Судрууд
2 Нифай 18


Бүлэг 18

Христ тээглэх чулуу мэт мөн бүдрэх хад мэт байх болно—Гонгинох илбэчдийг бус, Их Эзэнийг хайцгаа—Удирдамжийн төлөө хуульд мөн гэрчлэлд ханд—Исаиа 8-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Үүнээс гадна, Их Эзэний үг надад хэлсэн нь: Их хуйлмал ботийг ав чи, мөн хүмүүний үзгээр үүн дээр Махер-шалал-хаш-базын талаар бич.

2 Мөн би өөртөө итгэлтэй гэрчүүдийг цэдгүүд хөтлүүлэхээр авсан бөлгөө, прист Уриа, мөн Иеберекиагийн хүү Зехариаг буюу.

3 Мөн би бошиглогч эмэгтэй дээр очив; мөн тэрээр бие давхар болж мөн хүү төрүүлэв. Чингээд Их Эзэн надад хэлэв: Түүний нэрийг Махер-шалал-хаш-баз хэмээн дууд.

4 Учир нь болгоогтун, Дамаскийн баялаг болон Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдахаас урьд уг хүүхэд аав минь, мөн ээж минь гэж хашхирах мэдлэггүй байх болой.

5 Их Эзэн түүнчлэн надад дахин ярьж, хэлсэн нь:

6 Энэ ард түмэн зөөлөн урсгалт Шилогийн уснаас татгалзаж, Резинд болон Ремалиагийн хүүд баясахын учир буюу;

7 Эдүгээ тиймийн тул, болгоогтун, Их Эзэн тэдний дээр голын хүчит их усыг авчирна, бүр Ассирийн хаан мөн түүний бүх сүр жавхланг буюу; мөн энэ нь бүх суваг шуудуугаа хальж, мөн бүх эргээ даван халих болно.

8 Мөн тэрээр Иудаг гатлах болно, тэрээр үерлэж мөн халих болно, тэрээр бүр хүзүүгээр нь татах болно; мөн түүний далавчаа нээх нь нутгийн чинь энг дүүргэх болно, ай Иммануел.

9 Өөрсдийгөө нэгтгэцгээ, ай ард түмэн та нар, мөн та нар хэдэн хэсэг хуваагдах болно; мөн алс нутгийн та нар бүгд чих тавьцгаа; өөрсдийгөө хуяглацгаа, мөн та нар хэдэн хэсэг хуваагдах болно; өөрсдийгөө хуяглацгаа, мөн та нар хэдэн хэсэг хуваагдах болно.

10 Хамтран зөвлөцгөө, мөн энэ нь юунд ч хүргэхгүй болой; үг хэлэлц, мөн энэ нь бүтэхгүй; учир нь Бурхан бидэнтэй хамт байгаа.

11 Учир нь Их Эзэн ийн надад хүчтэйгээр ярьж мөн би энэ ард түмний замаар алхах ёсгүйг надад зааварлан, хэлсэн нь:

12 Та нар энэ хүмүүсийн хуйвалдаан гэж хэлэх тэр бүгдэд хуйвалдаан хэмээн бүү хэл; тэдний айснаас бүү ай, бас бүү эмээгтүн.

13 Түмний Их Эзэнийг өөрийг нь алдаршуулцгаа, мөн та нарын айдас нь тэр байг, мөн та нарын сүрдэх нь тэр байг.

14 Мөн тэрээр дуган мэт байх болно; харин Израилын хоёр угсаанд хоёуланд нь тээглэх чулуу, мөн бүдрэх хад мэт байх болно, Иерусалимын оршин суугчдад занга мөн урхи байх болно.

15 Мөн тэдний дундаас олон нь тээглэж бас унана, мөн гэмтэж, мөн урхидагдаж бас олзлогдох болно.

16 Миний шавь нарын дунд гэрчлэлийг баталгаажуул, хуулийг лацад.

17 Мөн Иаковын угсаанаас нүүрээ буруулсан тэр Их Эзэнд хандан би хүлээх болно, мөн би түүнийг харуулдах болно.

18 Болгоогтун, би мөн Их Эзэний надад өгсөн хүүхдүүд нь Сионы ууланд орших Түмний Их Эзэнээс Израилд өгсөн тэмдгүүд болон гайхамшгууд буюу.

19 Мөн тэд чамд: Танил сүнс бүхий тэднээс, мөн гонгинох бас бувтнах илбэчид болох тэднээс хай хэмээн хэлэх үед—амьд хүмүүс үхэгсдээс сонсохын тулд Бурханаасаа хайх ёсгүй гэж үү?

20 Хуулиас мөн гэрчлэлээс; мөн хэрэв тэд энэ үгийн дагуу ярихгүй аваас, энэ нь тэдэнд гэрэл үгүйн учир болой.

21 Мөн тэд үүнийг туулахдаа хатуу бэрх бэрхшээл мөн өлсгөлөнг үзнэ; мөнхүү улиран тохиох дор тэд өлсөх үедээ, өөрсдийгөө цухалдуулж, мөн Хаанаа мөн Бурханаа зүхэж мөн дээш харах болно.

22 Мөн тэд дэлхийг харж мөн бэрхшээл, мөн харанхуй, шаналлын мананг харах болно, мөн харанхуй тийш туугдах болно.