Бие даах чадвар хөгжүүлэхэд зориулсан эх сурвалж
7: Асуудлуудаа шийдвэрлэ


7:

Асуудлуудаа шийдвэрлэ

Тайлагна:Өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн хүнд үүрэг даалгавраа бүлгийнхэнтэй хуваалц.

Тунгаан бод:Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд асуудал, бэрхшээл тулгарахыг зөвшөөрдөг вэ?

Үз:“Илүү том ачааны автомашин уу?” srs.lds.org/videos-оос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 19-р хуудсыг унш.)

Илүү том ачааны автомашин уу?

Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.

Илүү том ачааны автомашин уу?

Ахлагч Даллин Х.Өүкс: Хоёр хүн хамтраад нөхөрлөл байгуулжээ. Тэд хөл хөдөлгөөнтэй замын хажууд жижиг саравч барив. Тэд бас ачааны автомашин аваад, фермерийн талбай руу очин, нэг доллараар нэг тарвас авч болох газраас ачаа дүүрэн тарвас авчээ. Тарвасаа ачаад, замын хажуудах саравч руугаа аваачин, тарвасаа нэгийг нь нэг доллараар зарав. Тэд буцаад фермерийн талбай руу очин, дахин нэг ачаа дүүрэн тарвасыг нэгийг нь нэг доллараар зарж борлуулахаар худалдан авчээ. Тэд замын хажууд тарвасаа авчраад, дахин тэр үнээрээ зарав. Буцаж фермерийн талбай руу дахин тарвас авахаар очиж байхдаа нэг нь нөгөөдөө “бид энэ бизнесээр их мөнгө олохгүй байх шиг байна, тийм үү?” гэжээ. “Үгүй ээ” хэмээн нөгөө нь хариулав. “Бидэнд илүү том ачааны машин хэрэгтэй гэж чи бодож байна уу?”

(“Focus and Priorities,“ Ensign, 2001 оны 5-р сар, 82)

18-р хуудас руу буцаж очно уу.

Ярилц:Энэ түүхийн жинхэнэ асуудал юу вэ? Энэ хоёр эрэгтэйд ямар ямар сонголт байна вэ?

Унш:Сургаал ба Гэрээ 9:7–9 ба ахлагч Робэрт Д.Хэйлс (баруун талд)

Унш:1 Нифай 17:51 ба 1 Нифай 18:2–3 (баруун талд)

Ярилц:Нифай яаж усан онгоц барьж чадсан бэ?

Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.

  • Үйл ажиллагаагаар ярилцсан алхмуудыг хийж, асуудлуудаа шийдвэрлэж эхэл. Бууж өгч болохгүй гэдгээ сана! Асуудлыг шийдвэрлэж, өөрчлөлт хийхэд цаг хугацаа шаардагддаг.

  • Өнөөдөр асуудлаа шийдвэрлэх талаар сурсан зүйлээ гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.