Семинар
20-р хэсэг: 2 дахь өдөр, Алма 40–41


20-р хэсэг: 2 дахь өдөр

Алма 40–41

Оршил

Алма 40–41-т цэдэглэснээр Алма хүү Кориантондоо үхлийн дараах амьдралтай холбоотой чухал сургаалуудыг заажээ. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүмүүн амилуулагдах болно гэдгийг Алма тайлбарладаг. Алма бас Кориантонд нас барагсад нь мөнх бус байдлынхаа үед хийсэн сонголтынхоо улмаас диваажинд эсвэл сүнсний шоронд амилуулалтыг хүлээн сүнсний ертөнцөд байдаг тухай заав. Сэргээлтийн төлөвлөгөө нь зөвхөн бие махбодын амилуулалтыг төдийгүй бас бид үйлдэл болон хүслийн үр дагавруудаа хүлээн авдаг сүнсний амилуулалтыг мөн багтаадаг гэдгийг Кориантон Алмагаас сурчээ. Алма эцэст нь, ёс бус явдал хэзээ ч жинхэнэ аз жаргал руу хөтөлж чадахгүй гэсэн үнэн нь энэхүү сэргээлтийн төлөвлөгөөний хамгийн гол зүйл юм гэдгийг онцолдог.

Алма 40

Алма Кориантонд сүнсний дэлхий болон амилуулалтын талаар заасан нь

Зураг
оршуулгын чулууны дэргэд нэгэн ээж хүүхдүүдийнхээ хамт

Саяхан танай нэг найз ойр дотны хүнээ алдсан гэж төсөөлөн бод. Тэр найз чинь чамайг сүсэг бишрэлтэйг мэддэг учраас дараах асуултуудыг асуухаар чам дээр иржээ:

  • Биднийг юу дахин амьдрах боломжтой болгодог вэ? Ямар хүмүүс амилуулагдах вэ?

  • Бид нас барсныхаа дараа хаана очдог вэ? Энэ нь ямар байдаг бол?

  • Амилуулалт гэж юу вэ? Бидний мөнх бус бие махбод, амилуулагдсан бие махбод хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? Биднийг амилуулагдсаны дараа юу болох вэ?

Алма 40-р бүлэг дэх мэдээлэл эдгээр асуултуудад хариулахад тусалж чадна. Энэ бүлэг нь хүү Кориантондоо заасан Алмагийн сургаалуудын үргэлжлэл юм. Кориантон нас барагсдын амилуулалтын талаар санаа зовних болов.

  1. Дараах гурван судрын хэсгийг бүгдийг нь унш. Нэг эсвэл илүү олон хэсгийг сонгож, Алмагийн заасан зүйлүүд нь холбогдох асуултуудад хэрхэн хариулж байгааг судар судлах тэмдэглэлдээ тайлбарлан бич. (Хэрэв танд энэ хичээлийн төгсгөлд цаг гарвал энэ хэсгийг дахин үзэж, Алмагийн бусад шүлгүүдэд юу заасныг харж болно.)

    1. Алма 40:1–5-ыг судал. Бидэнд дахин амьдрах боломжийг юу олгодог вэ? Ямар хүмүүс амилуулагдах вэ?

    2. Алма 40:6–7, 11–14-ийг судал. Бид нас барсныхаа дараа хаана очдог вэ, мөн энэ нь ямар байдаг вэ? (Алма бүх хүмүүсийн сүнс “өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг” (Алма 40:11) гэж заасан нь энэ нь Бурханы шүүлтийн дараах эцсийн хувь тавилан биш харин бидний сүнс үхлийн дараа амилуулалтын өмнө сүнсний дэлхий рүү буцах болно гэдгийг заасан юм. Алма “гадаад харанхуйн” талаар дурдахдаа ямар утгыг илэрхийлснийг ойлгохын тулд 13-р шүлгийн зүүвэр тайлбарыг үзэх хэрэгтэй. Мөн гадаад харанхуйн талаарх энэхүү үг ихэнхдээ сүнсний шорон гэж бидний нэрлэдэг газрыг хэлж байгаа бөгөөд энэ нь яллагдсан хүмүүсийн орших эцсийн эсвэл байнгын газар биш харин амилуулалтын өмнөх байдал гэдгийг ойлгоход Алма 40:14 бидэнд тусалдаг.

    3. Алма 40:21–26-г судал. Амилуулалт гэж юу вэ? Бидний мөнх бус бие махбод, амилуулагдсан бие махбодын хоорондох ялгаа юу вэ? Биднийг амилуулагдсаны дараа юу болох вэ?

Тэргүүн зөвлөлийн Ерөнхийлөгч Жорж К.Каннон Алма 40:11–12-ын талаар, “хүмүүс нас барсан даруйдаа Бурханы оршихуйд хүлээн авагддаг гэсэн санааг илэрхийлэхийг Алма зориогүй юм. Тэрээр энэхүү хэллэгийг тохирох утгаар хэрэглэсэн нь тодорхой юм” хэмээн тайлбарлажээ (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, sel. Jerreld L. Newquist, 2 vols. [1957–74], 1:73).

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл А.Максвэлл бидний амилуулалтын дараа тохиолдох зарим туршлагын талаар дүрсэлсэн нь:

“Шүүлтийн өдөр … бүх зүйл бодитоор дүгнэгдэх болно. Мормоны Номд өгүүлснээр бид буруу үйлдлүүдийнхээ “тодорхой дурдатгал” болон “төгс санамжид” байхаас гадна баяртай үйл явдал ч бас тохиож, сэргээгдэх болно. Бид ‘бүр одоо мэдэж байгаагийнхаа адилаар’ тэр үед мэдэх болно. (Алма 5:18; 11:43; мөн С ба Г 93:33-ыг үзнэ үү.) Хамтран эзэмших мэдээллийн сан байх учраас бид үүнийг ‘нүдээрээ’ (Мозая 12:22; 15:29) үзэх болно.

“Эцэст нь ‘сэргээгдсэн байх ёстой бүх зүйлсийн’ (Алма 40:23) дунд бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн дурсамжуудыг багтаасан санамж байх болно. Оюун ухаан ба зүрх сэтгэл нь анхны болон хоёр дахь байдалтай холбоотой санамжуудаар нэгдсэн байхын баяр баясгалангийн талаар бодож үзнэ үү.

“Тэгвэл бидний хайрт Бурхан бидний ой санамжуудыг мэргэн ухаанаар бүрэн сэргээснээр ямар мэдрэмж биднийг бялхтал дүүргэх болоо! Энэхүү сэтгэл сэргээсэн үнэн нь Бурханы нэн их тэвчээр болон Есүсийн сайн дураараа хийсэн Цагаатгалын хайраар дүүрэн нинжин сэтгэлийн төлөөх бидний талархлыг цаашид өсгөн нэмэгдүүлэх болно!” (Lord Increase Our Faith [1994], 103).

Амилуулалт нь сүнс болон биеийг дахин нэгтгэх бөгөөд бүх зүйл зохих байдалдаа төгс хэлбэрээрээ сэргээгдэх болно. Бид бүгд амилуулалтын дараа Бурханы өмнө шүүгдэхээр зогсох болно. Алма 40:25–26-г уншиж, энэ амьдралд зөв шударгыг үйлдэгчдийн эцсийн байдлыг ёс бусыг үйлдэгчдийн эцсийн байдалтай харьцуулсан Алмагийн дүрслэлийг ол. Энэхүү захиас нь Бурханы өмнө цэвэр ариун байх таны хүсэлд хэрхэн нөлөөлөхийг бодож үзнэ үү.

Алма 40:16–22-т цэдэглэснээр Алмагийн ярьсан амилуулалт нь дэлхийн цаг хугацаатай холбоотой юм. Есүс Христ анхны амилуулагдсан хүн бөгөөд удалгүй Адамын үеэс Христийн амилалтын үе хүртэлх хугацаанд зөв шударга амьдарч байгаад нас барсан хүмүүс амилуулагдсан билээ (Алма 40:16, 20; С ба Г 133:54–55-ыг үзнэ үү). Энэхүү амилуулалтыг Алма “эхний амилуулалт” гэж нэрлэсэн юм.

Алма 41

Алма Кориантонд сэргээлтийн төлөвлөгөөний талаар заасан нь

Амилуулалт, сүнсний дэлхий, шүүлтийн талаар Алмагийн заасан үнэнүүдийг бодож үзээд, эдгээр нь дараах зүйлсэд итгэдэг хүмүүсийн үйлдлүүдэд хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод:

  • Үхлийн дараах амьдрал гэж байхгүй.

  • Биднийг нас барсны дараа дэлхий дээрх бидний үйлс сайн эсвэл муу байснаас үл хамааран бид төгс болгогдоно.

  • Бид шүүлтийн үед сайн үйлсийнхээ улмаас шагнагдаж, муу үйлсийнхээ улмаас шийтгэгдэх болно.

Зураг
Тэр амьд

Бид Алма 41-ээс зарим хүмүүсийн амилуулалтын талаар заасан зүйлүүдийн улмаас Кориантон төөрөлдсөнийг мэдэж авдаг. Алма 41:1 дэх “хол төөрөн одсон” гэсэн хэллэгийг тэмдэглээд зарим хүмүүсийг төөрөлдөхөд юу хүргэснийг олж мэдэхийн тулд энэ шүлгийг дахин унш. Судруудыг гуйвуулах гэдэг нь судруудын утгыг мушгин гажуудуулах, эсвэл өөрчлөх гэсэн утгатайг мэдэх нь энэ шүлгийг ойлгоход тань туслах болно.

Алма ямар санааг Кориантонд зориулж тодруулан тайлбарлах гэж байна гэж хэлсэн бэ?

Сэргээлт нь буцаан авчрах гэсэн утгатай. Алма Кориантоныг “сэргээлтийн төлөвлөгөө” гэж нэрлэсэн зүйлдээ бие махбодын болон сүнсний тал байдгийг ойлгоосой гэж хүссэн ажээ (Алма 41:2). Алма 41:2–5-ыг судалж, үхлийн дараа бидэнд бие махбод ба сүнс хэрхэн сэргээгдэхийг тэмдэглэ. (Энэ шүлгүүд дэх зайлшгүй гэсэн үг нь хэрэгцээтэй эсвэл шаардлагатай гэсэн утгатай юм.)

Алма 41:2-т сэргээлтийн төлөвлөгөөн дэх бие махбодын ямар тал нь дурдагдсан бэ?

Алма 40:3–5-д сэргээлтийн төлөвлөгөөн дэх сүнсний талыг ийнхүү дүрсэлжээ: Бид мөнх бус байдал дахь үйлүүд болон хүслүүдийнхээ дагуу аз жаргалд эсвэл зовлонт байдалд сэргээгдэх болно.

  1. Та Алма 40:3–5-ыг хүүхдийн хэсгийн ангид заахаар боллоо гэж бод. Та сүнсний сэргээлтийн талаар Алмагийн заасан зүйлийг хүүхдүүдэд ойлгомжтой, энгийн аргаар хэрхэн тайлбарлахаа судар судлах тэмдэглэлдээ бич.

Сэргээлтийн сургаалыг ойлгох нь таны үйлдэл болон хүсэлд хэрхэн нөлөөлж болохыг бас хэрхэн нөлөөлөх ёстойг тунгаан бод.

Бид сэргээлтийн сургаалыг ойлгосноор нүгэл болон буруу сонголтынхоо үр дагавруудын талаар аяндаа санаа зовж эхэлдэг. Бидний буруу хүсэл болон үйлдлүүдийн муу үр дагавруудыг өөрчлөх ямар нэг арга зам бий юү? Алма Кориантонд найдах шалтгааныг санал болгов. Алма 41:6–9-ийг уншиж, бид ноцтой нүгэл үйлдсэн ч бидэнд зориулан бэлтгэсэн сайн сайхан байдал, аз жаргалыг хүлээн авахын тулд юу хийж болохыг олж мэд. Та амилуулалтаар хүлээн авах зүйлүүддээ хариуцлагатай байхыг бидэнд зөвлөсөн үг хэллэгүүдийг Алма 41:6–7-гоос олж тэмдэглэх хэрэгтэй. Дараах асуултын талаар бод: Эдгээр шүлгүүд дээр үндэслэн бид ямар тал дээр өөрсдийнхөө шүүгчид байдаг вэ?

Үйлдлүүдийнхээ талаар хувийн хариуцлага хүлээхгүйгээр Бурханд эргэн очиж чадна гэж боддог хүмүүс байдаг. Тэд ихэнхдээ өөрсдийн нүгэлт сонголтуудыг хөгжилтэй зүйл гэж хэлдэг. Нүгэл үйлдсэн хүмүүс заримдаа аз жаргалтай юм шиг харагддаг. Гэвч Алма 41:10-ыг уншиж, Алма ёс бус явдлын талаар юу гэж заасныг олж мэд. (Алма 41:10 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.

  1. Алма 41:10-т Алма хүүдээ “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” гэдгийг гэрчилжээ.Судар судлах тэмдэглэлдээ дараах даалгавруудыг хий:

    1. Та Алмагийн үгс яагаад үнэн гэж бодож байгаагаа бич.

    2. Бид Бурханы зарлигуудыг зөрчсөн ч аз жаргалтай хэвээр байж чадна гэж Сатан бидэнд итгүүлэхийг хичээж болох нэг жишээ бич.

Та судрынхаа Алма 41:10-ын хажууд Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг бичиж болно: “Та буруу зүйл хийсэн атлаа зөв гэсэн мэдрэмжтэй байж чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл!” (“A Message to the Rising Generation,” Ensign, 1977 оны 11-р сар, 30).

Алма 41:11-д буруу зүйл хийсэн үед яагаад жинхэнэ аз жаргалтай байх боломжгүйг тайлбарладаг. Энэ шүлгийг ойлгоход өөртөө туслахын тулд судрын хэллэг бүрийг тохирох утгатай нь тохируулж дараах хүснэгтийг бөглө. (Дууссаныхаа дараа хариултуудаа хичээлийн төгсгөл дэх хариутай тулга.)

“Төрөлхийн чанарт” байхыг дүрсэлсэн Алма 41:11 дэх үг хэллэгүүд

Утга

  1. “Зуурдын чанарт буй”

  1. баригдсан, дарамтад байгаа

  1. “Шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байна”

  1. Ариун Сүнсний нөхөрлөлөө алдсан

  1. “Дэлхийд Бурхангүй”

  1. биеийн хүслүүдэд захирагдсан

Та одоо эдгээр хэллэгүүдийг тодорхойлж, буруу сонголт хийсэн үед яагаад аз жаргалтай байх боломжгүйг ойлгохын тулд Алма 41:11-ийг дахин унш. Ёс бус явдлыг сонгодог зарим хүмүүс тухайн үедээ аз жаргалтай байна гэж бодож болох ч тэдний сонголтууд эцэстээ гуниг зовлон, аз жаргалгүй байдал руу хөтөлдөг.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Та яагаад “төрөлхийн чанарт” эсвэл нүгэлт эсвэл “эгэл чанарт” байх нь аз жаргалын мөн чанарын эсрэг зүйл гэж боддог вэ?

    2. Залуу хүмүүс өөрсдийгөө Ариун сүнсний нөхөрлөлөө алдсан, нүглүүддээ баригдсан, дарамтад буйгаа эсвэл махан биеийн хүслүүддээ захирагдсанаа мэддэг ямар жишээнүүд байна вэ?

Алма 41:12-ыг уншиж, Кориантоноос сэргээлтийн талаар асуусан Алмагийн асуултыг ол. Одоо Алма 41:13-ыг уншиж, энэ асуултад Алма хэрхэн хариулсныг тэмдэглэ.

  1. Аз жаргалтай байхыг хүсдэг боловч Их Эзэний зарлигуудын эсрэг арга замуудаар үйлдэхийг сонгодог нэг найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Та өнөөдөр судалсан сэргээлтийн сургаалаа ашиглан найзыгаа яагаад аз жаргалыг мэдрэхгүй байгааг болон жинхэнэ аз жаргалтай болохын тулд тэрээр юу хийх ёстойг судар судлах тэмдэглэлдээ тайлбарлан бич.

Зураг
бүмэранг

Бүмэранг гэдэг нь анх ан авлахад ашиглагддаг хэрэгсэл байжээ. Үүнийг зөв шидвэл шидсэн хүн рүүгээ эргэж ирдэг. Алма 41:14–15-ыг уншиж, бүмэранг нь дээрх шүлгүүд дэх үнэнүүдийг хэрхэн бэлгэдэж байгааг олж мэд. Та 15-р шүлэг дэх “гадагш илгээсэн” гэсэн хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй. Та сайн сайхан, нигүүлсэл эсвэл өгөөмөр сэтгэлийг бусдад илгээгээд үүнийгээ буцаан хүлээн авсан үеийнхээ талаар бод.

Та ямар зөв шударга үйлдлийг бусдад үйлдэж эсвэл ямар зөв шударга зан байдлаа бусдад харуулж мөн үүнийгээ бусдаас хүлээн авахыг хүсдэг вэ? Та эдгээр зан байдал эсвэл үйлдлүүдийн нэгийг “гадагш илгээх” ямар зорилго тавьж болох вэ?

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Алма 41:10

  1. Алма 41:10-ыг уншиж, дараах бүрэн бус өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич: Хэрэв ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй юм бол нь үргэлж аз жаргал руу хөтөлдөг. Энэ өгүүлбэрийг гүйцээхэд хамгийн сайн тохирч байгаа нэг үгийг хоосон зайд бич. Одоо энэ хоосон зайд мөн адил тохирч болох хэдэн тодорхой зөв шударга үйлдлийг жагсаан бич (жишээ нь, бусдад үйлчлэх). Эдгээр зөв шударга үйлдлүүдийн зарим нь хэрхэн аз жаргал руу хөтөлж байгааг харсан тухай гэрчлэлээ бич.

Зөв шударга байдлаас ирдэг аз жаргал нь энэхүү мөнх бус амьдралд үргэлж тэр даруй ирдэггүй, өөрчлөгддөггүй эсвэл байнга байдаггүйг ойлгох нь чухал юм. Хэдий тийм ч, амар амгалан, аз жаргал нь үргэлж Их Эзэний арга замаар мөн Түүний цагт Түүний сургаалууд болон зарлигуудад зохистой байдаг хувь хүмүүст ирдэг юм.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 40–41-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

  • Утгыг нь тохируулах үйл ажиллагааны хариу: (1) в, (2) а, (3) б.