Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Хүндэт ах, эгч нар аа,
“Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой” (С ба Г 104:15) хэмээн Их Эзэн тунхагласан. Энэхүү илчлэлт бидэнд өөрсдийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломж олгохын тулд материаллаг байдлаар адисалж, бие даах чадвартай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм.
Миний суурь зарчим хэмээх энэхүү товхимлыг Сүмийн гишүүдэд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөр болон Их Эзэнд итгэх итгэлийн зарчмуудад суралцан, амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн болно. Эдгээр зарчмыг хүлээн зөвшөөрч, амьдралдаа хэрэгжүүлэх нь Их Эзэний амласан материаллаг адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгоно.
Бид таныг эдгээр зарчмыг хичээнгүйлэн судалж, амьдралдаа хэрэгжүүлэн, гэр бүлийнхэндээ заахад урьж байна. Ингэснээр амьдрал тань адислагдана. Та мөн бие даах илүү их чадвартай болохын тулд чухам юу хийх ёстойгоо мэдэж авна. Илүү их найдвар, амар амгалан, өсөлт хөгжлөөр адислагдана.
Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгтээ итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэрээр таныг мэддэг бөгөөд бие даах чадвараа хөгжүүлснээр ирэх сүнслэг болон материаллаг адислалуудыг өгөхөд бэлэн байдаг.
Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл