Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
9: Харилцаа холбоо: Хүсэлт тавихын хамт сонс


9:

Харилцаа холбоо: Хүсэлт тавихын хамт сонс

Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт хэн нэгэнд хэрхэн үйлчилснээ бүлгийнхэнтэй хуваалц.

Тунгаан бод:Тэнгэрлэг Эцэг хэзээ миний залбирлуудад хариулсан бэ?

Үз:“Өргөх хүчийг бий болгох нь,” srs.lds.org/videos-гоос үзнэ үү. (Видео бичлэг байхгүй бол 23-р хуудсыг унш.)

Өргөх хүчийг бий болгох нь

Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Өргөх хүчийг бий болгох нь

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: Нисэх онгоцыг газраас хөөргөхийн тулд та өргөлт бий болгох ёстой. Аеродинамикт нисэх онгоцны далавчин дээгүүр агаарын урсгал өнгөрөхөд далавчин доорх даралт далавчин дээрх даралтаас илүү гарсан тохиолдолд хөөрөлт үүсдэг. Дээш нь өргөх хүч доош татах хүндийн хүчнээс давсан үед нисэх онгоц газраас тасарч, нисдэг билээ.

Үүнтэй адилаар бид сүнсний амьдралдаа өргөлтийг бий болгож чадна. Биднийг тэнгэр өөд өргөх хүч нь биднийг доош татах уруу таталт, гай зовлонгоос илүү байгаа үед бид дээш өргөгдөж, Сүнсний орчинд дүүлэн нисэж чадна.

Дээш өргөгдөхөд тусалдаг сайн мэдээний олон зарчим байдаг ч би нэг л зарчим дээр тусгайлан анхаарал төвлөрүүлэхийг хүсэж байна.

Энэ бол залбирал.

Залбирал бол өргөлтийг бий болгодог сайн мэдээний зарчмуудын нэг юм. Залбирал нь биднийг дэлхийн санаа зовоосон зүйлс, цөхрөл гутралын үүлс, харанхуйгаас гэрэл гэгээтэй, цэлмэг тэнгэр рүү өргөн гаргах хүчтэй.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бидэнд байдаг агуу адислал, онцгой хувь тавилан, боломжуудын нэг бол бид залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаж чаддаг явдал мөн. Бид амьдралынхаа туршлага, хүнд сорилт, адислалуудын тухай Түүнд ярьж, Ариун Сүнсийг сонсон мөн ямар ч цагт, хаана ч селестиел удирдамжийг нь хүлээн авч чадна.

(Дийтр Ф.Угдорф, “Prayer and the Blue Horizon,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 6-р сар, 5–6)

22-р хуудас руу буцаж очно уу.

Ярилц:Бид хэрхэн залбирлынхаа хариултыг таньж мэдэх вэ? Яагаад сонсох нь залбирлын чухал хэсэг вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 8:2 ба ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үг (баруун талд)

Ярилц:Яагаад сонсох нь нэн чухал ур чадвар вэ? Анхааралтай сонсох нь бидний ажилд хэрхэн туслах вэ?

Унш:Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ахлагч Робэрт Д.Хэйлс нарын хэлсэн үг (баруун талд)

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.

  • Өглөө, үдэш бүр ганцаараа мөн гэр бүлээрээ залбир. Залбирал бүрийн дараа удирдамж хүлээн, хүндэтгэлтэйгээр сонсох цаг гарга.

  • Та өнөөдөр харилцаа холбооны талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.