2019
Тэр таны хийсэн ажлыг мартахгүй
2019 оны 7-р сар


Залуучуудад зориулав

Тэр таны хийсэн ажлыг мартахгүй

Зураг
young adult

© Getty Images-ийн гэрэл зураг

Хэдэн сарын өмнө би нэг зүүд зүүдэлсэн юм. Уг зүүдэнд би ердийнхөөрөө оролцох ямар ч хүсэлгүй, арын эгнээнд суусан байсан ба миний ойлголт орвонгоороо өөрчлөгдсөн байв. Би энд тэнд таран суусан цугларагсдын дундаас хугацаанаасаа өмнө номлолоос буусан бусад номлогчийг олж харлаа. Эргэн тойрноо хараад, надад тэдэнд туслах хүсэл төрөв. Туршлагаа хуваалцах нь тэдэнд хүрч тохинуулах мөн замд нь хурд сааруулагч байж болох ч гэрээний замдаа үлдэхэд нь туслах арга зам байж болох юм гэдгийг би мэдэж байсан.

Энэ зүүдээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг анхаарал халамж тавьдаг гэдгээ надад мэдүүлсэн юм. Бидний бүрэн цагийн номлол хэр удаан үргэлжилснээс үл хамааран номлогч байхдаа үзүүлсэн зөв шударга үйлчлэлд маань Тэр талархдаг. “Түүний төлөө та нарын үзүүлсэн … үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ” (Еврей 6:10). Би өөрийн нийтлэлээр (47-р хуудсыг үзнэ үү) дамжуулан, энэхүү санаанд оромгүй, хүндхэн замыг туулахад тань туслах судрын түүхээс болон хугацаанаасаа өмнө номлолоос буусан бусад номлогчийн туршлагаас хуваалцсан. Алэкс Мормоны Номын түүхийг ашиглан, зохистой байдлын асуудлаас болж хугацаанаасаа өмнө гэртээ эргэж ирсэн хүмүүст ч гэсэн найдвар байгаа гэдгийг олж харахад бидэнд тусалсан нь надад таалагддаг (44-р хуудсыг үзнэ үү).

Та зөвхөн цахим хувилбараас Эмили хэрхэн өөрийн санаа зовнил, айдас, цөхрөлийг хувийн, ариун нандин баяр баясгалан болгож чадсаныг олж уншиж болно. Мэргэжлийн зөвлөх Кэвин хайртай хүмүүс нь хугацаанаасаа өмнө гэртээ эргэж ирснээсээ болж зовж шаналж байгаа хүмүүсийг дэмжиж болох талаар зөвлөгөө өгсөн

Бидний буцаж ирэх болсон шалтгаан ямар байх нь хамаагүй. Харин гэртээ эргэж ирээд юу хийх вэ гэдэг нь чухал. Бид Аврагчийн тусламжаар эдгэрч, өсөж хөгжин, мөнхийн аялалдаа илүү их баяр баясгаланг үргэлжлүүлэн олох боломжтой.

Хүндэтгэсэн,

Лиахона Фикүэ