Институт ба семинар
22-р хичээл: Амжилттай гэр бүлийг бий болгох нь


22-р хичээл

Амжилттай гэр бүлийг бий болгох нь

Оршил

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зааж өгөх ёстой зарчмуудыг тайлбарласан байдаг. Энэ хичээлээр хүүхдүүддээ “хүндэтгэл, … өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудын” тухай зааж өгөх эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын талаар ярилцах болно. Мөн “бие биенээ хайрлаж, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, … хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг” хүүхдүүддээ зааж сургах эцэг эхчүүдийн үүргийн талаар ярилцах болно (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Эдгээр зарчим нь эцэг эхчүүдэд амжилттай гэр бүлийг бий болгоход тус нэмэр болдог юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign эсвэл 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  • Сюзан В.Таннэр, “Did I Tell You … ?” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 78–81.

Заах зөвлөмж

Амжилттай гэр бүлийг бий болгох зарчмууд

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873-1970) хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлснээр суралцагчдыг энэ хичээлд бэлтгэ.

Зураг
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй

“Гэр орон дахь бүтэлгүйтлийг ямар ч амжилт нөхөж чадахгүй” (Ж.Э.Маккуллокоос эш татав, Home: The Savior of Civilization (1924), 42; Чуулганы тайлан, 1935 оны 4-р сар, 116).

  • Энэ ангид сурч мэдэж авсан зүйлүүдээсээ үзвэл, амжилттай гэр бүл бий болгоход ямар зарчмууд тус нэмэр болдог вэ?

Энэ асуултанд хариулахад туслахын тулд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас авсан дараах мэдэгдлийг үзүүлж, чанга унш:

“Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр, гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа зэрэг зарчмуудыг баримтлан амьдардаг.”

Энэ мэдэгдэлд заасан ихэнх зарчмыг өмнөх хичээлүүд дээр үзсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Өмнө нь ярилцаагүй байгаа чанарууд дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд дараах үгсийг самбар дээр бич:

Хүндэтгэл

Өрөвч сэтгэл

Ажил хөдөлмөр

Гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа

Ангийг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд эдгээр зан чанараас аль нэгийг хуваарил. Бүлгүүдээс дараах асуултуудыг хэлэлцэхийг хүс:

Хүндэтгэл

  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүндэтгэдэг гэдгээ харуулахад гэр бүлүүдэд тохиолддог ямар зарим сайн зүйл байна вэ? Хүүхдүүд эцэг эхээ хүндэтгэж байгаагаа харуулах үед? Эцэг эхчүүд бие биенээ хүндэтгэдгээ харуулах үед?

  • Та өөрийн гэр бүлийн туршлагаас хүндэтгэл үзүүлэх талаар ямар жишээ хуваалцаж чадах вэ?

Өрөвч сэтгэл

  • Эцэг эхчүүд нь хүүхдүүддээ бусад гэр бүлийн гишүүдэд өрөвч сэтгэл гаргах талаар зааж өгч чадах ямар зарим арга зам байдаг вэ?

  • Та өөрийн гэр бүлийн эсвэл таньдаг өөр айлын туршлагаас өрөвч сэтгэлтэй байхыг заах тухай ямар жишээг хуваалцаж чадах вэ?

Ажил хөдөлмөр

  • Яагаад ажил хөдөлмөр нь амжилттай гэр бүлийн чухал хэсэг байдаг вэ?

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ ажил хөдөлмөрөөс таатай мэдрэмж, сэтгэл хангалуун байдлыг хүлээн авдаг болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Та өөрийн гэр бүлийн эсвэл таньдаг өөр айлын туршлагаас хүүхдүүддээ ажил хөдөлмөр хийхийг заах талаар ямар жишээ хуваалцаж чадах вэ?

Гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох нь

Гэр бүлүүд хамтдаа гэр бүлийн үйл ажиллагаа зохиоход цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байгаа үед хамгийн чухал гэсэн үйл ажиллагааг сонгож хийсэн нь дээр гэдгийг энэ бүлгийнхэнд хэл. Энэ бүлгийнхнээс Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншаад, дараах асуултуудыг ярилцахыг хүс.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид бусад олон сонголтыг бодож, үзэж байхдаа аливаа зүйл сайн гэдэг нь хангалттай биш гэдгийг санах ёстой. Бусад сонголт арай дээр боловч зарим нь илүү сайн байдаг. …

Бидний хамгийн чухал сонголтуудын зарим нь гэр бүлийн үйл ажиллагаатай холбоотой. … Бид гэр бүлээрээ цагаа хэрхэн өнгөрөөхийг сонгох явцдаа зүгээр л сайн гэсэн зүйлсэд цагаа үрчихээд, илүү сайн эсвэл хамгийн сайн гэсэн зүйлсэд бага цаг үлдээхээс болгоомжлох хэрэгтэй юм. Нэг найз маань гэр бүлээ дагуулан зуныхаа амралтаар хэд хэдэн газраар, үүний дотор түүхэн дурсгалтай газруудаар ч бас аялжээ. Зун өнгөрөхөд, тэр өсвөр насны хүүгээсээ энэ зун хийсэн сайн үйл ажиллагаануудаас аль нь хамгийн их таалагдсан болохыг асуужээ. Тэр эцэг төдийгүй энэ түүхийг сонссон бүх хүн хүүгийнх нь хариултаас их зүйл сурч авсан юм. ‘Энэ зуны надад хамгийн их таалагдсан зүйл бол та бид хоёрын зүлгэн дээр хэвтээд, оддыг ширтэн харж, ярилцсан тэр үдэш байсан’ гэж хүү нь хариулав. Гэр бүлийн супер үйл ажиллагаанууд нь хүүхдүүдэд сайн байж болох боловч хайраар дүүрэн эцэг эхчүүдтэйгээ ганцаарчлан уулзаж ярилцахаас тэр болгон илүү сайн байдаггүй байна” (“Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign, 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  • Эцэг, хүү хоёрын энэ туршлага бидэнд гэр бүлээрээ “үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох”-ын ач холбогдлын талаар ойлгоход хэрхэн хувь нэмэр болж байна вэ?

  • Үр бүтээлтэй үйл ажиллагааг илүү утга учиртай болгохын тулд гэр бүл хэрхэн хамтран ажиллаж чадах вэ?

Хангалттай цаг өнгөрсний дараа суралцагчдаас хэлэлцсэн зүйлүүдээ дүгнэн, ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Уг хичээлийн энэ хэсгийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүссэнээр дуусга:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Гэр бүлийн харилцааг өөр ямар ч амжилтаар орлуулж болшгүй чухал учраас үүнийг чухалчлан авч үзэх хэрэгтэй. Бид гэр бүлээрээ оройн хоол идэх, гэр бүлийн үдэш хийх, зүгээр хамтдаа хөгжилтэй байх зэрэг энгийн зүйлсийг хамтдаа хийснээр ойр дотно, үнэнч харилцааг үүсгэдэг. Гэр бүлийн харилцаанд хайр гэдэг үгийг ц-а-г, цаг гэж үсэглэдэг. Бие биедээ цаг зарцуулах нь эвтэй найртай гэр бүлийн түлхүүр юм” (“Хамгийн чухал зүйлсийн тухай,” Ensign or 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–25).

  • Таны эцэг эх эсвэл гэр бүлийн тань хэн нэг гишүүн тантай утга учиртайгаар цагийг хамт өнгөрүүлсэн туршлагаасаа хуваалцаж болох уу?

Самбар дээр бичсэн зан чанаруудын аль нэг нь гэр бүлүүдийг хэрхэн адисалдаг талаар хувийн бодол, гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг суралцагчдаас асуу.

Дэд хууль 6:4–7; Сургаал ба Гэрээ 134:5–6; Итгэлийн тунхаг 1:12

Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ заах үүрэг хариуцлага

Суралцагчдыг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн зургаадугаар догол мөр-ийг судлахыг хүс. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах ариун нандин үүрэг хариуцлагатай болохыг тунхагласан тодорхой зүйлүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг хариулж байхад, самбар дээр дараах зүйлүүдийг бич:

Бие биенээ хайрлаж, үйлчлэх

Бурханы зарлигуудыг дагах

Хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байх

Дараах зарчмыг онцол: Эцэг эхчүүд хүүхдүүддээ бие биенээ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, … хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургахаар зарлигдуулсан юм.

Суралцагчдаас Дэд хууль 6-г нээхийг хүс. Энэ бүлэгт зарлигуудыг хэрхэн дагах талаар Израилийн хүүхдүүдэд Мосегийн өгсөн зааварчилгаа агуулагдсан байдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Дэд хууль 6:4–7-г дор бүрнээ уншаад, уг захиасуудыг судар дээр “чи,” “чамд,” “чиний” гэж дурдах тутам өөрийн нэрийг орлуулан, өөрсөдтэйгээ адилтгахад урь.

  • Өөрийнхөө нэрийг орлуулах нь бидэнд эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход хэр нэмэр болж байна вэ?

  • 7-р шүлэгт өгүүлснээр, эцэг эхчүүд хүүхдүүдээ хэр ойр ойрхон сургаж байх ёстой вэ?

“Бие биенээ хайрлаж, үйлчлэх” гэдэг үгсийг самбар дээрээс онцол. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг уншаад, дээрх үгсийн утгыг дараах асуултуудад хариулан, хэлэлц:

Зураг
Ерөнхийлөгч Жэймс И.Фауст

“Бараг өдөр бүр бидэнд бусдын төлөө амин хувиа бодоогүй үйлдэл хийх боломж олддог юм. Ийм үйлдлүүд нь хязгааргүй бөгөөд эелдэг үг, тусламжийн гар, ялдам инээмсэглэл мэт энгийн үйлдэл ч байж болно” (“What’s in It for Me?” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 21-22).

  • Өдөр бүр гэр бүлийнхээ гишүүдийг хайрлах, тэдэнд үйлчлэх боломж танд хэр олон гардаг вэ?

  • Та нар гэр бүлийнхээ гишүүдэд үйлчлэх явдлыг амьдралынхаа эн тэргүүнд тавих чухал зорилт болгохын тулд юу хийж чадах вэ?

Суралцагчдад гэр бүлийнхээ гишүүдэд илүү сайн үйлчилж, тэдэнд хайраа илэрхийлэхийн тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодох хугацаа өг.

Самбар дээрээс “Бурханы зарлигуудыг дагах” гэснийг онцлон заагаад, асуу:

  • Яагаад хүүхдүүддээ Бурханы зарлигуудыг дагахыг заах үүрэг хариуцлага юуны түрүүнд эцэг эхчүүдэд оногддог вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр эгчийн хийсэн дараах мэдэгдлийг хуваалц. Таннэр эгч энэ үгийг хэлэхдээ, гэр бүл болоод өөрийн гэсэн гэр орноо төвхнүүлж байх үед нь охидынхоо нэгэнд өгч байсан зөвлөгөөгөө дурссан байдаг:

Зураг
Сюзан В.Таннэр

“Өвөө эмээгийнхээ гэр орноос үлгэр жишээг олж хар. Аль аль талын чинь өвөө эмээ нар хүүхдүүдээ ‘гэрэл ба үнэнд’ өсгөсөн (С ба Г 93:40). [Аавын чинь өссөн гэр орон] суралцах өргөө байсан юм. Аав чинь аавынхаа оршуулган дээр үг хэлэхдээ, Сүмийн цуглаан дээр сайн мэдээний зарчмыг заахад дандаа аль хэзээний гэртээ сурчихсан байдаг байсан тухайгаа дурдаж байсан. Сүм түүний гэр орны нэмэлт хавсралт байсан юм” гэсэн байдаг “Did I Tell You …?” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 73).

  • Та нар гэр бүлийнхээ төлөө Таннэр эгчийн хэлж байгаа шиг суралцах өргөөг бий болгохын тулд юу бэлтгэж болох вэ? Ирээдүйн хүүхдүүд тань төрсөн гэр орныхоо талаар ингэж хэлбэл та нарт юу бодогдох вэ?

“Хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байх” гэснийг самбар дээрээс онцлон заа. Сургаал ба Гэрээ 134-р хэсэгт “засгийн газрууд хийгээд хуулиудад нийтэд нь итгэх” тухай тэмдэглэсэн байдгийг суралцагчдад хэл (134-р хэсгийн оршил). Суралцагчдад энэ хэсгийн агуулгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг уг хэсгийн оршлыг чанга уншихад урь. Дараа нь нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 134:5-6-г мөн өөр нэг суралцагчийг Итгэлийн арванхоёрдугаар тунхгийг тус тус чанга уншихад урь. Их Эзэн тухайн улс орны хуулийг сахих талаар юу заасныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Засгийн газрууд хийгээд улс орны хуулиудын талаарх заавруудын аль нь та нарын анхаарлыг татаж байна вэ? (Нэмэлт зааварчилгаа авахын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 58:21 болон 98:4–6-р хэсгүүдийн холбогдох эшлэлийг уншихад урь.)

  • Яагаад та нар хүүхдүүд хуулиудад хэрхэн захирагдахад суралцдаг газар бол юуны түрүүнд тэдний гэр орон байх нь чухал гэж бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн (1926–2004) хийсэн дараах мэдэгдлийг хуваалцах талаар бод.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

“Эцэг эхийн хүмүүжүүлэх ажил буурахын хэрээр цагдах шаардлага нь нэмэгддэг. Үр нөлөөтэй эцэг эхчүүд хомсхон байгаа цагт журам сахиулагч үргэлж хомс байх болно. Түүнчлэн, хэрвээ сайн гэр орон хангалттай байхгүй л бол шорон ч хангалттай байхгүй” (“Take Special Care of Your Family,” Ensign, 1994 оны 5-р сар, 89).

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ улс орныхоо хуулийг хүндэтгэн сахихыг хэрхэн зааж чадна гэж та нар бодож байна вэ?

  • Та нар улс орныхоо хуулийг хүндэтгэн сахиж, хуулиудыг болон төрийн албан хаагчдыг хүндэтгэдэг хэн нэгнийг таних уу? Энэ байдал нь тэр хүний хүүхдүүдэд ямар үр нөлөөтэй гэж бодож байна вэ?

Ирэх өдрүүдийн туршид, эцэг эхчүүд амжилттай гэр бүлийг бий болгохын тулд ямар зарчмуудыг заах ёстойг тунгаан бодох цаг гаргахыг суралцагчдад уриал. Тэднээс эдгээр зарчмыг хэрхэн өөрсдийн амьдралд яг одоо дагаж болохыг мөн ирээдүйн гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөхийг хүс.

Суралцагчийн унших материал