Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 26

Христ Нифайчуудад тохинуулах болно—Нифай өөрийн хүмүүсийн устгалыг угтан харав—Тэд газар шорооноос ярих болно—Харийнхан хуурамч сүмүүд мөн нууц холбоонууд байгуулах болно—Их Эзэн санваараар мэргэшихийг хүмүүнд хориглов. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн Христ нас барагсдаас боссоныхоо дараа тэрээр өөрийгөө та нарт үзүүлэх болно, хүүхдүүд минь, мөн хайрт ах дүү нар минь; мөн түүний та нарт ярих үгс нь та нарын дагах тэрхүү хууль байх болно.

2Учир нь болгоогтун, олон үе улиран өнгөрч, мөн миний хүмүүсийн дунд их дайн мөн тэмцлүүд болохыг би болгоосон хэмээн би та нарт хэлнэ.

3Мөн Мессиаг ирсний дараа миний хүмүүст түүний төрөх, мөн түүнчлэн түүний үхлийн мөн амилалтын тэмдгүүд өгөгдөх болно; мөн тэр өдөр ёс бусыг үйлдэгчдэд агуу болоод аймшигт байна, учир нь тэд эрсдэх болно; мөн тэд бошиглогчид, мөн гэгээнтнүүдийг зайлуулж мөн тэдний зүг чулуу нүүлгэж, мөн тэднийг хөнөөдгийн учир тэд мөхөх болно; иймийн тул гэгээнтнүүдийн цусны хашгирах дуу тэдний эсрэг газар дэлхийгээс дээш Бурханд хүрэх болно.

4Иймийн тул, бардам, мөн ёсон бусаар үйлдэгч тэд бүгдийг, Түмний Их Эзэний хэлсэнчлэн, тэднийг шатаах тэр өдөр ирнэ, учир нь тэд талбайд хаягдсан сүрэл лугаа адил байх болно.

5Мөн бошиглогчдыг, мөн гэгээнтнүүдийг хөнөөдөг тэд, газрын гүн нь тэднийг залгих болно хэмээн Түмний Их Эзэн хэлнэ; мөн уулс тэднийг дарна, мөн хар салхи тэднийг хийсгэн одно, мөн барилгууд тэдний дээр унаж мөн тэднийг жижиг хэсгүүд болгон няцалж мөн нунтаг болгон нүдэх болно.

6Мөн аянга, мөн цахилгаан, мөн газар хөдлөлт, мөн бүх төрлийн устгалуудаар тэд дайлагдах болно, учир нь Их Эзэний хилэнгийн гал тэдний эсрэг дүрэлзэж байх болно, мөн тэд талбайд хаягдсан сүрэл мэт байх болно, мөн ирэх тэр өдөр тэднийг шатаана хэмээн Түмний Их Эзэн хэлсэн буюу.

7Өөрийн хүмүүсийн хөнөөгдсөн алдагдлын учир зүрх сэтгэлийн минь тарчлал бас, Ай шаналал! Учир нь би, Нифай, үүнийг харсан, мөн энэ нь Их Эзэний дэргэд намайг бараг л сүйтгэх шахав; гэвч өөрийн Бурханд би: Таны замууд шударга хэмээн залбирах ёстой.

8Гэвч болгоогтун, бошиглогчдын үгсийг анхааран сонсох, мөн тэднийг үл устгах, харин бүх хавчлагыг үл хайхран, өгөгдсөн тэмдгүүдийн учир гуйвшгүйгээр Христийг харуулдан хүлээх зөв шударгыг үйлдэгчид—болгоогтун, тэд бол мөхөх нь үгүй тэд болой.

9Харин Зөв Шударгын Хүү тэдэн дээр хүрч ирэх болно; мөн тэрээр тэднийг анагаах болно, мөн тэд түүнтэй гурван үе улиран өнгөртөл амар амгалан байх болно, мөн дөрөв дэх үеийнхнээс олон нь зөв шударгаар улирч одох болно.

10Мөн эдгээр зүйлүүд улирч өнгөрсний дараа миний хүмүүсийн дээр устгал хурдан ирнэ; өөрөөр хэлбэл, зүрх сэтгэл минь шаналах хэдий ч, би үүнийг харсан; иймийн тул, энэ нь улиран тохиох болно гэдгийг би мэднэ; мөн тэд өөрсдийгөө хоосон зүйлээр арилжина; өөрөөр хэлбэл, өөрсдийн их зан мөн өөрсдийн мунхаглалын шагнал болгож тэд устгалыг хадаж авах болно; учир нь тэд чөтгөрт бууж өгөн мөн гэрлээс илүүгээр харанхуйн ажлуудыг сонгосон учир, тиймийн тул тэд доош тамд очих ёстой ажгуу.

11Учир нь Их Эзэний Сүнс хүмүүний төлөө үргэлж тэмцэх нь үгүй. Мөн Сүнс хүмүүний төлөө тэмцэхээ болиход чингээд устгал хурдан ирнэ мөн энэ нь бодгалийг минь гонсойлгоно.

12Мөн иудейчүүд Есүс бол туйлын Христ гэдэгт үнэмшүүлэгдэх талаар миний ярьсанчлан, Харийнхан түүнчлэн Есүс бол Христ, Мөнхийн Бурхан гэдэгт үнэмшүүлэгдэх нь гарцаагүй буюу;

13Мөн тэрчлэн Ариун Сүнсний хүчээр тэрээр өөрийгөө түүнд итгэх тэд бүгдэд үзүүлнэ гэдэгт; тийм ээ, үндэстэн, ястан, хэлтэн, мөн хүмүүс болгонд, хүчит гайхамшгууд, тэмдгүүд мөн ер бусын явдлуудыг хүмүүний үрсийн дунд тэдний итгэлийн дагуу үйлдэнэ гэдэгт бөлгөө.

14Гэвч болгоогтун, би та нарт эцсийн өдрүүдийн талаар бошиглоё; Их Эзэн Бурхан эдгээр зүйлийг хүмүүний үрсэд авчрах тэр өдрүүдийн талаар.

15Миний үр удам болон ах нарын маань үр удам итгэлгүйдээ доройтож, мөн харийнханаар цохигдсоны дараа; тийм ээ Их Эзэн Бурхан тэдний эсрэг эргэн тойрон байрлаж, мөн тэдний эсрэг бэхлэлтээр бүслэн сууж, мөн тэдний эсрэг бэхлэлт босгосны дараа; мөн тэд доош дорд шороонд авчрагдсаны дараа, бүр тэднийг үгүй болтол, гэсэн ч зөв шударгыг үйлдэгчдийн үгс бичигдэх болно, мөн итгэлтний залбирлууд сонсогдох болно, мөн итгэлгүйдээ бууран доройтсон тэд мартагдах нь үгүй болой.

16Учир нь устгагдах тэд газар шорооноос тэдэнд ярих болно, мөн тэдний дуу хоолой газар дороос шивнэх болно, мөн тэдний дуу хоолой сүнс дуудагч лугаа адил байх болно; учир нь тэрээр тэдний талаар шивнэж болохын тулд Их Эзэн Бурхан түүнд хүчийг өгөх болно, бүр энэ нь газрын дороос байсан лугаа адил буюу; мөн тэдний яриа газар шорооноос шивнэх болно.

17Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан ийн хэлдэг: Тэдний дунд хийгдэх зүйлийг тэд бичих болно, мөн тэдгээр нь номонд бичигдэн мөн лацдагдах болно, мөн тэдгээрийг итгэлгүйдээ бууран доройтсон тэд эзэмшихгүй, тэд Бурханы зүйлийг устгахыг эрэлхийлэхийн учир болой.

18Иймийн тул, устгагдсан тэд хурднаар устгагдсаны учир юм; мөн аймшигт тэдний хүмүүс улирч гээгдэх будааны хальс хог мэт байх болно—тийм ээ, Их Эзэн Бурхан ийн хэлнэ: Энэ нь агшин зуур, гэнэтхэн байх болно—

19Мөнхүү улиран тохиох дор, тэдгээр итгэлгүйдээ бууран доройтогсод харийнханы гарт цохигдох болно.

20Мөн харийнхан өөрсдийнхөө нүдний бардамналд хөөрсөн, мөн бүдэрсэн, тэдний тээглэх чулууны ихийн учир, тиймээс тэд олон сүм босгосон буюу; гэсэн хэдий ч тэд Бурханы хүч мөн гайхамшгийг дорд үзэн, мөн тэд хөрөнгө хурааж мөн ядуугийн нүүрийг няцалж болохын тулд өөрсөддөө өөрсдийн мэргэн ухаан мөн өөрсдийн суралцсанаа номлох болно.

21Мөн атаа жөтөө, мөн хэрүүл маргаан, мөн өшөө хорсол үүсгэх тэдгээр олон сүм босгогдсон билээ.

22Мөн түүнчлэн нууц холбоонууд, бүр хуучин цагт байсны адил, чөтгөрийн холбоонуудын дагуу байна, учир нь тэрээр эдгээр зүйлүүдийн үндэслэгч юм; тийм ээ, аллагын мөн харанхуйн ажлуудын үндэслэгч бөлгөө; тийм ээ, мөн тэрээр тэднийг бөх олсоор үүрд хүлэх хүртлээ, тэднийг маалинган оосроор хүзүүгээр нь оосорлон удирдах бөлгөө.

23Учир нь болгоогтун, хайрт ах дүү нар минь, Их Эзэн Бурхан харанхуйд ажилладаггүйг би та нарт хэлье.

24Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой. Иймийн тул, тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ.

25Болгоогтун, тэрээр нэгээхэнд ч болов хэлрүүн: Надаас холд хэмээн айлдах уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; харин тэр хэлдэг: Дэлхийн хязгаарууд та нар бүгд надад ирэгтүн, мөнгөгүйгээр мөн төлбөргүйгээр, сүү болон бал худалдаж авцгаа.

26Болгоогтун, тэд синагогоос гарч холдохыг, эсвээс шүтлэгийн өргөөнөөс гарахыг нэгээхэнд боловч тэрээр зарлигласан уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй.

27Тэрээр өөрийн авралаас тэд хүртэх ёсгүй хэмээн нэгээхэнд боловч зарлигласан уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; харин тэрээр үүнийг бүх хүмүүний тулд үнэгүйгээр өгсөн билээ; мөн тэд наманчлахыг бүхий л хүмүүнд ятгах ёстойг тэрээр өөрийн хүмүүст зарлигласан билээ.

28Болгоогтун, тэд өөрийнх нь сайн сайхнаас хүртэх ёсгүй хэмээн нэгээхэнд боловч Их Эзэн зарлигласан уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; харин бүх хүмүүн нэг нь нөгөөгийнхөө адил эрх бүхий бөгөөд нэг нь ч үл хориглогдсон болой.

29Тэрээр санваараар мэргэших нь байх ёсгүй хэмээн зарлигладаг; учир нь, болгоогтун, санваараар мэргэших нь тэд дэлхийгээс баялаг мөн алдрыг хурааж болохын тулд хүмүүний номнолыг номлож өөрсдийгөө хорвоогийн гэрэл болгодог; харин тэд Сионы аз жаргалын төлөө үл эрэлхийлдэг бөлгөө.

30Болгоогтун, Их Эзэн энэ зүйлийг хориглосон билээ; иймийн тул, Их Эзэн Бурхан хүмүүнд энэрэл, хайр гэгдэх тэрхүү энэрэл байх ёстой хэмээх зарлиг өгсөн билээ. Мөн тэдэнд энэрэл байхгүй бол тэд юу ч биш болой. Иймийн тул, хэрэв тэдэнд энэрэл буй аваас тэд Сионд хөдөлмөрлөгч эрсдэхийг үл тэвчих буйза.

31Гэвч Сионы хөдөлмөрлөгч Сионы төлөө хөдөлмөрлөх болно; учир нь хэрэв тэд мөнгөний төлөө хөдөлмөрлөх аваас тэд эрсдэх болно.

32Мөн түүнчлэн, хүмүүн нь алах ёсгүй; тэд худал хэлэх ёсгүй; тэд хулгайлах ёсгүй; тэд Их Эзэн Бурханыхаа нэрийг хий хоосон хэрэглэх ёсгүй; тэд атаархах ёсгүй; тэд хонзогнох ёсгүй; тэд өөр хоорондоо зөрчилдөх ёсгүй; тэд садар самууныг үйлдэх ёсгүй; мөн тэд эдгээр зүйлүүдийн алийг нь ч гэсэн хийх ёсгүй хэмээн Их Эзэн Бурхан зарлигласан ажгуу; учир нь эдгээрийг хийх хэн ч гэсэн эрсдэх болно.

33Учир нь эдгээр алдсуудын нэгээхэн нь ч Их Эзэнээс ирдэггүй; өөрөөр хэлбэл тэрээр хүмүүний үрсийн дунд сайн болох түүнийг л хийдэг; мөн тэрээр хүмүүний үрсэд тодорхойгоос бусдаар юуг ч үл хийнэ; мөн тэрээр тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; мөн тэрээр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүсийг ч санадаг; мөн Бурханд бүгд адил, Иудей болон Харь аль аль нь буюу.