2018
“Би бол Би байдаг”: Хуучин Гэрээн дээрх Есүс Христийн бэлгэдлүүд
2018 оны 12-р сар


“Би бол Би байдаг”: Хуучин Гэрээн дээрх Есүс Христийн бэлгэдлүүд

Ялангуяа энэ эртний бичээс дээр Есүс Христийг хайх хэрэгтэй ба Түүнийг олохгүй байж ч болох юм.

Зураг
Christ teaching from the scriptures

Саймон Дүви, Гэрэл ба үнэн

Мосег нүүрээ нуухад дүрэлзэн асах бутнаас Их Эзэний энэрэлт үгс мөнхийн цуурай адил: “Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, … Би тэдний зовлонг мэдсэн.

Тиймээс тэднийг … чөлөөлж, аваачихаар Би бууж ирлээ.

Тэгэхэд Мосе Бурханд—Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.

Бурхан Мосед—Би бол Би байдаг гэв. Тэгээд Тэр—Израилийн хөвгүүдэд чи «Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэлэх нь дуулдсан аж (Египетээс гарсан нь 3:7–8, 13–14).

Эртний израильчуудад Эзэн Иехова гэдэг нэрээр танил байсан мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь Есүс Христ гэтэлгэлийг олж авахын тулд харах ёстой эх сурвалж бол Өөрийгөө хэмээн хүмүүстээ тодорхойлж өгсөн. Хэдэн мянган жилийн дараа, амилсан Есүс Христ чөлөөлөлтийн амлалтаа өнөөгийн Израильд дараах үгсээр дахин баталжээ. Тэрээр: “Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсч байх болно; мөн та нар миний тухай бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, би байсныг, би байгааг, би байх болно гэдгийг гэрчлэх ёстой” хэмээн хэлсэн (С ба Г 68:6; тодотгол нэмэгдсэн).

Амийн үгс болох судрууд нь үе үеийн Бурханы хүүхдүүд биднийг нүгэл, үхэл хийгээд дэлхийн бүх асуудлаасаа чөлөөлөгдөхийн тулд Есүс Христэд хандуулах зорилготой байдаг. Хуучин Гэрээ ч үүнээс гажаагүй. Судрын боть бүр нь бидний зүрх сэтгэл, оюун ухааныг Чөлөөлөгч, Их Эзэн Есүс Христ рүү хандуулах зорилготой. Хэдий тийм ч, ялангуяа энэ эртний бичээс дээр Түүнийг хайх хэрэгтэй буюу Түүнийг олохгүй байж магадгүй.

Судрын аль ч номоос Христийг эрж хайхдаа, юу хайж байгаагаа өөрсдөдөө тогтмол сануулж байх нь их тусалдаг. Есүс Христ бол амьдралын эх ундарга мөн! Уналт болсноор гарч ирсэн сүнслэг болон бие махбодын үхлийн хор хөнөөлт асуудлуудын хувьд Христ бол Израилийн мөнхийн шийдэл билээ. Лихай “хуулийн шаардлагуудыг хангаж, … тэрээр өөрийгөө өргөх ажгуу” хэмээн тунхагласан (2 Нифай 2:7; тодотгол нэмэгдсэн). Бид судруудаас судлахдаа яг энэ хариултыг буюу Агуу “Би бол” хэмээх Израилийн Цагаатгагчийг эрж хайдаг. Гэхдээ Хуучин Гэрээний яруу найргийн, ихэвчлэн эртний үг хэллэгээс болоод мөнхийн асуудлуудыг, тухайлбал шийдэл нь болох Есүс Христийг тодорхойлоход амаргүй. Гэсэн ч далд, эртний өгүүллэгүүдээс Есүс Христийг олж авахад бэлэн байж байдаг.

Мосетэй Синай уулан дээр хуваалцсан Их Эзэний “Би бол” гэснийг дотроо санаад, Есүс Христэд итгэл найдвараа тавьдаг хүмүүсийн хувьд Тэр хэн байж болох талаар олон зүйлийг бодож үзнэ үү. Дараах жишээнүүд нь чөлөөлөгдөхийн тулд Их Эзэн Есүс Христэд зүрх сэтгэл, оюун ухааныг маань хандуулахад зориулагдсан Хуучин Гэрээний бэлгэдэл бүхий сургаалууд юм.

Би бол … та нарын төлөө нядлагдсан хонь

Зураг
Adam and Eve offering sacrifices

Амьтны золиослол болон арьсан дээл

Адам, Ева хоёрыг Едений цэцэрлэгээс хөөхөөс өмнө Их Эзэн тэдэнд зориулан арьсан дээл хийж өгч, өмсгөжээ. Хуучин Гэрээн дээр цагаатгал гэдэг үг янз бүрийн хэлбэрээр 81 удаа гардаг. 73 тохиолдолд эх хувилбар нь шууд утгаараа “далдлах” гэсэн санаа бүхий кафар гэсэн еврей үг юм.

Адам, Ева хоёрыг цэцэрлэгээс хөөгдсөний дараа мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд өргөхийг зарлиглажээ. Тэнгэр элч хожим нь энэ үйлийг “Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй” (Мосе 5:7) болохыг заасан.

Амьтны золиослолыг санваарын ёслолуудад оролцож байгаа тэдгээрийн зан үйлтэй хамт Мосегийн хуулийн доор үргэлжлүүлэн хийж байв.

Биднийг Их Эзэнтэй гэрээ байгуулж, ёслолуудыг нь хүлээн авахад Түүний Цагаатгал биднийг хамгаалдаг бөгөөд ингэснээр бид Адамын уналтын бүрэн нөлөөнд өртөхөө больдог. Есүс Христ бол биднийг нүгэл хийгээд үхлийн нөлөөнд дахин хэзээ ч оруулахгүйн тулд бидний өмнөөс золиослогдсон жинхэнэ Бурханы Хурга юм.

Эхлэл 3:21; 37:3; Египетээс гарсан нь 40:14–15; Езекиел 16:1–12; Maтай 22:11–12; Галат 3:26–29; 1 Нифай 11:21, 32–33; Алма 34:14–16; Мосе 5:5–8; 7:47

Би бол … амийн талх

Зураг
gathering manna in the wilderness

Манна

Мосе болон Израилийн хүүхдүүд Египетээс амлагдсан нутгийн зүг аялж байхдаа өдөр тутмынхаа талхны төлөө Их Эзэний ивээл хишигт найдаж байв. Их Эзэн тэдэнд хүмүүсийн нэрлэснээр “Манна” (орчуулбал “Энэ юу вэ?” гэгдэх) “тэнгэрийн амтат талх” өгөв. Өдөр бүр талхаа цуглуулан, Их Эзэн болон Түүний бошиглогчид итгэлтэй хэвээр үлдсэн тэр хүмүүс аглаг буйд дахь аяллынхаа турш амь хүртэж байсан билээ.

Есүс Христ бол амийн талх юм. Тэрээр мөнх бус амьдрал дахь аяллын өдөр бүр бидэнд амь хүртээхээр тэнгэрээс дэлхий дээр бууж ирсэн. Бид Түүний үгсийг өдөр бүр цуглуулснаар мөнх бус амьдрал дахь аяллынхаа туршид Түүгээр дамжуулан хүртэж болох амт, тамир тэнхээг мэдрэх боломжтой.

Египетээс гарсан нь 16:4, 12–21, 31; Дэд хууль 8:2–3; Иохан 6:26–35, 48–58, 66–68; 3 Нифай 20:8

Би бол … амьд усны эх ундарга

Зураг
Moses smiting the rock at Horeb

Хоребын хаднаас гарсан ус

Израилийн хүүхдүүдийг цөлд цангах үед Мосе Их Эзэнд хандав. Мосед Хоребын (Синай уул) тодорхой нэг хадан дээр Их Эзэний өгсөн таягаар цохихыг зааварласан. Түүнийг цохиход хаднаас ус олгойдон гарч, аялж явсан мянга мянган израильчуудын амийг тэтгэсэн билээ.

Есүс Христ бол Израилийн хад юм. Калваригийн толгод дээр түүнийг ташуурдахад Түүний биенээс цус шүүрэн гарсан. Христийн цус бидэнд амь авчирдаг. Бид Есүс Христээс амийн усыг авчрах түлхүүрүүдийг атгадаг бошиглогчдыг дагаснаар Түүний цагаатгагч цусанд байх амиас хүртэх боломжтой.

Египетээс гарсан нь 17:1–6; Тооллого 20:8, 11; Иохан 4:10–15; 1 Коринт 10:1–4; C ба Г 28:2

Би бол … та нарын Эдгээгч

Зураг
Moses and the brass serpent

Шургаагны оройд өлгөгдсөн могой

Аяллын явцад тохиолдсон зовлон бэрхшээлийнхээ улмаас Израилийн хүүхдүүд бошиглогч болон Их Эзэний эсрэг гомдоллож, үглэх болов. Үүнээс болж Их Эзэн олныг нь үхэлд хүргэсэн хорт могойнуудад тэднийг хатгахыг зөвшөөрчээ. Мосе Их Эзэнд хандан могойнуудыг авахыг хүсэн залбирсан боловч оронд нь хүмүүс хазуулсан ч үхлээс хэлтэрч болох тийм арга замыг Их Эзэн өгсөн юм. Эдгээгдэхийн тулд тэдний хийх ёстой үйлдэл зөвхөн шургаагны оройд өлгөгдсөн могойг харах явдал байв.

Биднийг зовлон зүдгүүртээ ялагдалгүй, Есүс Христ рүү харуулахын тулд Тэрээр шургааг буюу загалмай—дээр хадагдсан билээ. Есүс Христ бидний сорилтыг үргэлж аваад байдаггүй, харин Эдгээгчийн хувьд Цагаатгалынхаа адислалуудаар дамжуулан хорыг нь авч чадна.

Тооллого 21:4–9; Иохан 3:14–16; 1 Петр 2:24; Алма 33:18–22; Хиламан 8:14–15; 3 Нифай 27:13–15