хэрэггүй. Иудейчүүдээр бус аваас та нар Библийг олох байсан гэж үү

7Та нар нэгээс илүү үндэстнүүд байдгийг мэдэхгүй гэж үү? Би, Их Эзэн та нарын Бурхан бүх хүмүүнийг бүтээсэн, мөн би далайн арлууд дээрх тэднийг санахыг, мөн би дээр тэнгэрт мөн доор газарт захирдгийг; мөн би өөрийн үгийг хүмүүний үрст, тийм ээ, бүр дэлхийн бүх үндэстний дээр авчрах тэр мөн гэдгийг та нар эс мэднэ гэж үү

8Иймийн тул бувтналдах та нар, миний үгээс ихийг хүлээн авахын учир юм уу? Хоёр үндэстний гэрчлэл би бол Бурхан, би нэг үндэстний адил нөгөөг ч санахыг та нарт гэрчилж буйг та нар эс мэднэ гэж үү? Иймийн тул, нэг үндэстний адил нөгөө үндэстэнд би адил үгсийг ярьдаг болой. Мөн хоёр үндэстэн хамтран нэгдэх үед хоёр үндэстний гэрчлэл түүнчлэн хамтран нэгдэх болно.

9Мөн би бол өчигдөр, өнөөдөр, мөн үүрд нэгэн адил; мөн би өөрийн үгсийг тааллынхаа дагуу ярьдгийг олонд баталж болохын тулд би үүнийг хийдэг. Мөн би нэг үг ярьсан учир та нар намайг өөрийг хэлж чадахгүй хэмээн бодсоны хэрэггүй; өөрөөр хэлбэл миний ажил хараахан дуусаагүй байна; басхүү энэ нь хүмүүний төгсгөл хүртэл ийн байх нь үгүй, мөн тэр цагаас мөн үүрд дуусахгүй байх болно.

10Иймийн тул, та нарт Библи буй хэдий ч та нар энэ нь миний бүх үгсийг тээсэн гэж бодох хэрэггүй; бас та нар би өөрийг бичүүлсэн байх учиргүй хэмээн бодох хэрэггүй.

11Өөрөөр хэлбэл би бүх хүмүүнд, өрнөдөд мөн дорнодод аль алинд нь, мөн өмнөдөд бас умардад мөн далайн арлуудад, тэд миний тэдэнд ярих тэдгээр үгсийг бичихийг зарлиг болгодог; өөрөөр хэлбэл бичигдэх тэр номнуудаас би дэлхийг, шүүнэ, хүн бүрийг тэдний үйлүүдийнх нь дагуу, бичигдсэн түүний дагуу болой.

12Учир нь болгоогтун, би иудейчүүдэд ярьж мөн тэд үүнийг бичих болно; мөн би түүнчлэн нифайчуудад ярих болно мөн тэд үүнийг бичих болно; мөн түүнчлэн өөрийн гадагш удирдсан тэр Израилын угсааны бусад овгуудад би ярих болно, мөн тэд үүнийг бичих болно; мөн би түүнчлэн дэлхийн бүх үндэстнүүдэд ярих болно, мөн тэд үүнийг бичих болно.

13Мөнхүү улиран тохиох дор иудейчүүдэд нифайчуудын үгс байх болно, мөн нифайчуудад иудейчүүдийн үгс байх болно; мөн нифайчууд мөн иудейчүүдэд Израилын алдагдсан овгуудын үгс байх болно; мөн Израилын алдагдсан овгуудад нифайчууд хийгээд иудейчүүдийн үгс байх болно.

14Мөнхүү улиран тохиох дор Израилын угсааных болох миний хүмүүс өөрсдийн эзэмшлийн нутагт, гэртээ цуглуулагдах болно; мөн миний үг түүнчлэн нэгд цуглуулагдах болно. Мөн миний үгийн эсрэг мөн Израилын угсааных болох миний хүмүүсийн эсрэг тулалдах тэдэнд, би бол Бурхан мөн би үр удмыг нь үүрд санана хэмээн Абрахамтай би гэрээ хийснийг үзүүлэх болно.