Институт ба семинар
9-р хичээл: ‘Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар’


9-р хичээл

“Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар”

Оршил

Мормоны Номын бошиглогч Иаков бардамналын нүгэл, эд баялгийг хайрлах хайр, ёс суртахуунгүй байдал ноцтой асуудал болж байх үед өөрийн хүмүүсийг Бурханы хаант улсыг эрэлхийлэхэд (Иаков 2:18-ыг үзнэ үү) урамшуулжээ. Эдгээр нүгэл нь дэлхий дээрх Бурханы хаант улсын өсөлт хөгжил, нэгдмэл байдалд заналхийлдэг. Бурханы хаант улсыг эрэлхийлэх гэдэг нь сайн мэдээний дагуу амьдрах явдлыг амьдралдаа эн тэргүүнд тавихыг хэлдэг. Энэ хичээл нь суралцагчдад нүглийг орхин, Бурханы хаант улсыг илүү бүрэн дүүрэн эрэлхийлэх амлалт өгөхөд туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 55-58 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60.

  • “Thou Shalt Have No Other Gods before Me,” chapter 14 in Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 145–53.

  • “The Great Commandment—Love the Lord,” chapter 1 in Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 37–45.

Заах зөвлөмж

Алма 7:14–16, 19, 21–24

Мормоны Ном Бурханы хаант улсад хүргэх замыг хэрхэн дагахыг бидэнд заадаг.

Суралцагчдаас ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд тусалдаг, ойр ойрхон шалгах шаардлагатай зүйлсийн талаар бодож үзэхийг хүс (жишээлбэл, хөдөлгүүрийн тос эсвэл утаа илрүүлэгч цэнэглэгчээ шалгах, аль эсвэл шүдний эмч зэрэг эмчид үзүүлэх гэх мэт.)

  • Эдгээрийг ойр ойрхон шалгах нь ямар ашигтай вэ? (Бид асуудлуудыг шийдвэрлэн, ирээдүйд тулгарах саад бэрхшээл, аюул ослоос сэргийлж чадна.)

Үүнтэй адил бид сул дорой зан чанартаа дүгнэлт хийн, аюулаас сэргийлэхийн тулд сүнслэг амьдралынхаа нөхцөл байдлыг тогтмол шалгаж байх ёстой.

Залуу Алма дээд санваартнаар үйлчилж байхдаа Гидеон дахь Сүмийн хүмүүс дээр зочилж, тэднийг сүнслэг төлөв байдлаа үнэлж дүгнэхэд шамдуулсан. Суралцагчдыг Алма 7:19-ийг дотроо уншаад, Гидеон дахь хүмүүсийн сүнслэг төлөв байдлын талаар олж мэдэхийг хүс.

  • Алма Гидеоны хүмүүсийн сүнслэг төлөв байдлыг хэрхэн тодорхойлсон бэ? (Хүмүүс “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр бай[сан]”)

“Бурханы хаант улс” нь наад зах нь хоёр өөр утгатай. Нэг нь дэлхийн мөн нөгөө нь селестиел утгатай. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–85) дараах мэдэгдлийг уншихад уриад, суралцагчдад Алма 7:19 дэх “Бурханы хаант улс” нь селестиел хаант улсыг төлөөлж байгаа гэдгийг ойлгоход тусал.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Одоогийн зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх Бурханы хаант улс юм. … Мөнх ертөнцүүдийн хувьд селестиел хаант улс нь Бурханы хаант улс билээ. … Сайн мэдээ нь хүмүүнийг Бурханы селестиел хаант улс дахь өвд бэлтгэх зорилготой юм” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 415–17.)

Суралцагчдаас Алма 7:14–16-г уншаад, Алма мөнх амьдралыг өвлөн авахын тулд хүмүүс юу хийх ёстой гэж зааварласныг олж мэдэхийг хүс.

  • Яагаад хүмүүсийг аль хэдийнээ зөв шударгын зам дээр байхад Алма тэднийг наманчлахад урьсан гэж та бодож байна вэ? (Гидеоны хүмүүс зөв шударгын зам дээр үлдэх хэрэгтэй.)

Цөөн хэдэн суралцагчийг Алма 7:21–24-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас бидэнд Бурханы хаант улсыг өвлөн авахад тусалдаг үйлдэл, зан чанаруудыг олж мэдэхийг хүс.

  • Бид Бурханы хаант улс тийш удирдах замыг дагахын тулд юу хийж, мөн хэн болох ёстой вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичсэнээр суралцагчдын хариултуудыг нэгтгэн дүгнэ. Бид сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар Бурханы хаант улс тийш хөтлөх замыг дагадаг.)

Суралцагчдыг хийж буй үйлдлүүд нь хэрхэн тэдэнд Есүс Христтэй илүү адилхан болж, Бурханы хаант улс тийш өсөн хөгжихөд тусалж байгааг бодож үзэхэд урь. Тэднээс одоогийн өсөлт хөгжлийнхөө талаар юу гэж бодож байгаагаа бодож үзэхийг хүс.

1 Нифай 10:21; 2 Нифай 9:39; Иаков 2:12–14, 20–28; 3:10–12; Мозая 2:20–25; 4:13, 21–26; 3 Нифай 12:27–30

Эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүй байдал нь биднийг Бурханы хаант улсаас тусгаарладаг.

Мормоны Номд Бурханы бошиглогчид хүмүүсийг нүглийн эсрэг сэрэмжлүүлж байсан. Жишээлбэл, Их Эзэн Иаковт өөрийн хүмүүсийг “Бурханд ч жигшүүрт болох” (Иаков 2:5) нүглийг хийснийх нь төлөө зэмлэхийг зарлигласан.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Иаков 2:12–14, Иаков 2:20–21 мөн Иаков 2:23–28. Суралцагчдаас эдгээр судрын хэсгийг гүйлгэж уншаад, Иаковын дурдсан тодорхой нүглүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад эдгээр нүглийг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлө. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг Иаковын судрын шүлэг бүр дээр дурдагдсан нүглүүдийг хуваалцахад урь. Тэдний олж тодорхойлсон нүгэл бүрийг холбогдох эшлэлийн хажууд, дараах байдлаар самбар дээр бич:

Эд баялгийг хайрлах хайр

Бардамнал

Ёс суртахуунгүй байдал

Иаков 2:12-14

Иаков 2:20-21

Иаков 2:23-28

Нэг суралцагчийг Иаков 3:10–12-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас хүмүүсийн нүглүүд хэр ноцтой болохыг харуулахын тулд Иаковын хэрэглэсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.

  • Ямар үг, хэллэг хүмүүсийн нүглийг ноцтой болохыг харуулж байна вэ?

  • Иаков нүглийн “аймшигт хор уршиг” (12-р шүлэг) гэсэн үг хэллэг хэрэглэсэн. Суралцагчдыг Иаков 3:12-ыг 2 Нифай 9:39 болон 1 Нифай 10:21-тэй солбицсон эшлэл болгоход урь. Нэг суралцагчаас эдгээр шүлгийг нэг бүрчлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаас нүглийн бусад үр дагаврыг олж мэдэхийг хүс. Ангийнхныг эдгээр судрын шүлгээс бардамнал, ёс суртахуунгүй байдал, эд баялгийг хайрлах хайр гэх мэт нүгэл нь хэрхэн Бурханы хаант улсыг эрэлхийлж буй нэгэнд нөлөөлж болох тухай үнэнийг олж тогтооход урь. (Суралцагчид дараахтай адил үнэнийг олж тогтоох ёстой: Нүгэл нь биднийг сүнсний үхэл рүү хөтөлдөг ба Бурханы хаант улсад ороход саад болдог.)

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр нэмж бич:

Эд баялгийг хайрлах хайр

Бардамнал

Ёс суртахуунгүй байдал

Иаков 2:12-14

Moзая 4:13; 21-26

Иаков 2:20-21

Мозая 2:20-25

Иаков 2:23-28

3 Нифай 12:27-30

Суралцагчдыг шинээр нэмсэн судрын хэсгүүдээс нэгийг сонгоод, уншихад урь. Тэднээс эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүй байдлын нүглээс зайлсхийх арга замуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай хугацаа гаргаж өгсний дараа тэднээс олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс.

  • Эдгээр судрын хэсэг дээрх зөвлөгөөг дагах нь хэрхэн Сүмийн гишүүнд Бурханы хаант улсыг эрэлхийлэн, дэлхий дээрх Их Эзэний Сүмийг хүчирхэгжүүлэхэд нь туслах вэ?

Матай 6:33; Иаков 2:17–19

Бид Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг бүхий л ашиг сонирхлоосоо дээгүүр тавих ёстой.

Иаков өөрийн хүмүүст эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүй байдлын талаар сэрэмжлүүлэхээс гадна тэдэнд зөв шударга бус хүслээ ялан дийлэхэд нь туслах зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Ангийнхан Иаковын өгсөн зөвлөгөөг хайж байх хооронд нэг суралцагчаас Иаков 2:17–19-ийг чанга уншихыг хүс.

  • Бид нүглээс зайлсхийхэд туслах ямар сургамжийг Иаковын зөвлөгөөнөөс авч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бурхан бидэнд бүхий л ашиг сонирхлоос дээгүүр Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг зарлигласан.)

  • Та нарын хувьд Бурханы хаант улсыг эрэлхийлнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох юм уу бидний амьдралаас гээгдэж алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр нь бусдыг энэрэх, шаардагдах цаг хугацаа, өөрсдийн сонирхдог зүйлсийг хөөцөлдөх болон эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн дэс дарааг тогтоох зэргийг зохицуулах болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 40).

  • Жишээлбэл, бид Бурханыг нэгдүгээрт тавих үед “зохих байрандаа орох юм уу бидний амьдралаас гээгдэж алга болдог” ямар зүйлс байдаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэг болон Түүний хаант улсыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаар зохих байрандаа орж эсвэл амьдралаас тань гээгдэж алга болсон ямар зүйлсийн жишээ танд байдаг вэ?

  • Бид бардамнал, эд баялгийг хайрлах хайр, ёс суртахуунгүй байдал аль эсвэл өөр нүгэлд уруу татагдах үед Бурханыг нэгдүгээр тавих нь ямар нөлөө үзүүлэх вэ?

Нэг суралцагчийг Матай 6:33-ыг чанга уншихад урь. Суралцагчдад Иосеф Смитийн орчуулга дээр дараах байдлаар уншигддаг гэдгийг хэл: “Иймийн тул, энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл харин та нар юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуулахыг, түүнчлэн түүний зөв шударга ёсыг үндэслэн бий болгохыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно” (Иосеф Смитийн орчуулга, Матай 6:38 [Матай 6:33, зүүлт тайлбарa]).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг үзүүл:

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“‘Юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуулахыг эрэлхийл’ гэдэг нь Бурханыг болон Түүний ажлыг нэн тэргүүнд тавь гэсэн үг юм. Бурханы ажил бол мөнх амьдралыг болон үүнд хамаарагдах бүх зүйлийг Өөрийн хүүхдүүдэд тохиолгон авчрах явдал юм (Мосе 1:39-ийг үзнэ үү). … Өөр бусад бүх зүйл үүнээс доогуурт тавигдах ёстой. … Хэрэв бид Бурханы хаант улсыг эхлээд сонгохгүй бол ,үүний оронд сонгосон ямарваа зүйл нь эцсийн эцэст бидний амьдралд дорвитой нөлөө үзүүлэхгүй юм” (“Focus and Priorities,” Ensign, 2001 оны 5-р сар, 83–84).

  • Сүмийн залуу гишүүд ямар ямар арга замаар “Бурханы хаант улсыг байгуулж” болох вэ?

Нэг сурагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид [Бурханы] хаант улсад байх сонголтыг хийснээр дэлхийгээс өөрсдийгөө тусгаарлахгүй, харин дэлхийгээс ялгардаг болно. Бид даруухан хувцаслаж, бодол санаа, хэл яриа маань цэвэр ариун байх болно. Бидний үзэж буй кино, зурагтын нэвтрүүлэг, сонсож буй хөгжим, уншиж буй сонин, сэтгүүл сүнслэгээр өдөөх болно. Бид мөнхийн зорилгуудыг маань дэмждэг найз нөхдийг сонгож, бусдад эелдэг хандана. Бид ёс суртахуунгүй байдал, мөрийтэй тоглоом, тамхи, согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодисоос зайлсхийх болно. Бидний ням гарагт хийж буй үйл ажиллагаанууд Хүндэтгэлийн өдрийг санаж, ариунаар нь хадгалах Бурханы зарлигийг тусгах болно. Бид бусдад хандах хандлагаараа Есүс Христийн үлгэр жишээг дагах болно. Бид Их Эзэний өргөөнд орохуйц зохистой амьдрах болно” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 8).

  • Бурханы хаант улсыг эрэлхийлэх нь хэрхэн бидний амьдралын бүх талбарт чухал нөлөө үзүүлдэг вэ?

  • Бурханы хаант улсыг эрэлхийлэх нь хэрхэн таны эсвэл таны гэр бүлийн гишүүний эсвэл найзын тань амьдралд нөлөөлсөн бэ?

Суралцагчдыг Бурханы хаант улсыг үргэлжлүүлэн эрэлхийлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэднийг Сүнсний өдөөлтүүдийг сонсон, юу хийхээр төлөвлөж байгаагаа буулган бичихэд урамшуулан дэмж. Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаар ирэх адислалуудын талаар гэрчил.

Суралцагчийн унших материал