2019
Би Христэд итгэдэг!
2019 оны 7-р сар


Би Христэд итгэдэг!

Зураг
Im Christian

Би баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдахдаа Христийн нэрийг өөр дээрээ авсан.

Энэ нь би Түүнийг дагахаар сонгож, зөвийг хийхээр хичээнэ гэсэн үг юм.

Би Христэд итгэдэг! Би Христ бол Бурханы Цорын Ганц Хүү гэдэгт итгэдэг.

Мөн Амар амгалангийн Хан хүү, Сайн хоньчин, Амийн талх, Ариун Нэгэн гэдэгт итгэдэг.

Би Христэд итгэдэг! Би судруудыг өдөр бүр уншин, Түүний амьдрал,

гайхамшгууд, сургаал болон мөнхийн золиослолын талаар суралцдаг.

Би Христэд итгэдэг! Би дэлхийнхэн Есүс өөрсдийнх нь төлөө нас барсан гэдгийг мэдээсэй гэж хүсдэг.

Тэр бидний төлөө амиа өгсөн тул бид бүгдээрээ амилах болно!

Би Христэд итгэдэг! Сэтгэл маань нүгэлдээ эсвэл дэлхийн зүйлсэд шаналах үед

би Есүст зүрх сэтгэлээ хандуулдаг ба Түүнийг байдаг гэдгийг мэднэ.

Би Христэд итгэдэг! Би өөрт байгаагаа ашиглан, найзууддаа хэрэгтэй үед нь тусалдаг.

Би Христийн хийх байсан зүйлсийг хийхийг хичээдэг ба Түүний зааврыг дагаж байгаа.

Би Христэд итгэдэг! Би Христийг Түүний биднээс хүссэн арга замаар дурсан санадаг.

Би долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж, үнэнч байх амлалт өгдөг.

Би Христэд итгэдэг! Би ганцаараа байсан ч үнэнч шударга байдаг.

Би үнэнч, зоригтой, ариун журамтай. Та надад найдаж болно.

Би Христэд итгэдэг! Би гэм буруу хийсэн хүн бүрийг уучилдаг.

Би амар амгалан, нөхөрлөлийг хүлээн авч, хүмүүст тусалдаг.

Би Христэд итгэдэг! Би Есүс Христийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Энэ бол үнэн!

Одоо таны ээлж. Христэд итгэнэ гэдэг нь таны хувьд ямар утгатай талаар хуваалцана уу!