5:
Цагаа ухаалаг ашигла
-
Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт дуулгавартай байснаар хүлээн авсан адислалаа бүлгийнхэнтэй хуваалц.
-
Тунгаан бод:Яагаад цаг хугацаа Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг вэ?
-
Үз:“Цаг хугацаа бол бэлэг,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 15-р хуудсыг унш.)
Цаг хугацаа бол бэлэг
Видео бичлэгийг үзэх боломжгүй бол дүрүүдийг сонгож, эхийг уншина уу.
Кофи: Сайн байна уу, Бэнкоси эгч ээ. Сайн байна уу?
Бэнкоси эгч: Чи зүгээр үү, Кофи?
Кофи: Өө, Бэнкоси эгч ээ. Би үнэхээр завгүй байна. Би ажиллаж, үйлчлэл хийн, гэр бүлдээ туслах хэрэгтэй байна … бас тэгээд хөл бөмбөг. Надад ямар ч цаг алга!
Бэнкоси эгч: Кофи, чамд хангалттай цаг байгаа.
Кофи: Юу гэсэн үг билээ?
Б эгч: Хүү минь, Бурхан чамд агуу бэлэг болох цаг хугацааг өгсөн. Бид үүнийг ашиглан, илүү чухал зүйлсийг хийх ёстой.
Кофи: Гэхдээ яаж, Бэнкоси эгч ээ? Та үргэлж маш их зүйлийг амжуулж хийсээр ирсэн. Та гэр бүлээ мөн бизнесээ амжилттай авч явдаг. Та үйлчлэл хийж, над шиг олон хүнийг адисалсан. Би таныг яаж энэ бүхнийг амжуулдгийг мэдэхгүй байна.
Б эгч: Чи үнэхээр мэдэхийг хүсэж байна уу? Чи суугаад сонсвол би чамд нууцаа хэлье.
Би өглөө бүр нар мандахаас өмнө босдог. Би хувцсаа өмсөж, нүүр гараа угаадаг.
Би судраа уншиж, дараа нь тэр өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргадаг.
Би үйлчилж чадах хэн нэгний талаар бодож, Бурханы хүслийг мэдэхээр залбирдаг. Тэгээд сонсдог.
Заримдаа хүмүүсийн нэр юм уу царай төрх оюун санаанд минь буудаг. Би тэдгээрийг жагсаалтан дээрээ нэмж бичдэг.
Кофи: Та хэнд үйлчлэх хэрэгтэйгээ үргэлж ийм арга замаар мэдэж авдаг уу?
Б эгч: Тийм ээ, Кофи. Би хүч чадал, удирдамжийн төлөө залбирдаг. Бурхан “[миний] үйлийг ариулахын тулд” би залбирдаг. Энэ тухай 2 Нифай 32 дээр гардаг.
Би Түүнд талархаж, хамгийн сайнаараа хийх болно гэж амладаг. Би Түүнээс өөрийнхөө чадахгүй зүйлсийг хийж өгөхийг гуйдаг.
Дараа нь би жагсаалтаа хардаг. Би хамгийн чухал зүйлээ 1, дараагийнхыг 2 гэж дугаарладаг.
Кофи: Та чухал зүйлсээ яаж мэддэг вэ?
Б эгч: Би залбирч байхдаа сонсдог юм. Тэгээд ажиллахаар явдаг. Би нэгдүгээрт бичигдсэн ажлаа хамгийн түрүүнд хийхийг хичээдэг. Дараа нь хоёрдугаархыг гэх мэт.
Заримдаа төлөвлөгөө өөрчлөгддөг. Ариун Сүнс надад өөр зүйл хийх хэрэгтэй хэмээн шивнэдэг. Энэ бол сайн зүйл юм.
Би маш шаргуу ажилладаг ч амар амгаланг мэдэрдэг. Бурхан надад тусална гэдгийг би мэддэг.
Ингэж би жагсаалтын болон Сүнсний тусламжтайгаар хамгийн чухал зүйлсээ хийдэг юм, Кофи.
Кофи: Энэ нь энгийн ч гэсэн хэцүү юм шиг сонсогдож байна.
Б эгч: Чиний зөв. Эцэст нь би унтахаар бэлдэж байхдаа залбирдаг. Би Тэнгэрлэг Эцэгт тайлагнаж, өдөр хэрхэн өнгөрснийг хэлдэг. Би асуулт тавьдаг. Мөн би юуг илүү сайн хийж чадахаа асуугаад сонсдог. Би үргэлж Түүний хайрыг мэдэрдэг. Тэр миний хичээл зүтгэлийг арвижуулах болно гэдгийг би мэднэ. Тэгээд би амар амгаланг мэдрээд, унтахаар хэвтдэг.
Кофи: Мундаг юм аа. Бэнкоси эгчээ ээ. Би ийм амар амгаланг олж авахыг хүсэж байна. Би цагаа ухаалаг ашиглахыг хүсэж байна. Би илүү сайн ажиллаж, үйлчлэхийг хүсэж байна.
14-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Та нар Бэнкоси эгчээс юу сурсан бэ?
-
Унш:Алма 34:32 ба ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн үг (баруун талд)
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг хийж дуусгаад, хайрцгуудыг чагтал.
-
Цагаа илүү ухаалаг ашиглахын тулд өдөр бүр эдгээр алхмыг давтан хий. Орой бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тайлагна.
-
Та өнөөдөр цагаа ухаалаг ашиглах талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
-