Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
1: Бие даасан байдалбол авралын зарчим


1:

Бие даах чадвартай байх нь авралын зарчим

Эхлэхээсээ өмнө нүүр хуудасны дотор байх “Энэ материалыг хэрхэн ашиглах вэ?” зааврыг унш.

Тунгаан бод:Иохан 10:10 (баруун талд)

Ярилц:Бялхсан амьтай гэдэг нь юу гэсэн үг вэ?

Үз:“Тэр миний гутлыг өнгөлсөн,” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 5-р хуудсыг унш.)

Тэр миний гутлыг өнгөлсөн

Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Тэр миний гутлыг өнгөлсөн

Ахлагч Энрикэ Р.Фалабэлла: Намайг бага байхад манай гэр бүлд тийм ч их мөнгө байгаагүй. Нэгэн өдөр би аав руугаа очоод, “Аав аа, надад шинэ гутал хэрэгтэй байна. Гутал маань урагдчихсан” гэж хэлж байснаа санадаг. Тэр зогсоод, над руу харан, гутал маань үнэхээр элэгдсэн байхыг харав. Тэр: “Бид засаж янзалж болно гэж би бодож байна” гэж хэлээд, хар гутлын тос аван, гутлыг минь өнгөлж, гялалзсан сайхан болгов. “Засаж янзалчихлаа шүү дээ, хүү минь” гэж тэр хэллээ. Тэгэхэд нь би “Үгүй ээ. Бүрэн засаагүй байна. Та хөлний маань хуруу завсраар нь цухуйж байгааг харж байна шүү дээ” гэж хариуллаа. Аав маань: “Үүнийг ч бас засчихаж болно!” гээд, дахиад бага зэрэг тос аваад, хурууг маань тосолчихлоо!

Тэр өдөр би бүх асуудлыг шийдвэрлэх арга зам байдаг юм байна гэдгийг олж мэдсэн юм. Би бие даах чадварын энэ зарчим мөн энэ санаачилга Их Эзэний ажлыг яаравчлуулах арга зам гэдэгт итгэдэг. Энэ нь авралын ажлын нэгэн хэсэг юм. Бид бүгдээрээ одоо байгаагаасаа хавьгүй дээр байж чадна. Хайхрамжгүй байдлаа орхих цаг тань ирлээ. Бид ихэвчлэн байгаадаа сэтгэл ханадаг бөгөөд энэ нь биднийг өсөж хөгжихөд саад болдог. Би өмнө нь буруу хийсэн зүйлээ засаж өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйлийг өөрчлөн хийх шийдвэр гаргах юм бол өдөр бүр өсөж хөгжиж чадна. Хэрэв та нар үүнийг итгэлээр хийж, Христ та нарт тусална гэсэн итгэл, найдвараа хөгжүүлэх юм бол материаллаг болон сүнслэг байдлаар өсөж хөгжих арга замаа олно. Учир нь Бурхан амьд бөгөөд та нар Түүний охид, хөвгүүд билээ.

4-р хуудас руу буцаж оч.

Ярилц:Асуудлаа шийдвэрлэх арга зам байгаа гэдэгт та итгэдэг үү? Бид хэрхэн Их Эзэний дэмжин туслах хүчийг хүлээн авах эрхтэй болдог вэ?

Унш:Гарын авлага 2-ын тайлбар ба ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн үг (баруун талд). Бие даасан байх нь бодож санасан бүх зүйлээ хийж эсвэл авч болно гэсэн үг биш. Харин энэ нь бид Есүс Христийн ач ивээл, боломж олгогч хүч болон өөрсдийн хичээл зүтгэлээр дамжуулан өөртөө мөн гэр бүлийнхэндээ хэрэгтэй амьдралын сүнслэг болон материаллаг бүх хэрэгцээг хангах боломжтой гэдэгт итгэхийг хэлнэ. Бие даасан байх нь амьдралдаа уул хадыг нураан, сорилт, бэрхшээлийг ялан дийлэх хүч чадлыг бидэнд өгдөг Бурханы хүчинд итгэх итгэл эсвэл найдварын нотолгоо юм.

Ярилц:Христийн ач ивээл амьдралын сүнслэг болон материаллаг хэрэгцээгээ хангахад тань хэрхэн тусалсан бэ?

Ярилц:Ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн хэлсэн үгийг унш (баруун талд). Та илүү бие даасан болж байгаа эсэхээ хэрхэн мэдэж болох вэ?

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Тухайлбал: Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.

  • 3-р хуудсан дээрх Тэргүүн Зөвлөлийн захидлыг уншаад, амлагдсан адислалуудын доогуур зур. Тэдгээрийг авахын тулд та юу хийх ёстой вэ? Өөрийн бодол санааг доор бич.

  • Өнөөдөр бие даах чадварын талаар олж мэдсэн зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.