Институт ба семинар
12-р хичээл: Бид Сүнсээр дахин төрөх хэрэгтэй


12-р хичээл

Бид Сүнсээр дахин төрөх хэрэгтэй

Оршил

Бид Мормоны Номоос “эгэл хүн бол Бурханы дайсан” (Мозая 3:19) гэдгийг мэдэж авдаг. Энэ хичээлээр суралцагчид наманчилж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол бид эгэл хүмүүнээ ялан дийлж, “дахин төрж”, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч чадна гэдэг зааврыг хүлээн авах болно. Энэхүү өөрчлөлт нь Бурханы хаант улсад ороход зайлшгүй шаардлагатай юм.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Дэвид А.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны 4-р сар, 40–47.

  • Д.Тодд Кристоффэрсон, “Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 76–79.

Заах зөвлөмж

Мозая 3:19; 16:2–5; Алма 41:10–11

Эгэл хүмүүнээ орхих нь

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг самбар дээр бич, “To ‘the Rising Generation,’” New Era, 1986 оны 6-р сар, 5-аас авав:

“Та нар буруу юм хийчихээд, үүнийгээ зөв гэж мэдэрч чадахгүй. Энэ бол боломжгүй зүйл!” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон)

  • Яагаад буруу сонголт хийчихээд, аз жаргалтай байх боломжгүй вэ?

Ангийнхныг ёс бус явдлын үр дагаврыг хайж байх хооронд нэг суралцагчаас Алма 41:10–11-ийг чанга уншихыг хүс. (Дараах үнэнийг онцол: Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй.)

  • Сатан зарлигуудыг зөрчих нь аз жаргал руу хөтөлдөг гэж бидэнд итгүүлэхийн тулд ашигладаг зарим хууран мэхлэлт юу вэ?

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, “төрөлхийн чанар” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (“Эгэл чанарт буй,” “шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байна,” “дэлхийд Бурхангүй” гэсэн утгатай.)

  • Алма 41:10–11 нүгэл нь аз жаргал руу хөтөлж чадахгүй гэдгийг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ? (Энэ нь Бурханы шинж чанарын эсрэг байдаг ба “Бурханы шинж чанар” нь “аз жаргалын байдал” юм.)

Суралцагчдад бид бүгд Адамын уналтын үр дагаврыг өвлөж авсан гэдгийг сануул. Ангийнхныг хүн төрөлхтний унасан байдлыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж тогтоож байх хооронд нэг суралцагчаас Мозая 16:2–5-ыг чанга уншихыг хүс.

  • Абинадай хүн төрөлхтний унасан байдлыг дүрслэхэд ямар үг, хэллэг ашигласан бэ?

  • 5-р шүлэг дэх “хэвээр үлдэх” гэдэг үг ямар утга учиртай вэ? (Тайлбар: Та энд түлхүүр үгсийг олж тогтоох нь судар судлах чухал чадвар гэдгийг онцолж болно.)

  • Юу бидэнд нүгэлтэй мөн унасан байдлаасаа гэтэлгэгдэх боломжийг олгодог вэ?

Суралцагчдаас Мозая 3:19-ийг дотроо уншаад, бид хэрхэн унасан байдлаа ялж гарахыг олж тогтоохыг хүс.

  • “Ариун Сүнсний таталтанд автагдах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Бид “эгэл хүмүүнээ [орхихын] тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагаж, Цагаатгалын хүчнээс хүртсэнээр эгэл хүмүүнээ орхиж чадна.)

Суралцагчдыг Аврагч биднийг өөрсдийн хүчээр хэзээ ч болж чадахгүй тийм сайн хүн болгож өөрчлөх боломжтой гэдгийг нотолсон нотолгооны талаар бодож үзэхэд урь. Цөөн хэдэн суралцагчаас бодол санаагаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг дараах асуултуудад дотроо хариулахад урь:

  • Та нар “Ариун Сүнсний таталтанд [илүү бүрэн дүүрэн автагдахын]” тулд юу хийж болох вэ?

  • Та Мозая 3:19 дээр жагсаан бичсэн бяцхан хүүхдийн зан чанаруудаас алийг нь илүү хөгжүүлэх хэрэгтэй байна вэ?

Мозая 5:1–5, 7–8; 27:24–26

Дахин төрөх нь

Мормоны Номон дээрх Есүс Христийн Цагаатгалын ачаар эгэл чанараа өөрчилсөн хүмүүсийн нэрийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс.

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд хэсэг хугацаанд Зарахемла дахь Сүмийн гишүүдийг хавчин дарладаг үл итгэгчдийн дунд байсан гэдгийг суралцагчдад сануул (Мозая 27:8-ыг үзнэ үү). Алма тэнгэр элчийн айлчлалын дараа ямар ч хүч чадалгүй, ярих боломжгүй болсон. Гурван өдрийн дараа Алмагийн хүч тамир сэргэж, өөрийн дотор болсон гайхамшигт өөрчлөлтийг гэрчилсэн (Мозая 27:11–24-ийг үзнэ үү).

Ангийнхныг Алмагийн уг гайхамшигт өөрчлөлтийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхээр хайж байх хооронд нэг суралцагчаас Мозая 27:24–26-г чанга уншихыг хүс.

  • Эдгээр шүлгэн дэх ямар үг, хэллэг дахин төрөх гэсэн хэллэгийн утгыг тодорхойлоход тусалж байна вэ?

  • 26-р шүлэг яагаад бид дахин төрөх ёстойг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ? (Суралцагчдад дараах үнэнийг ойлгуулахад анхаар: Бид зөвхөн Христ дотор шинэ бүтээлүүд болсноор л Бурханы хаант улсыг өвлөж чадна.)

Суралцагчдад бид сүнсээр дахин төрөх үед юу болдгийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Мозая 5:1–5, 8-ыг чанга уншихыг хүс. Суралцагчдаас хаан Бенжамины хүмүүс сүнсээр дахин төрснийг харуулах үг, хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Та хаан Бенжамины хүмүүс сүнслэг өөрчлөлтийг мэдэрсэн ямар нотолгоог олсон бэ? (Хариултуудад: тэдэнд хилэнцийг үйлдэх хүсэл байхгүй болсон, тэдний оюун санаа гэгээрч, тэд баяр баясгалангаар дүүрч, Их Эзэнтэй гэрээ хийхэд бэлэн болсон зэрэг зүйлс орсон байх ёстой.)

  • 2 болон 4-р шүлэгт цэдэглэснээр, “зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг” хүлээн авахын тулд юу шаардлагатай вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Ариун Сүнсийг хүлээн авснаар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрнэ.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг үзүүл. Ангийнхныг ахлагч Бэднар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хэрхэн тайлбарласныг хайж байх хооронд нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“[Мозая 5] дээр тайлбарласан хөрвөлт нь бяцхан биш, харин сүнсээр дахин төрөх мөн бидний мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс ба бидний мөн чанарыг үндсээр нь өөрчлөх хүчирхэг өөрчлөлт гэдэгт анхаараарай. Үнэндээ Есүс Христийн сайн мэдээний жинхэнэ мөн чанар нь ‘Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр’ (2 Нифай 2:8) дамжуулан бидний төрөлх чанарт үндсэн, эргэж буцалтгүй өөрчлөлт авчрах боломжийг олгодог юм” (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 20).

  • Ахлагч Бэднарын зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн талаарх тодорхойлолтын юу нь таны анхаарлыг татсан бэ?

Суралцагчдыг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг үргэлжлүүлэн мэдрэхийн тулд юу хийж болох талаар ярилцахад урь.

Суралцагчдаас Мозая 5:7-г дотроо уншаад, биднийг дахин төрөх үед Христ ба бидний хоорондын харилцаа хэрхэн өөрчлөгддөгийг олж мэдэхийг хүс.

  • Бид ямар арга замаар Есүс Христийн хүүхдүүд болдог вэ?

“Христийн хүүхдүүд” болохын ач холбогдлын тухай бодож, энэ нь хэрхэн биднийг дахин төрөхөөр эрэлхийлэх үед урам зориг өгч болохыг хуваалцахад суралцагчдыг урь.

Алма 5:14, 26–27; Ифер 12:27

Сүнсээр дахин төрөхөд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай

Ангийнхныг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авах үйл явцын тайлбарыг сонсох хооронд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж та өөрөөсөө асууж болно. Та Бенжамин хааны хүмүүсийн, мөн Алма ба судар дахь бусад хүний онцгой жишээнүүд нь зөвхөн онцгой тохиолдлууд байсан бөгөөд байнга тохиолддоггүйг санах хэрэгтэй. Ихэнх хүний хувьд өөрчлөлтүүд нь алгуур, удаан хугацаанд ирдэг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйл явцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго юм.

“Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэг хилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгаа эцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөв зохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхсанаар, Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шиг мөн Эцэг шигээ ариун болох болно” (“Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 78).

  • Ахлагч Кристоффэрсоны хэлснээр, яагаад дахин төрөх нь үйл явдал гэхээсээ илүү үйл явц байдаг вэ?

  • Сүнсээр дахин төрөх үйл явц нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй адил болоход тусалдаг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Бид Есүс Христийн ач ивээлээр дамжин өршөөгдөн, сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхах тусламж хүлээн авч чадна.)

Суралцагчдад ач ивээл гэсэн үгийн утга учрыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Библийн толь бичгээс дараах тодорхойлолтыг хуваалцах талаар бодож үз.

“Хувь хүмүүс Их Эзэний ач ивээлээр болон Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл ба нүглээ наманчлахаар дамжуулан хүч чадалтай болж, сайныг үйлдэхэд тусламж авдаг, эс бөгөөс зөвхөн өөрийнхөө хүч чадал, боломжинд найдахаас өөр замгүй байдаг гэж хэлж болно. Энэхүү ач ивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал, өргөмжлөлийн зам дээр итгэлтэй зогсох боломжийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд олгодог хүч юм” (Bible Dictionary, “Grace”).

Суралцагчдыг Алма 5:14, 26–27-г дотроо уншаад, Алма сүнсээр дахин төрөх үйл явц нь аль хэдийн эхэлж, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн хүмүүст юу гэж заасныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг Алмагийн асуултуудад хэрхэн хариулахаа тунгаан бодоход урь.

  • 27-р шүлэгт цэдэглэснээр, бид зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авсныхаа дараа юу хийх ёстой вэ? (Бид Бурханы өмнө өөрсдийгөө өө сэвгүй байлган, даруухан байж, нүглүүдийнхээ ангижралыг эрэлхийлэх ёстой.)

  • Яагаад Алма даруу байдал нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн нэгэн чухал хэсэг гэж заасан гэж та бодож байна вэ?

Их Эзэн Иферт даруу байдлын хүч нь яагаад зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эрэлхийлэхэд чухал болохыг заасан гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдад судрын зарчмууд нь ихэвчлэн хэрэв мөн аваас гэсэн үгийг ашигладаг болохыг сануулан, дараа нь тэднийг Ифер 12:27-г дотроо уншаад, “хэрэв-аваас” зарчмуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг дараах зарчмуудыг олж тогтоох хооронд тэдгээрийн талаар ярилц: Хэрэв бид Есүс Христэд ирэх аваас Тэр бидний сул дорой байдлыг үзүүлнэ. Хэрэв бид өөрсдийгөө даруусган, Их Эзэнд итгэлтэй байх аваас Тэр бидний сул талыг хүчирхэгжүүлнэ.

  • Яагаад сул дорой байдлаа мэдэх нь бидэнд чухал гэж та бодож байна вэ?

  • “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Далын ахлагч Брүс К.Хафэний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Зураг
Брүс К.Хафэн

“Хэрэв таны амьдралд асуудлууд байвал танд асуудал байна гэж битгий бодоорой. Тэдгээр асуудалтай нүүр тулах нь амьдралын зорилгын үндсэн хэсэг юм. Бид Бурханд ойртохын хэрээр Тэр бидний сул дорой чанаруудыг үзүүлэн, тэдгээрээр дамжуулан биднийг илүү ухаалаг, хүчирхэг болгох болно. Хэрэв та өөрийнхөө сул дорой чанарыг илүү их харж байгаа бол энэ нь та Бурханаас холдож байгаа биш, харин, Түүнд илүү ойртож байгаагийн дохио байж магадгүй” (“The Atonement: All for All,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 97).

  • Бид сул дорой чанаруудаа олж мэдэх үедээ сэтгэлээр унахгүйн тулд юу хийж болох вэ?

Есүс Христийн ач ивээл нь бидэнд сүнсээр дахин төрөхөөр хүчин чармайлт гаргах явцдаа сул дорой зан чанаруудаа ялан дийлэхэд тусална гэсэн гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал