Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
12: Ариун сүмийн ёслолуудыг хүлээн ав


12:

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн ав

Тайлагна:Хэрэв хүсвэл “амьдралын зорилго” догол мөрөө хуваалц.

Тунгаан бод:Танд юу хамгийн чухал байдаг вэ?

Үз:“Хамгийн чухал зүйлсээ хийх нь,” srs.lds.org/videos-гоос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 31-р хуудсыг унш.)

Хамгийн чухал зүйлсээ хийх нь

Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Хамгийн чухал зүйлсээ хийх нь

Өгүүлэгч: 12-р сарын нэгэн харанхуй шөнө нэг онгоц Флоридад осолдсон юм. 100 гаруй хүний амь эрсдэв. Энэ нь аюулгүй бүсээс ердөө 32 километрийн зайд болсон байв.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Ослын дараа шинжээчид шалтгааныг нь тогтоосон юм. Газардахад хэрэглэгддэг төхөөрөмж нь доошлох үед хэвийн ажиллаж байж. Онгоцны бүх механизм маш сайн ажиллаж байжээ. Ердөө ганцхан шатсан гэрлийн шилнээс бусад бүх зүйл ном ёсоороо ажиллаж байв. Ойролцоогоор хорьхон центийн үнэтэй жижигхэн гэрлийн шил бөөн хэрэг мандуулж, зуу гаруй хүний амь насыг харамсалтайгаар авч одсон билээ.

Мэдээж тэр ажиллагаагүй болсон гэрлийн шил осол гаргаагүй л дээ. Энэ нь нисэх багийнхан тухайн үед чухал мэт санагдсан зүйл дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд, хамгийн чухал зүйлээ мартсанаас болжээ.

Хамгийн чухал юмсын оронд өчүүхэн жижиг зүйлсэд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг нь зөвхөн нисгэгчдэд биш, бид бүгдэд тохиолддог. Бид бүгд аюулд орж болно. … Зүрх сэтгэл, бодол санаа чинь тухайн үед чухал мэт санагдах агшин зуурын зүйлүүд дээр төвлөрч байна уу эсвэл хамгийн чухал зүйлсэд төвлөрч байна уу?

(“Бид агуу ажил хийж байна. Тиймээс ухарч болохгүй,” Ensign, 2009 оны 5-р сар, 59, 60 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70)

30-р хуудас руу буцаж очно уу.

Ярилц:Ямар чухал бус зүйлс биднийг өсөж хөгжихөд саад болдог вэ? Сайн мэдээний ёслолууд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 84:20 ба ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үг (баруун талд)

Ярилц:Бие даах чадвартай болохыг эрэлхийлэх үедээ ариун сүмд орохуйц зохистой байх нь яагаад чухал вэ?

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, хайрцгуудыг чагтал.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байгаа бол ариун сүмд орох өдрөө товло.

  • Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй бол бишоп эсвэл салбарынхаа ерөнхийлөгчтэйгөө уулзаж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд хэрхэн бэлдэж болохоо ярилц.

  • Ариун сүмийн ёслолуудын талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.

32-р хуудас руу очоод, дараагийн алхмуудаа дүгнэ.