Институт ба семинар
24-р хичээл: Ганц бие залуу гишүүд


24-р хичээл

Ганц бие залуу гишүүд

Оршил

Есүс Христийн сайн мэдээ нь гэрлэлт ба гэр бүлийн харилцаанаас ирдэг мөнхийн адислалуудын талаар онцлон заадаг. Гэвч Сүмийн олон гишүүн одоогийн байдлаар гэрлэж, гэр бүлтэй болох боломжтой болоогүй нөхцөл байдалд байна. Энэ хичээлээр Сүмийн ганц бие гишүүд Их Эзэний хаант улсад маш чухал хувь нэмэр оруулдаг тухай голчлон үзэх болно. Хэдийгээр гэрлэлт ба гэр бүлийн адислалууд хожимдож ирдэг ч Бурхантай хийсэн гэрээгээ зөв шударгаар дагадаг тэдэнд хэзээ ч үгүйсгэгддэггүй юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Гордон Б.Хинкли, “A Conversation with Single Adults,” Ensign, 1997 оны 3-р сар, 58-63.

  • Спэнсэр Ж.Конди, “Claim the Exceeding Great and Precious Promises,” Ensign, эсвэл 2007 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

Заах зөвлөмж

1 Коринт 12:12–20, 25–27

Гэр бүлд төвлөрсөн Сүмийн ганц бие гишүүд

Сүмийн ганц бие гишүүдийг олонх нь гэрлэсэн мөн хүүхэдтэй тойрог, салбарт оролцоход тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хуваалцахад суралцагчдыг урь. (Сүмийн ганц бие гишүүд шантарч цөхрөн, тусгаарлагдаж, мөн гэрлэлт ба гэр бүлийн талаар заадаг хичээлүүд нь тэдэнд хамаагүй мэт санагдах явдал байж болох юм.)

  • Сүмийн бусад гишүүд нь ганц бие залуу гишүүдийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд чухал оролцоотой, үнэ цэнэтэй гэдгийг хэрхэн мэдрүүлж, тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907–1995) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Сүм бол бүх гишүүнд зориулагдсан билээ. … Бид бүгд, ганц бие эсвэл гэрлэсэн хүмүүс, өөрийн гэсэн ялгарах шинж тэмдэг ба хэрэгцээтэй байдаг бөгөөд үүн дотор Бурханы үнэ цэнэтэй хувь хүүхэд гэж харагдах хүсэлтэй байдаг юм. …

“Энэ бол Есүс Христийн сүм болохоос гэр бүлтэй эсвэл ганц бие хүмүүсийн эсвэл ямар нэгэн бүлэг, хувь хүмүүсийн сүм биш юм” (“The Church Is for All People,” Ensign, 1989 оны 6-р сар, 76).

Төлөөлөгч Паул Сүмийг хүний биетэй, Сүмийн гишүүн бүрийг биеийн эрхтнүүдтэй зүйрлэсэн байдгийг тайлбарлаж өг. Суралцагчдын заримыг 1 Коринт 12:12–20-ийг ээлжлэн чанга уншихад урь. Уншиж байх үед бусдыг нь Паул Сүмийн гишүүдийг биеийн эрхтнүүдтэй хэрхэн зүйрлэж харьцуулсан байгааг олж мэдэхэд урь.

  • Хэрэв бидний бие махбодын нэг эсвэл зарим эрхтэн үгүй болсон байвал бидэнд ямар бэрхшээл тулгарах вэ?.

  • Паулын зүйрлэл бидэнд Сүм болон түүний гишүүдийн талаар ямар зарчим зааж байна вэ? (Суралцагчид олон чухал зарчмыг тодорхойлж болно. Дараах зарчмыг онцлон дурдаж байгаа эсэхэд анхаар: Сүмийн гишүүн бүр Сүмд үнэ цэнэтэй бөгөөд Сүмд чухал хувь нэмэр оруулж чадна.)

  • Танай тойрог эсвэл салбарын ганц бие гишүүд Сүмд ямар хувь нэмэр оруулж байхыг та нар харж байсан бэ?

Нэг суралцагчаас 1 Коринт 12:25–27-г чанга уншихыг хүс. Суралцагчдаас Сүмийн гишүүд эв нэгдэлтэй байхын тулд юу хийж болох талаар олж мэдэхэд урь.

  • Сүмийн гэр бүлтэй эсвэл ганц бие бүх гишүүн тойрог эсвэл салбарынхаа бусад гишүүнтэй нэгдмэл гэдгийг бие биедээ мэдрүүлэхэд туслахын тулд юу хийж чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүлээд унш:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид Гэгээнтнүүдийн нийгэмлэгт харьяалагддаг. Бид бие биендээ хэрэгтэй, мөн бид нэгэн зорилгын төлөө ажиллаж байна. Бидний хэн нь ч өөрсдийгөө өөрсдийн ялгаатай байдлын улмаас гэр бүлээсээ [тойрог эсвэл салбараасаа] тусгаарлаж болох байсан. Гэвч бид өөрсдийгөө ялгаатай гэж ойлгодгоос болж агуу боломжуудаас тусгаарлан, хаах ёсгүй юм. Тэгэхийн оронд бид өөрсдийн авьяас, ур чадварыг бусадтай хуваалцаж, тэдэнд найдварын гэрэл гэгээ, баяр баясгаланг өгснөөр өөрсдийн сүнсийг хүчирхэгжүүлдэг” (“Belonging to a Ward Family,” Ensign, 1996 оны 3-р сар, 16).

  • Таны дуудлага хүлээн авч зөвшөөрөн, тойргийнхоо эсвэл салбарынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор гаргасан хичээл зүтгэл бусад гишүүнтэйгээ нэгдмэл гэдгээ мэдрэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Еврей 11:1, 6, 8–13, 16

Амлагдсан адислалуудыг хүлээх нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Ганц бие хүмүүс ариун сүмд гэрлэхийг хүсэж мөрөөдөн, түүнд хүрэхийн тулд чухалчлан үйлдэх ёстой. Залуу үеийнхэн мөн ганц бие залуус гэрлэж, хүүхэдтэй болохын чухлыг бууруулан авч үздэг нь улс төрийн хувьд зөв санагдсан ч мөнхийн хувьд буруу үзэл бодлыг эсэргүүцэх ёстой” (“Desire,” Ensign эсвэл 2011 оны 4- сарын Ерөнхий чуулган).

  • Зарим ганц бие гишүүн “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” хэмээх сургаалыг тунгаан бодохдоо яагаад шантарч магадгүй гэж та нар бодож байна вэ? (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Гэрлэж, гэр бүлтэй болох нь туйлын зорилго боловч Сүмийн ганц бие залуу гишүүд ер нь гэр бүлтэй болох болов уу гэсэн эргэлзээтэй байдгийг тайлбарла. Салсан эсвэл бэлэвсэрсэн хүмүүс хэзээ нэгэн цагт дахин гэрлэх болов уу гэж гайхширч байдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншаад, Аврагч гэрлэлт ба гэр бүлийн адислалуудыг хүлээн аваагүй хүмүүст мөнхийн адислалуудыг боломжтой болгох юуг хийсэн болохыг олж мэдэхийг суралцагчдаас хүс:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой үндсэн үнэнийг тунхаглах нь гэрлэж эсвэл гэр бүлтэй болж чадаагүй хүмүүсийн золиослол, гаргасан амжилтуудыг үл тоомсорлож эсвэл бууруулж байгаа гэсэн үг биш юм. Та нарын зарим нь сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байх, ижил хүйстэндээ татагдах, бие махбодын болоод сэтгэл санааны хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бүтэлгүйтнэ гэсэн айдастай зэрэг шалтгаанаас болоод гэрлэлтийн адислал авч чадаагүй байгаа. Эсвэл та нар гэрлэсэн боловч гэрлэлт тань салалтаар төгсөж, та нар хоёр хүний ажлыг ганцаараа хийж байгаа байх. Та нарын зарим нь гэрлэсэн боловч асар их хүсэж, гуйн залбираад ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа.

… Есүс Христэд итгэл найдвараа тавьсан хүмүүсийн хувьд Цагаатгал нь шударга бус бүх зүйлийг засах болно гэдгийг бид итгэлтэй гэрчилж байна. Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөр бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38).

  • Ахлагч Кристоффэрсон Бурханы хамгийн агуу адислалуудыг хэн хүлээн авах талаар ямар сургаал зааж байна вэ? (Дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэр дэх Эцэгийнхээ амласан бүх адислалыг бүгд эцэстээ хүлээн авах боломжийг бидэнд нэг бүрчлэн өгсөн байдаг.)

  • Энэ сургаалд дүрслэгдсэн найдварыг олж авахын тулд хүмүүс юу хийх ёстой вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) илэрхийлсэн дараах баталгааг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Мөнх оршихуйтай холбоотойгоор бид та бүхэнд дараах амлалтыг өгч байна, учир нь түүнийг ямар ч бодгалиас авч чадаагүйн улмаас баялаг бөгөөд өндөр дээд, мөнхийн адислалуудаа хүлээн авахыг нь үгүйсгэх боломжгүй юм, яагаад гэвэл Их Эзэн өгсөн амлалтууддаа хэзээ ч алдаж байгаагүй тул аливаа зохистой хүмүүн өөрөө л алдаа гаргаагүй бол авах ёстой болгоноо эцэст нь заавал хүлээн авах юм” (“The Importance of Celestial Marriage,” Ensign, 1979 оны 10-р сар, 5).

Хэдийгээр Бурханы адислал хоцорч саатдаг боловч, мөнх оршихуйн хугацаанд нь авч үзвэл зөв шударга амьдарч буй тэдэнд хэзээ ч үгүйсгэгддэггүй юм.

Суралцагчдыг гэр бүлийнх нь талаар өгсөн Бурханы амлалтууд хоцорч эсвэл мөнх бус амьдралд нь тохиогоогүй Абрахам, Сара хоёрын жишээг авч үзэхийг хүс (Эхлэл 13:14–17; 15:4–7; 17:1–8, 15–16-г үз). Абрахам, Сара хоёрынх шиг хойшлогдсон эсвэл мөнх бус амьдралд биелэгдэхгүй амлалтуудаар бидний итгэл соригддог гэдгийг суралцагчдад сануул.

Нэг суралцагчийг Еврей 11:1, 6-г чанга унших хооронд итгэл гэдэг үгийн тодорхойлолтыг хайж олохыг суралцагчдаас хүс.

  • Эдгээр шүлэгт итгэл гэдгийн утга учрын талаар юу гэж зааж байна вэ? (Суралцагчдыг 1-р шүлгийн зүүлт тайлбар б-г үзэхийг хүс, үүнд найддаг зүйлс гэдэг нь мөн баталгаа, үндэслэл эсвэл суурь гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн байна. Суралцагчдад судраас хувиараа суралцах ур чадвараа хөгжүүлэхэд туслахын тулд хичээлийн туршид судлах хэрэгслүүдийг дурдахаа санаарай.)

  • “Харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэдэг үгс ямар утгатай вэ? (Итгэл бол харагдахгүй бодит зүйлийн баталгаа эсвэл гэрчлэл юм. Найддаг буюу харагдахгүй зүйлсийн энэхүү баталгаа нь биднийг гагцхүү сайн мэдээний зарчмуудын дагуу, ялангуяа үүнийг хийхэд хүнд, хэцүү байгаа үед үйлдэж, дуулгавартай дагаснаар ирдэг юм. Итгэл гэдэг нь гэрчлэлийн сүнслэг бэлэг хүлээн авахад хүргэдэг дуулгавартай үйлдэл юм. Энэ бол эцсийн үр дүнг түрүүлж үзэлгүй, Их Эзэнийг дуулгавартай дагахуйцаар Түүнд хангалттай итгэж, найдах явдал юм.)

Цөөн суралцагчийг Еврей 11:8–13, 16-г ээлжлэн унших хооронд ангийнхны бусдыг Абрахам, Сара хоёр хүнд хэцүү үед хэрхэн итгэлээ хэрэгжүүлж байсныг олж мэдэхэд урь. Ангийнханд Абрахам, Сара хоёрыг итгэлээ хэрхэн хэрэгжүүлснийг харуулах үг, өгүүлбэрүүдийг доогуур нь зурж тэмдэглэхийг санал болго.

  • 13-р шүлэгт өгүүлснээр Абрахам, Сара хоёр ба бусад олон нь “бүгд амлалтуудыг хүлээж авалгүй” нас барсан хэдий ч “холоос” амлалтуудыг хараад, эдгээр амлалтыг биелүүлэх Бурханы чадварт найдаж байсан юм. Эрт дээр үеийн энэ гэгээнтнүүдийн үлгэр жишээ мөнх бус амьдралд амлагдсан адислалуудаа хүлээн авч чадахгүйн улмаас итгэл нь соригдож буй орчин үеийн гэгээнтнүүдэд хэрхэн тус дэм болж чадах вэ? (Бид бүгд бидний маш ихээр хүсэх адислалууд ирэхгүй юм шиг санагдах үед ч итгэлээ хөгжүүлэх мөн Их Эзэний зарлиг тушаалуудыг дуулгавартай дагах хэрэгцээг зайлшгүй сурч авах ёстой юм.)

  • Эртний гэгээнтнүүд “дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд” мэт амьдарсан гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Тэд мөнх бус амьдрал бол зуурдынх бөгөөд энэ дэлхий тэдний байнгын гэр орон биш гэдгийг мэддэг байсан юм.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ. Энэ талаар би хувьдаа гэрчилж байна” (“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38).

  • Гэрлээгүй эсвэл хүүхэдгүйн улмаас цөхрөл, гунигт автсан Сүмийн гишүүдэд, итгэлтэй хүмүүст бүх адислал ирэх болно гэдгийг мэдэх нь хэрхэн туслах вэ?

  • Та нар шантарч байсан ч итгэлдээ тулгуурлан амьдралаа цааш үргэлжлүүлэх сонголт хийж байсан үеэ санаж байна уу?

Хэрэв цаг хүрэлцээтэй байгаа бол ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг хуваалц:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Хэрэв та гэрлэхийн тулд зөвхөн цаг хугацааг тэмдэглэн хүлээж байгаа бол, хүлээхээ боль. Танд энэ амьдралдаа хэзээ ч сайхан гэрлэлттэй болох боломж гарахгүй байж магадгүй, тиймээс хүлээхээ болиод хөдөлж эхэл. Өөрийгөө боловсрол, туршлага, төлөвлөлтөөр амьдралд бэлтгэ, ганц бие амьдрал байсан ч хамаагүй. Тан дээр аз жаргал бууж ирэхийг бүү хүлээ. Түүнийг үйлчлэл хийж, суралцаж олж ав. Өөрөө өөртөө амьдрал зохио. Тэгээд Их Эзэнд найд” (“Dating versus Hanging Out,” Ensign, 2006 оны 6-р сар, 14).

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ, мөн Түүний амлагдсан адислалуудыг өгөх чадвартай гэдэгт найдах найдвараа нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох талаар тунгаан бодоход урь.

Суралцагчийн унших материал