2019
Сайн үйлсээр дүүрэн
2019 оны 7-р сар


Сайн үйлсээр дүүрэн

Зураг
Full of Good Works

Шинэ Гэрээнд гардаг энэ гурван эмэгтэй хүмүүст тусалдаг байв. Тэдний хийсэн зүйлийг уншаад, зурагтай нь тохируул. Та өнөөдөр хэн нэгэнд туслахын тулд юу хийж болох вэ?

  • Прискила амь зуулгаа залгуулахын тулд нөхөртэйгөө хамт майхан хийдэг байсан. Тэр нөхөртэйгөө хамт сайн мэдээний тухай заадаг байв. Тэд гэртээ Сүмийн цуглаан хийдэг байсан байж магадгүй. (Үйлс 18:26-г үзнэ үү.)

  • Лудиа нил ягаан өнгийн бөс даавуу зардаг байсан. Тэр Сүнсийг мэдэрч, баптисм хүртэхээр шийджээ. Тэр дагалдагчдыг аялж явах үед гэртээ байлгадаг байсан. (Үйлс 16:14–15-ыг үзнэ үү.)

  • Табита ядууст өглөг өгч, тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хувцас, дээл оёдог байв. Петр түүнийг нас барсны дараа үхлээс босгосон. (Үйлс 9:36, 39–40-ийг үзнэ үү.)