3:
Мөнгөө зөв зохицуул
-
Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт Хүндэтгэлийн өдөр, Мормоны Ном хоёр хэрхэн итгэлийг тань хүчирхэгжүүлснийг бүлгийнхэнтэй хуваалц.
-
Тунгаан бод:Яагаад мөнгөө зөв зохицуулах нь хэцүү атлаа чухал зүйл байдаг вэ?
-
Үз:“Эхлээд хийх ёстой зүйлээ хийе!” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 10-р хуудсыг унш.)
Эхлээд хийх ёстой зүйлээ хийе.
Видео бичлэгийг үзэх боломжгүй бол дүрүүдийг сонгож, эхийг уншина уу.
Нөхцөл байдал: Том хүний хувцас өмсөөд, эцэг эх болон жүжиглэж байгаа хүү, охин хоёр.
Хүү: Хонгор минь, би ирлээ.
Охин: Гэртээ тавтай морил. Яанаа, чи ямар их ядарсан харагдаж байна аа?
Хүү: Чи ч гэсэн. Чи их ажилтай байсан уу?
Охин: Тийм ээ, бид бүгдээрээ л ажиллах хэрэгтэй шүү дээ?
Хүү: Би өнөөдөр 10-ыг олсон.
Охин: Ямар сайхан адислал вэ. Эхлээд хийх ёстой зүйлээ хийе. Аравны нэгээ төлцгөөх үү?
Хүү: Бидэнд хангалттай мөнгө байхгүй бол яах юм бэ?
Охин: Ийм зүйл дээр л итгэл харагддаг юм.
Хүү: За, за. Тэгэхээр дараагийнх нь юу билээ?
Охин: За тэгэхлээр бид хоол хүнс, унааны тасалбараа худалдан авч, түрээсээ төлөх хэрэгтэй. Тэгээд сандал авбал зүгээр байна …
Хүү: Гэхдээ бид чадахгүй шүү дээ. Хараач? Бидэнд хангалттай мөнгө алга.
Охин: Бид мөнгө зээлж болохгүй гэж үү?
Хүү: Өр аюултай гэж хэлдэг. Бид асуудалд орж болохгүй.
Охин: Тийм ээ. Чиний зөв. Тэгвэл үлдсэн мөнгөөрөө юу хийх вэ?
Хүү: Мөнгөө хадгалцгаая. Юу ч болох юм билээ.
Охин: Энэ чинь харин зөв санагдаж байна. Гэхдээ зугаацах мөнгө үлдсэнгүй.
Хүү: Бидэнд хоёр бие маань байна шүү дээ! Би илүү их орлоготой болохыг хичээнэ ээ.
Охин: Харин би бага зарцуулж байхыг хичээе дээ.
Хүү: Ингэж чадвал бид аз жаргалтай бас бие даасан болж чадна.
Охин: Тийм шүү. Тийм ч хэцүү байсангүй. Томчууд яагаад үүнийг хүндрүүлдэг юм бол?
Хүү: Чи мэднэ шүү дээ. Томчууд ийм л байдаг.
8-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Яагаад бид орлого, зарлагаа хөтөлж, хадгаламжтай байх ёстой вэ?
-
Унш:Сургаал ба Гэрээ 104:78 ба All Is Safely Gathered In товхимлоос эш татав (баруун талд)
-
Ярилц:Мөнгөө зөв зохицуулах бие даасан байдлын арга замыг унш (доод талд). Бид үүнийг хэрхэн дадал хэвшил болгох вэ?
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.
-
Өдөр бүрийн орлого, зарлагаа хөтөл. Та 11-р хуудсан дээрх Орлого, зарлагын тайланг ашиглаж болно.
-
Та өнөөдөр мөнгөө зөв зохицуулах талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
-
Орлого, зарлагын тайлан
Долоо хоног бүр хэдэн төгрөг зарцуулдаг болохоо бич. Хэрэгцээгээ хангах хангалттай мөнгөтэй байвал ямар вэ?
|
Би долоо хоног бүр хэдэн төгрөг зарцуулдаг вэ? |
Би бие даасан болохын тулд сар бүр хэдэн төгрөгийн орлоготой байх ёстой вэ? | ||||
|---|---|---|---|---|---|
|
1 дэх долоо хоног |
2 дахь долоо хоног |
3 дахь долоо хоног |
4 дэх долоо хоног | ||
|
Орлого | |||||
|
Аравны нэг ба бусад өргөл | |||||
|
Хадгаламж | |||||
|
Хоол хүнс | |||||
|
Орон сууц | |||||
|
Эмчилгээний зардал | |||||
|
Унааны зардал | |||||
|
Боловсролын зардал | |||||
|
Өр зээлийн төлбөр | |||||
|
Хувцас | |||||
|
Хэрэглээний төлбөр | |||||
|
Утас | |||||
|
Үзвэр үйлчилгээ | |||||
|
Даатгал | |||||
|
Бусад | |||||
|
Нийт зардал | |||||