Гарчиг
Энэхүү гарын авлагыг хэрхэн ашиглах вэ?
Миний бие даах чадвартай болох суурь зарчим нь хувь хүмүүст сүнслэг болон материаллаг бие даах чадвартай болоход хөтөлдөг сургаалын зарчмуудыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалдаг. Үүнийг 8-аас 12 хүнтэй жижиг бүлэг эсвэл гэр бүлээрээ судалбал илүү үр дүнтэй байна. Долоо хоног бүр бүлгийн гишүүд ээлжлэн зохицуулагч болдог бөгөөд тэд бүлэгт зарчим заахгүй, харин материалынхаа дагуу зааж, бүлгийнхнийг идэвхтэй оролцохыг дэмждэг. Бүх видео бичлэгийг srs.lds.org/videos-оос олох боломжтой.
|
Эдгээр сануулгыг харвал зааврыг нь дага. | ||||||
|---|---|---|---|---|---|---|
|
Тайлагна |
Тунгаан бод |
Үз |
Ярилц |
Унш |
Үйл ажиллагаа |
Амлалт өг |
|
Бүлгийнхэн амлалтаа хэр биелүүлснээ 3–4 минутад багтаан хуваалцана. |
Дор бүрнээ 2–3 минутын турш тунгаан бодож, бичиж тэмдэглэнэ. |
Бүлгээрээ видео бичлэг үзнэ. |
Бүлгээрээ 2–4 минутын турш бодол санаагаа хуваалцана. |
Нэг хүн бүлгийнхэнд зориулан чанга уншина. |
5 минутын турш ганцаараа эсвэл хамтдаа ажиллана. |
Хүн бүр долоо хоногийн турш дээрх зүйлсийг хийнэ гэж амласан. |
Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг
Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь хувийн санхүү, ажил мэргэжил, жижиг дунд бизнес эсвэл боловсролоо сайжруулахад тань тусална. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдэхийн тулд гадасныхаа бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй холбоо барь.