2018
Анхны Христийн мэндэлсний баярын аялал
2018 оны 12-р сар


Анхны Христийн мэндэлсний баярын аялал

Бид Христийн мэндэлсний баярын түүхийг жил бүр ярьдаг ч Мари, Иосеф хоёрын хийсэн аяллыг хэчнээн удаа төсөөлөн бодож байсан бол? Тэдний итгэл, золиослол энэ түүхийн чухал хэсэг юм.

Зураг
The Annunciation

Газрын зураг болон хөшөөний зургийг Getty Images-ээс авав мөн Карл Хэйнрих Блохын Зарлал зургаас хэсэгчлэн авав

1. Лук 1:26–27, 30–31

Мари 400–500 хүнтэй Назар хэмээх тосгоных байв.1 Дэлхийнхний хувьд тэрээр энгийн нэгэн тариачин охин байсан. Гэсэн ч тэр Иосефын хамт Бурханы Хүүг өсгөх дуудлагаа хүлээн авсан билээ.

2. Лук 2:4–5

Бетлехем рүү аялахад дор хаяж 4–5 өдөр болдог байсан2 бөгөөд хадат толгодоор илжигтэй явсан тухай сударт гардаггүй. Мари хэдий “хүүхэдтэй болсон” байсан ч Иосефын хамт аялж, Мессиа Бетлехемд төрөх болно гэсэн бошиглолыг гүйцэлдүүлсэн юм (Мика 5:2-ыг үзнэ үү).

3. Лук 2:7–11

Бетлехемд Иосеф, Мари хоёрт өөрсдийн гэсэн гэр орон эсвэл хаадын Хааныг тавих хүүхдийн ор байсангүй. Энгийн байдалд төрсөн энэ хүүхдийн Бурханы хүү болох тодорхой тэмдгийг гэрчлэхдээ тэд ихэд дарууссан нь тодорхой.

Зураг
Fleeing to Egypt

Рөүз Даток Долл, Зугтсан нь.

4. Матай 2:13–14

Хэнд ч хэлэлгүйгээр энэ жижиг гэр бүл хот, улсаа орхин явах хэрэгтэй болов. Христ хүүг хоёр нас ч хүрээгүй байхад Түүний амь насанд аюул учирсан (Матай 2:16-г үзнэ үү). Гэвч Аврагчаа гэх үнэнч сэтгэл болон хайр нь Мари, Иосеф хоёрыг Египет рүү урт аялалд гарахад хүргэсэн юм.

5. Матай 2:19–23

Иосеф, Мари хоёр танил биш газар нутагт хэсэг хугацааг өнгөрүүлсний дараа амьдралынхаа хамгийн урт аяллыг хийжээ. Гэхдээ энэ удаа тэд гэртээ харьж байсан тул туулах зам нь ойрхон мэт санагдсан нь лавтай. Тэд гэртээ эргэж ирснийхээ дараа Бурханд итгэж, “Назарынх гэж дуудагдах” Түүнийг өсгөжээ (Матай 2:23).

Мари, Иосеф хоёрын адил, бид ч гэсэн Есүс Христтэй хамт аялж байгаа. Аялал маань урт удаан, хүнд бэрх байж болох ч итгэлийн алхам бүр мөнх амьдралд буюу Өөрийн аяллаар авралыг боломжтой болгосон хайрт Аврагчийн маань өгсөн бэлэгт ойртуулдаг.

Эшлэлүүд

  1. James E. Strange, “Nazareth,” Anchor Bible Dictionary-ийг үзнэ үү.

  2. D. Kelly Ogden, “The Road to Bethlehem,” Tambuli, Dec. 1993, 41-ийг үзнэ үү.