10:
Үнэнч шударга байдлаа харуул
-
Тайлагна:Та өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан залбирлынхаа хариултыг бүлгийнхэнтэй хуваалц.
-
Тунгаан бод:Их Эзэн яагаад “зүрх сэтгэлдээ үнэнч шударга” хүмүүсийг хайрладаг вэ?
-
Үз:“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” srs.lds.org/videos-гоос үзэх боломжтой. (Видео бичлэг байхгүй бол 25-р хуудсыг унш.)
10:5Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?
Видео бичлэгийг үзэх боломжгүй бол энэ эхийг уншина уу.
Ахлагч Робэрт С.Гэй: Аврагч Өөрийн шавь нараас “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” хэмээн асуусан байдаг.
Энэ нь аавын маань олон жилийн өмнө надад анхааралтайгаар тунгаан бодохыг заасан асуулт юм. Намайг бага байхад эцэг эх маань надад гэрийн ажил хийхийг даалгаж, хариуд нь багахан хэмжээний мөнгө өгдөг байлаа. Би долоо хоногт 50 центээс арай илүү их мөнгө авдаг байсан бөгөөд тэрхүү мөнгөөрөө ихэнхдээ кино театрт кино үздэг байсан юм. Тэр үед 11 настай хүүхдийн тасалбар 25 цент байсан болохоор надад 25 цент үлддэг байлаа. Би үлдсэн мөнгөөрөө нэг ширхэг нь 5 центийн үнэтэй чихрийн цуглуулгаас авдаг байсан. 5 чихрийн цуглуулгатай кино! Би үүнээс илүү сайхан байж чадна гэж үү.
Намайг 12 нас хүртэл бүх зүйл ийм сайхан хэвээрээ байлаа. Нэгэн өдөр би киноны тасалбар авахаар зогсож байхдаа 12 настай хүүхдийн тасалбар 35 цент байхыг анзаарлаа. Энэ нь хоёр чихрийн цуглуулганы мөнгө хасагдана гэсэн үг байлаа. Би энэхүү золиослолыг хийхэд бэлэн биш байсан учраас “Чи долоо хоногийн өмнөх шигээ л харагдана шүү дээ” гэж өөртөө шалтаг олсон юм. Би урагшилж, 25 центийн тасалбар өгөхийг хүслээ. Кассчин анзаарсангүй, би ч урьдын адил гурвын оронд таван чихрийн цуглуулгаа худалдан авлаа.
Өөрийнхөө хийсэн зүйлд баяртай байсан болохоор би аавдаа өөрийнхөө том амжилтыг хэлэхээр гэр рүүгээ яарч билээ. Намайг бүх зүйлийн талаар нэг бүрчлэн хэлэхэд аав маань юу ч хэлээгүй юм. Намайг ярьж дууссаны дараа тэр над руу хараад, “Хүү минь, чи өөрийнхөө амийг таван центийн зоосоор солих байсан уу?” гэж асуув. Түүний үгс миний зүрх сэтгэлд дэндүү хүчтэй нөлөөлж, энэ нь хэзээ ч мартахааргүй хичээл болсон юм.
(“Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” Ensign 2012 оны 11-р сар, 34 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42.)
24-р хуудас руу буцаж очно уу.
-
Ярилц:Үнэнч шударга байна гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүмүүс ямар жижигхэн үйлдлээр энэ амьдрал дахь эд зүйлсийг бодгалиараа сольж авдаг вэ?
-
Унш:Итгэлийн тунхаг 1:13 ба Иов 27:5 (баруун талд)
-
Ярилц:Мозая 4:28 (баруун талд), ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн үгийг унш (25-р хуудасны). Яагаад бизнесийн эсвэл оюутны зээлээ (ТБС гэх мэт) төлөх нь хувийн шударга үнэнч байдлыг харуулдаг вэ?
-
Амлалт өг:Долоо хоногийн турш дараах үйлдлүүдийг хийх амлалт өг. Даалгавар бүрийг дуусгаад, хайрцгуудыг чагтал.
-
Өөртөө үнэлгээ өгсөн найман хэсгээс нэгийг нь сайжруул.
-
Өнөөдөр үнэнч шударга байдлын талаар юу сурснаа гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхөдтэйгөө хуваалц.
-