Номын сан
Бие даах чадвартай болох арга замаа үргэлжлүүл


Бие даах чадвартай болох арга замаа үргэлжлүүл

Унш:Баяр хүргэе! Өнгөрсөн 12 долоо хоногийн турш та шинэ дадал хэвшлүүдтэй болж, илүү бие даасан боллоо. Их Эзэн эдгээр чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлж, өөр чадваруудыг давхар эзэмшээсэй гэж хүсэж байгаа. Бид залбирч, сонсох юм бол Ариун Сүнс амьдралдаа юуг сайжруулах хэрэгтэйг мэдэхэд тусална.

Ярилц:Бид бие даах чадвартай болох арга замаа үргэлжлүүлэхийн тулд юу хийж болох вэ? Бид хэрхэн нэг нэгэндээ үргэлжлүүлэн тусалж байх вэ?

Амлалт өг:Дараагийн 12 долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, хайрцгуудыг чагтал.

  • Бие даах чадвар хөгжүүлэх 12 зарчим, дадал хэвшлийг дахин нягтлаад, амьдралдаа хэрэгжүүл.

  • Бие даах чадварын талаар юу сурснаа бусадтай хуваалц. Бүлгийнхээ гишүүдэд тусалсаар бай эсвэл шинэ бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тусал.

  • Өөр бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хамрагдан, чадваруудаа хөгжүүл.

  • Доорх бие даахтай холбоотой сургаалын зарчмуудыг судал.

Бие даахтай холбоотой сургаалын зарчмууд

Бие даах чадвартай байх нь зарлиг билээ.

Бурханы зорилго бол Өөрийн гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээг хангах явдал бөгөөд Түүнд энэ бүхнийг хийх хүч чадал бий.

Материаллаг болон сүнслэг зүйлүүд нь нэгдмэл болой.

Сургаал ба Гэрээ 78:13–14; Мосе 2:27–28

Сургаал ба Гэрээ 104:15; Иохан 10:10; Матай 28:18; Колоссай 2:6–10

Сургаал ба Гэрээ 29:34; Алма 34:20–25