2019
Сайн байна уу? Камбожоос мэндчилж байна!
2019 оны 7-р сар


Сайн байна уу? Камбожоос мэндчилж байна!

Зураг
Hello from Cambodia

Сайн байна уу! Намайг Паоло гэдэг! Харин энэ бол Марго.

Бид Камбожид айлчилж байна. Бид дараах зүйлийг мэдэж авсан!

Камбож нь Зүүн Өмнөд Азид оршдог орон юм. 15 сая орчим хүн амьдардгийн 14000 нь Сүмийн гишүүд.

Энэ бол камбож хэл дээрх Мормоны Ном. Камбож хэлийг кхмер (kuh-MY) гэдэг. Цагаан толгой нь дэлхийн хамгийн их, 74 үсэгтэй.

Сүмийн энэ гишүүд sampeah гэдэг Камбожийн уламжлалт аргаар хоорондоо мэндчилж байна. Гараа өндөрт өргөх тусам таныг төдий чинээ их хүндэлж байгаа хэрэг юм.

Камбожийн ихэнх хүүхэд эцэг эхтэйгээ хамт мотоцикл унан, сургуульдаа болон сүмдээ явдаг. Эсвэл тэд tuk tuk гэдэг жижигхэн мотоцикл тэргээр явж очдог.

Камбожийн ихэнх хоолонд prahok хэмээх загасны гашуун, давстай амтлагчийг хэрэглэдэг. Сүмийн гишүүд Ерөнхий чуулганы завсарлагаанаар гадасны төв дээр хамтдаа хооллохоор том тогоотой шөл хийсэн байгаа нь энэ.

Камбожид Хүүхдийн хэсгийн олон хүүхэд сургуулийнхаа Христэд итгэдэг цорын ганц хүүхэд байх нь элбэг. Энэ нь Камбожид ихэнх хүн Буддын шашин шүтдэгтэй холбоотой. Шашин шүтлэг нь тэдэнд үнэнч, амар амгалан, ухаалаг байхыг заадаг. Энэ бол Камбож дахь Буддын алдартай хөшөө дурсгал бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энд айлчлан ирдэг.

Ерөнхийлөгч Нэлсон өнгөрсөн жил Камбожийн нийслэл Пномпеньд анхны ариун сүм баригдана гэдгийг зарласан. Ариун сүм нь тэднийх шиг гэр бүлийг мөнхөд хамт лацдан холбогдоход туслах юм.

Камбожоор бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа дахин уулзацгаая!