6:
Ажил мэргэжил: Хариуцлагатай, шаргуу бай
-
Тайлагна:Өнгөрсөн долоо хоногт цагаа ухаалаг ашигласан учраас хийж чадсан зүйлээ бүлгийнхэнтэй товч хуваалц.
-
Тунгаан бод:Яагаад Тэнгэрлэг Эцэг намайг амьдралдаа хариуцлагатай хандаасай хэмээн хүсдэг вэ?
-
Үз:“Сэдрикийн аялал,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 17-р хуудсыг унш.)
Сэдрикийн аялал
Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Сэдрик: Миний нэрийг Сэдрик Камбэсабве гэдэг. Би Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад амьдардаг ХҮГ Сүмийн гишүүн.
Би Кипусанга тосгоны салбарын номлогчоор үйлчилдэг. Би гадаадад номлолд үйлчлэхээр бэлтгэх хэрэгтэй байгаа. Номлолд явахын тулд надад 250 америк долларын үнэтэй паспорт хэрэгтэй.
Мөнгө олохын тулд аав бид хоёр гадил худалдаж авдаг. Тишабобо, Лусуку, Каманда гэх мэт зарим тосгонд гадил их ургадаг.
Тишабобо эндээс ойролцоогоор 14 километрийн зайтай. Лусуку ойролцоогоор 28, Каманда бас 28 километрийн зайтай. Бид тэнд очиж, гадил худалдаж аван, энд авчирч зардаг.
Бид эдгээр тосгон руу дугуйгаар явж, дөрвөөс зургаан багц гадил авч ирж чаддаг.
Хэрэв дугуй асуудалгүй бас би хүч тэнхээтэй байвал дугуйгаар явахдаа нэг талдаа цаг гучин минут зарцуулдаг. Үд дунд нозоором халуун байдаг тул нартай халуун үед би удаан явдаг.
Хэрэв би өглөө их эрт сэрж чадвал өдөрт ойролцоогоор хоёр удаа явж чаддаг. Энэ нь пасторттай болоход минь туслах сайн арга юм.
Би одоо бага багаар мөнгө олж байгаа болохоор сургууль болон номлолдоо зориулан мөнгө хуримтлуулж байгаа. Би 4 жил ажилласны эцэст одоо паспорт авах хангалттай мөнгөнөөс гадна 70 доллар хуримтлуулаад байна.
16-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Хэцүү байсан ч бид хэрхэн үргэлжлүүлэн ажиллаж сурдаг вэ?
-
Унш:Сургаал ба Гэрээ 42:42 ба ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн үг (баруун талд)
-
Ярилц:Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгийг унш (17-р хуудасны). Яагаад Их Эзэн биднээс хүлээн авахыг хүсэж буй зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг вэ?
-
Тунгаан бод:Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгийг унш (баруун талд). Би бүтэлгүйтсэн үедээ ямар хариу үйлдэл гаргадаг вэ?
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.
-
Ямар нэгэн хэцүү эсвэл түгшүүртэй зүйлийг сонгоод, хийж гүйцэтгэ. Сонгосон зүйлээ энд бич.
-
Та өнөөдөр ажил хөдөлмөр, цөхрөлтгүй байдлын талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
-