11:
Суралцахыг эрэлхийл: Хаашаа явах, хэрхэн очихоо шийд
-
Тайлагна:Өнгөрсөн долоо хоногт үнэнч шударга байсан нэг туршлагаа хуваалц.
-
Тунгаан бод:Суралцах нь боломж олж авах үүд хаалгыг хэрхэн нээдэг вэ?
-
Үз:“Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь” srs.lds.org/videos-гоос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 29-р хуудсыг унш.)
Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь
Хэрэв видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Ахлагч Жозэф В.Ситати: Би 13-тай байхдаа Кенигийн нэгэн хөдөө тосгонд амьдардаг байсан. Хүмүүс тун ядуу амьдардаг байв. Хүмүүсийн гайхан биширдэг зүйлсийг авах чадвартай хүмүүс сайн боловсролтой хүмүүс байх шиг санагддаг байлаа. Би боловсрол нь илүү сайхан амьдралын түлхүүр гэдгийг олж мэдсэн юм.
Уг бодол минь намайг элсэн орохыг хүсдэг нэгэн сургуулийнхаа захирал дээр очоод, ярилцахад хүргэсэн билээ. Би хагас өдөр шаардах энэхүү аяллаа хийхийн тулд аавынхаа дугуйг унаж явах шаардлагатай байв. Би хэзээ ч тосгоноосоо гарч байгаагүй. Би хэзээ ч англиар ярьж байгаагүй бөгөөд тэр захирал цагаан арьстан байв. Би урьд нь хэзээ ч цагаан арьстай хүнтэй ярилцаж байгаагүй учраас үнэхээр аймшигтай санагдаж байлаа.
Миний дотор байгаа ямар нэгэн зүйл намайг явах хэрэгтэй гэж ятгасаар байсан учраас би захиралтай уулзахаар хөдөлсөн юм. Яг л цэрэг шиг номхон зогсох залуу хөвгүүнийг хараад тэр бага зэрэг балмагдаж байгааг би харсан. Тэр нүдэнд дулаахан хүн байсан учраас надад зориг төрөв. Би сургуульд нь суралцахыг үнэхээр их хүсэж байгаагаа мөн намайг сургуульдаа авбал маш их баярлах болно гэдгээ хэлсэн. Тэгтэл тэр надад “За за, тэгвэл бид шалгалтын дүнг харъя даа” гэж хэллээ. Би “Баярлалаа, эрхэм ээ” гэж хэлэв. Би дөрвөн минут ч хүрэхгүй хугацаанд түүний өрөөнөөс гарсан байлаа.
Түүний өрөөнд байсан энэ дөрвөн минут амьдралын минь шийдвэрлэх мөч байсан юм. Би бүсийнхээ хамгийн шилдэг сургуульд сурахаар сонгогдсон бага сургуулийнхаа цорын ганц сурагч байв. Тэр сайн хүний надад олгосон боломж намайг талархалтай болгож, ангийнхаа шилдэг суралцагч болохоор мэрийх урам зоригийг өгсөн билээ.
Энэ нь намайг өөр нэгэн сайн сургуульд элсэн орж, их сургуульд бэлдэх шинэ боломжуудаар хангасан. Сурч мэдсэн боловсрол минь надад их сургуулиасаа эхнэрээ олж, хотод ажилд орох боломжийг олгосон. Найробид амьдарч байхдаа бид нэгэн номлогч хостой танилцсан бөгөөд тэд Сүмийн гишүүдтэй уулздаг байсан гэртээ биднийг урьсан юм. Хэрэв тэр үед би Найробид байгаагүй бол сайн мэдээг хэзээ ч олохгүй байх байсан. Найдвартай ажил төрөлтэй болсон нь надад Сүмд үйлчлэх боломжийг өгсөн.
Би боловсрол бол бие даах түлхүүр гэдгийг гэрчилж байна. Энэ нь материаллаг хэрэгцээгээ хангаж, сүнсээр бие даасан болох боломжийг олгох олон гарцыг нээх болно.
26-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Ахлагч Жозэф В.Ситати 13 настай байхдаа юуг хүссэн бэ? Тэр хүсэлдээ хүрэхийн тулд юу хийсэн бэ?
-
Унш:Сургаал ба Гэрээ 88:118–119 ба ахлагч Гордон Б.Хинклигийн хэлсэн үг (баруун талд)
-
Тунгаан бод:Та амьдралаа сайжруулах талаар Ариун Сүнснээс ямар бодол санаа, өдөөлт хүлээн авсан бэ?
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Амлалт бүрдээ хүрээд, хайрцгуудыг чагтал.
-
Дараах зорилтын талаарх үйл ажиллагааг мөн зөвлөгчийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
-
“Амьдралын зорилго” төлөвлөгөөгөө гаргаж дуусаад, гэр бүлийнхэнтэйгээ ярилц.
-
Хэн нэгнээс зөвлөгч болохыг хүсээд, уулзах цаг товло.
-
Үйл ажиллагаа—Зорилго тавих нь
1-р алхам: Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн үгийг унш (баруун талд). Зорилго тавьснаар найдвар маань үйлдэл болдог.
“Энэ бол наманчлалын сайн мэдээ бөгөөд бид наманчилж, илүү сайжрах шийдвэр төгс байх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, наманчлах, амлалт өгөх, зорилго тавих нь үргэлжилсэн үйл явц байх ёстой. … Би та бүхэнд энэ бүхнийг дадал хэвшил болго хэмээн хэлмээр байна.”
Ховард В.Хантэр, “The Dauntless Spirit of Resolution” (Бригам Янг Их Сургууль дээрх онцгой цугларалт, 1992 оны 1-р сарын 5), 2, speeches.byu.edu
Зорилгууд нь:
-
Тодорхой бөгөөд хэмжиж болохуйц байх ёстой.
-
Бичиж тэмдэглэн, өдөр бүр харж болох газар байрлуулах ёстой.
-
Дуусах хугацаатай байх ёстой.
-
Тодорхой үйлдлүүд байх ёстой.
-
Тогтмол дүгнэж, тайлагнан, шинэчилж байх ёстой.
2-р алхам: Амьдралын зорилгодоо хүрэхэд тань туслах хоёр эсвэл гурван зорилгыг цаасан дээр бич. Доорх алхмуудыг дага. Цаасаа өдөр бүр харж болохуйц газар тавь.
|
Зорилго |
Яагаад? |
Зорилгодоо хүрэх тодорхой алхмууд |
Хуваарь |
Би гаргаж буй өсөлт хөгжлөө хэнд тайлагнах вэ? |
|---|---|---|---|---|
|
ЖИШЭЭЛБЭЛ: Өдөр бүр Мормоны Номоос 30 минут уншина. |
Үүнийг хийвэл би өдөр бүр Ариун Сүнснээс удирдамж хүлээн авч чадна. |
1. Өдөр бүр 6:30-д босно. 2. Өглөөний ундны өмнө уншина. 3. Хүснэгтэн дээр өсөлт хөгжлөө тэмдэглэнэ. |
Би орой бүр унтахаасаа өмнө өсөлт хөгжлөө дүгнэж байна. |
Би ням гараг бүр өсөлт хөгжлөө гэр бүлийнхэнтэйгээ хуваалцана. |
Үйл ажиллагаа—Зөвлөгчтэй болох нь
1-р алхам: Ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгийг унш (баруун талд). Олон төрлийн зөвлөгч байдаг. Та нарт магадгүй асуултуудад тань хариулах туршлагатай, та нарын хүсдэг зүйлийг аль хэдийн хийж гүйцэтгэсэн хэн нэгэн хэрэгтэй байж болно. Өөр нэгэн төрлийн зөвлөгч нь зөв шударга найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүн байж болно. Эдгээр нь амьдралдаа өөрчлөлт гарган, өсөлт хөгжилдөө хариуцлагатай хандахад тань туслахын тулд цаг гаргаж чадах хүмүүс байдаг.
“Би залуу байхдаа эцэг эхээсээ болон итгэлтэй, итгэл хүлээсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авдаг байсан. Нэг нь санваарын удирдагч, нөгөө нь надад итгэдэг багш байсан юм. … Та нарын сүнслэг байдлын сайн сайханд чин сэтгэлээсээ санаа тавьдаг зөвлөхүүдийг залбирч, сонго.”
Робэрт Д.Хэйлс, “Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь”, Ensign, 2015 оны 11-р сар, 46 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32.
2-р алхам: Ямар төрлийн тусламж хэрэгтэй гэдгээ бод. Зөвлөгчөө болгож болох хүмүүсийг жагсааж бич. Нэрсийн жагсаалтад буй хүмүүсийн талаар тунгаан бодоод, залбирч асуу.
3-р алхам: Зөвлөгчтэйгөө харилцаж эхлэхийн тулд дараах асуултуудад хариул. Хэн нэгнийг зөвлөгчөө болоход урихдаа “Би амьдралдаа өөрчлөлт гаргахыг хүсэж байна. Та надад тусалж чадах уу?” гэж асууж болно.
|
Миний зөвлөгч |
|---|
|
Та хэнийг зөвлөгчөө болгомоор байна вэ? |
|
Та нар хэрхэн түүнээс зөвлөгч болооч гэж хүсэх вэ? |
|
Та хоёр “амьдралын зорилго,” зорилтуудынхаа талаар ярихаар хэзээ уулзах боломжтой вэ? |
|
Та зөвлөгчтэйгөө хэр ойрхон уулзаж баймаар байна? |
4-р алхам: Та “амьдралынхаа зорилгын” төлөө хариуцлагатай байх ёстой гэдгээ сана. Зөвлөгчтэйгөө уулзаад, дараах зүйлсийг хий. Тухайлбал:
-
Өсөлт хөгжлөө дүгнэ.
-
Өсөлт хөгжилд тань саад болж буй зүйлс мөн тэдгээрийг хэрхэн ялан дийлэхээ тунгаан бод.
-
Та зөвлөгчтэйгөө уулзахын өмнө хийхээр төлөвлөсөн зүйлсээ нарийвчлан шалга.