Институт ба семинар
16-р хичээл: Наманчлал ба өршөөл


16-р хичээл

Наманчлал ба өршөөл

Танилцуулга

Бид нүглээс цэвэршихийн тулд наманчлалд хүргэх Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлсэн байх ёстой. Бид чин сэтгэлээсээ наманчилбал бодгальд маань баяр баясал, ухамсрын амар амгаланг авчирдаг нүглүүдийн ангижралыг хүлээн авч чадна. Бид Бурханы зарлигуудыг итгэлтэй сахиж, нэг нэгнээ хайрлан, бие биедээ үйлчилснээр амьдралынхаа турш нүглүүдийн ангижралыг тогтоон барьж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 38-41 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  • Нийл Л.Андэрсэн, “Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 40-43 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49.

  • Крэг А.Кардон, “Аврагч өршөөхийг хүсдэг,” Ensign, 2013 оны 5-р сар, 15-17 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16-19.

Заах зөвлөмж

Aлма 34:15–17; 3 Нифай 9:13–14, 19–22

Наманчлалд хүргэдэг Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь

Суралцагчдаас өөрсдийгөө ариун ёслол дээр наманчлалын талаар үг хэлэх боллоо гэж төсөөлөхийг хүс. Сүмийн гишүүдэд энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд юу хэлж болохоо хуваалцахад цөөн суралцагчийг урь. Тэднийг хариултуудаа хуваалцсаны дараа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид наманчлахын тулд Христэд итгэх хүчтэй итгэлтэй байх хэрэгтэй” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 100).

  • Яагаад энэ мэдэгдэл үнэн бэ?

Амюлекийн зорамчуудад наманчлалын талаар заасан сургаалуудыг цэдэглэсэн Алма 34:15–17-г уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхныг дагаж уншаад, өршөөгдөхийн тулд биднээс юу шаардагддаг гэж Амюлек заасныг олж мэдэхэд урамшуул.

  • Эдгээр шүлэгт өршөөл хүлээн авах талаар ямар зарчим заасан байна вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд, дараах зарчмыг самбар дээр бич: Бид өршөөлийн нигүүлсэнгүй адислалыг хүлээн авахын тулд наманчлалд хүргэх Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх ёстой. Суралцагчдад “наманчлалд хүргэх итгэл” гэсэн хэллэгийг эдгээр шүлэгт дөрвөн удаа дурдсан болохыг онцолж хэл. Энэ нь давтагдсан үгийг анзаарах судар судлах чадварыг онцлох боломж юм.)

  • Яагаад бид наманчилж, өршөөгдөхийн тулд Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх ёстой вэ? (Түүний золиослол бидний амьдралд хүчин төгөлдөр байхын тулд бид Түүний цагаатгагч золиослолд итгэдэг байх ёстой. Бид зөвхөн Түүний Цагаатгалаар дамжуулан өршөөгдөх ба ингэснээр зүрх сэтгэлээ өөрчлөн, нүглээс цэвэршигдэж чадна [Moзая 5:2-ыг үзнэ үү].)

Бид суралцагчдад хэрхэн Аврагчид ирж, наманчлахыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд, Аврагчийн цовдлуулалтын гэрч болсон өргөн хүрээний устгал Америк тивд болж өнгөрсний дараа Тэрээр уг хүмүүст наманчилж, өршөөл хүлээн авахын тулд юу хийх ёстойг заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хамтрагчтайгаа хамт 3 Нифай 9:13–14, 19–22-ыг судлаад, биднийг Түүн рүү ирж мөн наманчлахын тулд юу хийх ёстой хэмээн Аврагч хэлснийг дүрслэн өгүүлсэн хэллэгийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Эдгээр шүлэгт бидний наманчлахын тулд хийх ёстой зүйлийн талаар Их Эзэн ямар зарчим заасан байна вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Христэд ирвэл Тэрээр биднийг хүлээн авч, нүглүүдээс маань гэтэлгэх болно.)

  • Аврагчийн “Бяцхан хүүхдийн адил надад [ир]” (22-р шүлэг) ба “надад эргэн ир” (13-р шүлэг) гэсэн урилга нь хэрхэн бидэнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх гэдгийн утга агуулгыг илүү сайн ойлгоход тусалдаг вэ?

  • Амьдралын ямар ямар туршлага хүнийг харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй болгоход хүргэж болох вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Брүс Д.Портэрийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь: Суралцагч бүрд энэ үгийн нэг хувийг өгөх талаар бодож үз. Бид наманчлах үедээ хэрхэн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөл болгон өгдөг тухай санааг олж сонсоход суралцагчдыг урамшуул.

Зураг
Ахлагч Брүс Д.Портэр

“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл гэж юу вэ?” … Аврагчийн Мөнхийн Эцэгт төгс захирагдсан байдал нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн жинхэнэ мөн чанар юм. Христийн үлгэр жишээ бидэнд харууссан зүрх нь бурханлаг байдлын мөнхийн шинж чанар гэдгийг заадаг. Бид харууссан зүрхтэй болох үедээ Бурханы Сүнсэнд бүрэн нээгдэж, өөрсдийгөө бүх зүйл дээр Түүнээс хамааралтай гэдгийг ойлгодог. Ийм золиослол нь бардам зангийн бүхий л хэлбэрийг золиослоход хүргэдэг юм. Чадварлаг ваарчны гарт буй зөөлөн шавартай адилаар харууссан зүрхтэй хүмүүс Их Эзэний гарт хэвэнд орж, хэлбэр дүрстэй болж чадна.

“Түүнчлэн харууссан зүрх, гэмшсэн сэтгэл нь наманчлалын урьдчилсан нөхцөл юм [2 Нифай 2:6–7-г үзнэ үү]. … Бид нүгэл үйлдэн, өршөөл хүсэх үед харууссан зүрх, гэмшсэн сэтгэл нь ‘авралд хүргэдэг … Бурханы хүслийн дагуух гашуудал’-ыг (2 Коринт 7:10) мэдэрнэ гэсэн үг юм. Энэ нь нүглээс цэвэрших гэсэн бидний хүсэл асар их байгаагийн улмаас зүрх сэтгэл маань харуусан өвдөж, Тэнгэр дэх Эцэгтэйгээ эвлэрэхийг хүсэх үед ирдэг билээ. Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы тэднээс хүссэн ямар ч зүйлийг, юуг ч болов эсэргүүцэлгүй эсвэл дургүйцэлгүй хийхэд бэлэн байдаг. Бид аливаа зүйлсийг өөрсдийн арга замаар хийхээ больж, оронд нь Бурханы арга замаар хийж сурдаг. Ийм байдлаар захирагдахад Цагаатгал хүчин төгөлдөр болж, жинхэнэ наманчлал хийгддэг” (“A Broken Heart and a Contrite Spirit,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 32).

  • Ахлагч Портэрийн хэлснээр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Суралцагчдыг Есүс Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөл болгон өгөх замаар Түүнд итгэх итгэлээ илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд юу хийж чадахаа тунгаан бодоход урь. Та тэдэнд Сүнсээр дамжин ирэх бодол сэтгэгдлээ тэмдэглэн бичих хэдэн минут өгч болно.

Аврагчийн наманчлалын нигүүлсэнгүй бэлгээс бидний хүн нэг бүр хүртэх боломжтой гэдгийг гэрчил. Цөөн хэдэн суралцагчийг Аврагчийн цагаатгагч золиослол, наманчлалын бэлгийн талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.

Инос 1:4–8; Moзая 4:1–3; Aлма 19:29–30, 33–36; 36:19–21

Нүглүүдийн өршөөл нь баяр баясал, амар амгаланг авчирдаг

  • Та өмнө үйлдсэн нүгэл нь өршөөгдсөн эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хүмүүст юу гэж хэлж болох вэ?

Суралцагчдыг Инос 1:4–8; Moзая 4:1–3 ба Aлма 36:19–21-ийг судлаад, хүмүүс нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч байгаагаа мэдэж болох арга замуудыг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бид нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Бид чин сэтгэлээсээ наманчлан, нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах үед бидний гэм буруу арилж, Их Эзэний Сүнсээр дүүргэгдэн, баяр баясал ба амар тайванг мэдэрдэг. Та Сүнсээр өдөөгдсөн үедээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний дараах мэдэгдлийг хуваалцаж болно: “Үнэхээр наманчилдаг боловч сэтгэл санааны амар амгаланг мэдэрч чадахгүй байгаа хүмүүс зарлигуудыг үргэлж сахих хэрэгтэй. Сэтгэл санааны амар амгалан Их Эзэний цагт ирнэ гэдгийг би амлаж байна. Эдгэрэлт нь цаг хугацаа шаарддаг” [“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 42 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Энэ зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд цөөн хэдэн суралцагчаас Алма 19:29–30, 33–36-д гардаг Лемонай хаан ба түүний хүмүүсийн хөрвөлтийг дүрсэлсэн хэдэн шүлгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг хүмүүсийн наманчилж, итгэсэн учраас хүлээн авсан адислалыг олж мэдэхэд урь.

  • Лемонай хаан ба түүний эхнэр, мөн өөр олон леменчүүд наманчилж, итгэснээр ямар адислал хүлээн авсан бэ? (Тэдний зүрх сэтгэл өөрчлөгдөж, тэнгэр элчүүд тэдэнд тохинуулан, тэд баптисм хүртсэн, мөн Сүм зохион байгуулагдаж, Их Эзэн Сүнсээ тэдний дээр цутгасан.)

  • Та хэзээ бусад хүн наманчлан, Их Эзэнд илүү ойртсоноор эдгээр адислалын заримыг эдэлж байгааг харсан бэ?

Суралцагчдад дээрх зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) дараах мэдэгдлийг уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Эмгэнэлтэй алдаа гаргасан хүмүүсээс олон захиа ирдэг. Тэд ‘Би ер нь уучлагдаж чадах болов уу?’ хэмээн асуудаг.

“Хариулт нь Тийм ээ, та чадна!

“Сайн мэдээ бидэнд гэм буруугийн зовлон шаналлаас гарах арга зам нь наманчлал гэдгийг заадаг. Бүрэн дүүрэн мэдлэгтэй мөртлөө мөхлийн замыг сонгосон цөөхөн хэдэн хүнээс бусдад тэдний их бага ямар ч зуршил, донтолт, эсэргүүцэл, зөрчилдөөн, доромжлол бүрэн уучлагдах болно гэсэн амлалт байдаг.

“Нааш ир, Хамт хэлэлцье гэж Их Эзэн айлдаж байна: Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно; Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.” Исаиа цааш нь, ‘хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал’ энэ нь боломжтой хэмээн хэлжээ [Исаиа 1:18–19]” (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 19).

Суралцагчдыг бүрэн наманчилснаар дагалдан ирдэг баяр баясгалан, ухамсрын амар амгаланг мэдэрсэн туршлагаа тунгаан бодоход урь.

Moзая 4:11-12, 26

Нүглүүдийнхээ ангижралыг хадгалах нь

Нэг суралцагчийг Moзая 4:11–12, 26-г чанга уншихад урь. Бид нүглүүдийнхээ ангижралыг хэрхэн хадгалж болох талаар хаан Бенжамины заасан зүйлийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

  • Хаан Бенжамины хэлснээр, бид амьдралынхаа турш нүглүүдийнхээ ангижралыг хэрхэн хадгалж чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид биднийг гэсэн Бурханы хайр, сайн сайхныг санан, итгэлдээ гуйвшгүй зогсож, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилбэл нүглүүдийнхээ ангижралыг хадгалж чадна.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг илүү гүнзгийрүүлэхийн тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Наманчлал гэдэг нь өөрчлөгдөх хичээл зүтгэлийг хэлдэг. Өөрсдийнхөө зүгээс ямар ч хүч чармайлт гаргалгүйгээр Тэр биднийг ариухан нэгэн болгох ёстой гэж мөрөөдвөл, бидний төлөөх Аврагчийн Гетсеманий цэцэрлэгт болон загалмай дээр хийсэн золиослол утга учиргүй болох биз ээ. Харин түүний оронд бид хийж чадах бүхнээ хийсний дараа Түүний ач ивээлийг эрэлхийлэх ёстой (2 Нифай 25:23-ыг үзнэ үү). Бид нигүүлслийн төлөө залбирдаг шигээ нүглийг даван гарч, хөдөлмөрлөж, хичээхийн төлөө залбирах ёстой. Сул талаа хүчтэй тал болгохын төлөө өөртөө зохистойгоор шүүмжлэлтэй хандаж, өдөр бүр няцашгүй хөдөлмөрлөж буй хүмүүсийг хараад, Их Эзэн гарцаагүй баярлаж байгаа. Жинхэнэ наманчлал ба жинхэнэ өөрчлөлт олон удаагийн зүтгэлийг шаардаж магадгүй. Гэвч ийм хичээл зүтгэлд ямар нэгэн сайн сайхан цэвэр ариун зүйл байдаг” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 39 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

  • Таныг нүгэл, мөнх бус сул дорой зан чанараа даван туулахаар хөдөлмөрлөх үед Их Эзэн та нарын төлөө “гарцаагүй баярлаж” байгаа гэж бодох үед танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдад наманчлах үедээ баяр баясгалан, ухамсрын амар амгаланг мэдрэх болно гэдгийг батлан хэл. Суралцагчдыг өөрсдийн амьдралыг дүгнэж, наманчлалд хүргэдэг Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал