Институт ба семинар
11-р хичээл: Мөнхийн гэрлэлтэд бэлтгэх нь


11-р хичээл

Мөнхийн гэрлэлтэд бэлтгэх нь

Оршил

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч буй залуучуудын хувьд тэд ирээдүйгээ харуулдан хүлээж, итгэл найдвар дүүрэн амьдрах боломжтой. Мөнхийн гэрлэлтийн тухай шийдвэр гаргахдаа Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж эрэлхийлэх үед Тэрээр тэдэнд заавар өгөх болно. Энэхүү хичээл нь Их Эзэнээс тэнгэрлэг тусламж авна гэдгээ мэдэх учраас гэрлэлтэд илүү итгэлтэй хандахад нь суралцагчдад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “The Reflection in the Water” (Cүмийн Боловсролын системийн галын дэргэдэх цугларалт, 2009 оны 11-р сарын 1), lds.org/broadcasts.

  • Жэффри Р.Холланд, “Be Not Afraid, Only Believe” (Ахлагч Жэффри Р.Холландтай хамт өнгөрүүлсэн нэгэн үдэш, 2015 оны 2-р сарын 6), lds.org/broadcasts.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 88:40

Гэрлэлтэд бэлтгэх нь

Суралцагчдын дунд ирээдүйн эхнэр, нөхөртөө байвал зохих зан чанарын жагсаалт гаргасан хүн байвал гараа өргөхийг хүс. Цөөн хэдэн суралцагчийг жагсаалт дээрх зан чанараасаа хуваалцахад урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Зарим залуу хүн өөрийн ханьд байх ёстой зан чанаруудыг жагсаан бичсэн жагсаалттай байж, мөн тэдний чадавхыг “Миний бүх шаардлагыг хангаж байна уу?” гэдгээр хэмждэг бололтой. Хэрэв та тодорхой ямар нэгэн сүнслэг зан чанар бүхий мөнхийн ханьтай болохыг хүсэж байвал тэдгээр зан чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээх ёстой. Тэгвэл тэдгээр зан чанарыг агуулсан нэгэн танд татагдан ирэх болно” (“Understanding Heavenly Father’s Plan,” LDS.org).

  • Бид ахлагч Бэднарын хэлсэн үгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: “Хэрэв та ямар нэгэн сүнслэг зан чанар бүхий мөнхийн ханьтай болохыг хүсэж байвал тэдгээр зан чанарыг өөртөө хөгжүүлэхийг хичээх ёстой.”)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 88:40-ийг уншаад, хэрхэн эдгээр шүлэг сая олж тогтоосон зарчмыг дэмжиж байгааг олж мэд.

  • Гэрлэхийг хүсэж байгаа хүмүүс эдгээр шүлэгт цэдэглэгдсэн үнэнийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Та нар эдгээр шүлэгт өгүүлсэн үнэнийг залуучууд найз нөхдөө сонгохдоо ашиглаж байхыг харж байсан уу?

Суралцагчдаас ирээдүйн эхнэр, нөхөрт нь байгаасай гэж хүсэж буй зан чанарын талаар бодохыг хүс. Суралцагчдыг эдгээр зан чанар тэдэнд байгаа эсэхийг бодоход урь. Тэднээс Сургаал ба Гэрээ 88:40 дээрх зарчмыг гэрлэлтэд бэлтгэхдээ хэрхэн ашиглаж болох тухай бодож үзэхийг хүс.

Марк 5:35–36; Сургаал ба Гэрээ 6:36

“Бүү ай, зөвхөн итгэ”

Суралцагчдад дараах асуултыг тавь:

  • Та нар гэрлэлтээс юу хүсэж байна вэ?

  • Ямар ямар зүйл залуучуудыг гэрлэлтээс цэрвэхэд хүргэдэг вэ? (Хариултуудыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад уриад, ангийнхнаас зарим залуу хүний гэрлэлтээс цэрвэдэг шалтгааны талаар сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хамгийн хүнд шалтгаан нь [залуучууд] дэлхийн төгсгөл ойртож, цуст аллага, сүйрэл нүүрлэх гэж байна гэсэн айдастай болохоор эхнэр, нөхөртэй эсвэл үр хүүхдүүдтэй болохыг хүсдэггүй. Арай энгийн шалтгаан нь тэд дэлхий дээр амьдрахад илүү түвэгтэй байна, ажил олдохгүй хэцүү болно гэдгээс айж, аль нэг нь сургуульд сурахгүй байх шаардлага гарна, өр зээлэнд орохгүй байх ёстой, ажилдаа амжилт гаргаж, гэрлэхийнхээ өмнө өөрийн гэсэн байр орон сууцтай байх шаардлагатай гэж боддог. …

Цаашилбал, миний ярилцаж байсан олон залуу гэрлэчихээд сална гэхээс айдаг. … Гэрлэлт амжилттай болох эсэхэд итгэлгүй байгаагаас гадна кино болон зурагтаар ариун явдал, үнэнч зан, гэр бүлийн амьдралыг элэглэн шоолж, чөтгөрийн доог тохуу болгон, бохир талаас нь үзүүлж байгаа нь гал дээр тос нэмэхтэй адил асуудлыг улам бүр хүндрүүлж байна” (“Be Not Afraid, Only Believe” [evening with Elder Jeffrey R. Holland, 2015 оны 2-р сарын 6], lds.org/broadcasts).

  • Та нар ахлагч Холландын хэлсэн аль нэгэн шалтгааны улмаас гэрлэхээс айдаг хэн нэгнийг таних уу?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6:36-г уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн зөвлөгөө мөнхийн гэрлэлтэд бэлтгэхэд ямар хамаатай болох талаар бодоход урь. Дараа нь нэг суралцагчийг Марк 5:35-36-г чанга уншихад урь. Синагогийн ахлагч Иайр гэгч хүн Есүсийг түүний охиныг эдгээх байх хэмээн итгэл найдвар тээн, Түүн дээр ирсэн гэдгийг тайлбарла. Ангийнхнаас Иайрт хандан айлдсан Аврагчийн урмын үг хэрхэн гэрлэхээр бэлтгэж байгаа хүмүүст хамаатай болох талаар бодохыг хүс.

  • Ирээдүйнхээ талаар бодохдоо “санаа бодол болгондоо” Их Эзэнд хандах нь хэрхэн бидэнд “бүү эргэлз, бүү айхад” туслах вэ?

  • Их Эзэний Оливер Каудерид болон Иайрт өгсөн зөвлөгөө гэрлэхээс айдаг хүмүүст хэрхэн туслах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид Есүс Христ рүү итгэлтэй харвал айдсаа ялан дийлж, ирээдүйдээ итгэлтэй байж чадна.)

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг хуваалц. Ангийнхнаас гэрлэх сонголтоо хийхэд нь Холланд ах, эгч хоёрт яагаад итгэл хэрэгтэй байсан талаар сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Холланд эгч бид хоёр гэрлэх үедээ хоёул Бригам Янгийн Их Сургуульд сурч байсан бөгөөд хоёр талын эцэг эх маань бидэнд санхүүгийн ямар ч тусламж үзүүлэх боломжгүй байлаа. Хуримынхаа өдөр хоёулаа нийлээд 300 ам.долларын хөрөнгөтэй бид хоёр хэрхэн магистраар сурч төгсөх аргаа ч мэдэхгүй байлаа. Хэдийгээр энэ нь гэр бүлээ эхлүүлэх төгс арга биш ч гэлээ, гэрлэх нь зөв гэдгийг олж мэдсэнээсээ хойш нэг ч гэсэн өдөр хойшлуулан хүлээсэн бол бидний гэр бүлийн амьдрал ямар байх байсан бол мөн ямар зүйлийг бид алдах байсан бол? … Ерөнхийлөгч Жэймс И.Фаустын надад дараа нь хэд хэдэн удаа хэлж байсанчлан, хэрэв бид миний ч, өөр хэний ч, хэзээ ч хийх ёсгүй зүйл болох “айдсаасаа зөвлөгөө авсан” бол ямар зүйлээ алдах байсан бол гэж бодохоосоо хүртэл айдаг” (“Be Not Afraid, Only Believe”).

  • Холланд ах, эгч хоёрын нөхцөл байдал өнөө үеийн залуучуудын нөхцөл байдалтай хэрхэн адил байна вэ?

  • Айдсаасаа зөвлөгөө авах гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? Яагаад энэ нь шийдвэр гаргах зохимжгүй арга вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны өгсөн гэрчлэл, амлалтыг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хайрт ах, эгч нар минь, бүү ай. Зоригтой бай. Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна” (“Зоригтой бай,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102).

  • Энэ бошиглолын урмын үгийн талаар тунгаан бодоход та нарт ирээдүйн талаар ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Суралцагчдад хичээлийн энэ хэсгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодоход нь туслахын тулд гэрлэхээс айдаг шалтгаан тэдэнд байгаа эсэхийг асуу. Тэднийг ирээдүйн талаарх бүх айдсаа хэрхэн Их Эзэнд итгэх итгэлээр сольж болох талаар тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 6:22-23; 8:2-3; 9:7-9; 11:12-14

Гэрлэх хүнээ сонгохдоо тэнгэрлэг удирдамжийг эрэлхийлэх нь

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Гэрлэх хүнээ сонгох нь таны амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр байх болно. Ариун сүмд түр орлогчтой гэрлэнэ гэж байхгүй. … Зөв хүнтэйгээ, зөв газар, зөв цагтаа гэрлэ” (“Life’s Obligations,” Ensign, 1999 оны 2-р сар, 2).

  • Та нар гэрлэх хүнээ сонгох энэхүү хамгийн чухал шийдвэрээ хэрхэн зөв хийх вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь бүлэг болгон хуваарил. Хос болгонд дараах судрын шүлгүүдийг хамтдаа уншихаар хуваарилж өг: Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3; 9:7–9; 11:12–14. (Эдгээр шүлэгт Сургаал ба Гэрээний эхний олон бүлгээс олж болох хэрхэн хувийн илчлэлт авах тухай сэдвийн жишээ өгөгдсөн болно.) “Сэдвүүд гэдэг нь бүхнийг хамарсан, дахин дахин давтагдсан, нэгдмэл шинж чанар эсвэл санааг хэлнэ” [Дэвид A.Бэднар, “A Reservoir of Living Water” (Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4), 6, speeches.byu.edu].)

Суралцагчдаас Сургаал ба Гэрээний шүлгүүдийг уншиж байхдаа дараах хувилбарын талаар бодож үзэхийг хүс: Танай найз нэлээд урт хугацааны турш нэгэн хүнтэй болзож байгаа бөгөөд тэр хүнтэйгээ гэрлэх нь зөв эсэх тухай зөвлөгөө авахаар тань дээр ирсэн байна. Та найздаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Суралцагчдад эдгээр шүлгийг унших хангалттай хугацаа гаргаж өгсний дараа хос бүрээс нэг хүнийг болзож байгаа найзын дүрд тоглохыг хүс. Нөгөө нэг суралцагчаас хэрхэн эдгээр шүлэг найзад нь шийдвэр гаргахад туслах талаар тайлбарлахыг хүс. Энэ үйл ажиллагааг хийж дууссаныхаа дараа суралцагчдад хэрхэн шийдвэр гаргах тухай дараах зарчмыг ойлгуулах ёстой: Бид шийдвэрээ оюун ухаандаа сайтар “судалж”, хамгийн сайн шийдвэрээ гарган, дараа нь Бурханаас шийдвэр маань зөв эсэхийг асууна. Үүний дараа амар амгалан, баяр баясал зүрх сэтгэл, оюун ухаанд маань ирвэл бидний гаргасан шийдвэр зөв гэсэн үг юм. Дараах зарчмыг онцол: Шийдвэр гаргахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлснээр сонголтууд маань зөв байвал Тэрээр бидний оюун ухаанд ярьж, бидний бодгалийг амар амгалан, баяр баяслаар дүүргэнэ.

  • Хувийн илчлэлт авах тухай заасан эдгээр шүлэг үнэн гэдгийг та нар хэрхэн мэдэж авсан бэ?

Суралцагчдаас дараах хувилбарт хэрхэн хандах талаар бодож үзэхийг хүс: Таны болзож байсан хүн шийдвэр гаргахдаа энэ зааврыг дагаж, та хоёр гэрлэх ёстой гэсэн мэдрэмж хүлээн авснаа тайлбарлав.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Нэгэн залуу эрэгтэй залуу эмэгтэйг өөрийнх нь мөнхийн хань мөн гэсэн хувийн илчлэлт хүлээн авсан учраас түүнтэй гэрлэх ёстой гэж түүнд хэлсэн тухай олон түүхийг би сонсож байсан. Хэрвээ илчлэлт нь үнэн бол уг эмэгтэйг үнэн эсэхийг олж мэдэхээр эрэлхийлэх үед түүнд үнэн гэдгийг шууд батлах юм. Эмэгтэй уг саналыг анхаарч үзэх үүрэггүй. Тэр эмэгтэй өөрөө удирдамж эрэлхийлэн, шийдвэрээ гаргах ёстой. Эрэгтэй нь өөрийн үйлдлийг удирдах илчлэлт хүлээн авч болох ч эмэгтэйнхээ үйлдлийг удирдах илчлэлтийг хүлээн авах боломжгүй. Эрэгтэй нь эмэгтэйгээ залж чиглүүлэх эрхгүй юм” (“Revelation” [Brigham Young University devotional, 1981 оны 9-р сарын 29], 6, speeches.byu.edu).

Суралцагчдад, хэрэв бид мөнхийн гэрлэлтийг итгэлийн нүдээр харвал амар амгаланг мэдрэх болно гэдгийг гэрчил. Тэднийг энэ хичээл дээр ярилцсан зарчмуудыг мөнхийн гэрлэлтийн гайхамшигт боломжийг хүлээн авахаар бэлтгэхдээ ашиглахад урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал