2019
Судал, унш, давт, залбир. Давт.
2019 оны 7-р сар


Судал, унш, давт, залбир. Давт.

Зохиогч нь Чилийн Каутин мужид амьдардаг.

Би тэтгэлэггүйгээр коллежид явах боломжгүй байв.

Зураг
study, read, review, pray

Зураг чимэглэлийг Адам Хоулинг

Чилид коллежид элсэн орохын тулд их сургуулийн түвшин тогтоох шалгалт өгөх ёстой. Би инженерийн мэргэжлээр суралцахыг хүсэж байсан ба их сургууль маань миний амьдардаг газраас хол байв. Энэ нь маш үнэтэй тусаж байсан тул би шалгалтын оноогоороо тэтгэлэг авахын тулд түвшин тогтоох шалгалт дээрээ аль болох өндөр оноо авахыг зорьж байлаа.

Би хаана, юу сурахаа мөн ийн сурахын тулд юу хийх ёстой гэдгээ ч мэдэж байв. Би шалгалтдаа бэлтгэж эхлэв. Би материалаа судалж, уншиж, давтаж байсан ч сорилт шалгалт дээр шаардлагатай оноогоо авч чадахгүй л байлаа. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, зорилгодоо хүрэхэд туслахын тулд илүү их ухааруулан, гэгээрүүлэхийг Түүнээс гуйв. Би бүтэн жилийн турш, өдөр бүр ингэж залбирсан юм. Би сургуулийнхаа тусгай бэлтгэл ангид сууж, шалгалтад бэлтгэх хичээлүүдэд бүртгүүлэв.

Би өдөр бүр судраас суралцаж, семинарын өдрөө ганц ч өдөр алгассангүй. Би Аароны санваарын бүх үүрэг даалгавраа гүйцэтгэж, нөхцөл байдал хүнд байсан ч ням гарагт хичээлээ огтхон ч хийдэггүй байв. Би ням гараг Их Эзэний өдөр гэдгийг мэддэг байсан ба эцэг эхийнхээ зааснаар уг өдрийг ариунаар сахихыг хүсдэг байлаа. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ надад зориулсан адислалуудыг, ялангуяа надад хамгийн хэрэгтэй байгаа үед нь алдахыг хүсэхгүй байв. Энэ бүхнийг хийж байсан ч би сорилт шалгалт дээр шаардлагатай оноогоо авч чадахгүй л байв.

Би эцэг эхтэйгээ хамт залбирч, мацаг барьсан ба аав надад адислал өгсөн. Энэхүү сүнслэг болон бусад бэлтгэлийг хангаснаар би шалгалтаа өгөв. Би өөрт хэрэгтэй оноогоо авахын зэрэгцээ математикийн хэсэгт хамгийн өндөр боломжит онооны нэгийг авч, тавьсан зорилгоо давуулан биелүүлсэн юм. Би тэтгэлэг болон хэрэгтэй боломжуудаа авч, сонгосон их сургуульдаа суралцах боломжтой болсон.

Хэрэв би чадах бүхнээ хийж, сүнслэг үүрэг хариуцлагаа нэн тэргүүнд тавих юм бол Тэнгэрлэг Эцэг намайг адисална гэдгийг бүр багаасаа мэддэг байв. Аливаа зүйлс үргэлж миний хүссэнээр болохгүй байж болох ч Бурхан биднийг харж хандах болно. Зөвхөн Түүний тусламжийг авах үед бүх зүйл боломжтой гэдгийг би мэднэ.