Институт ба семинар
26-р хичээл: Итгэлээр соригдсоны дараа


26-р хичээл

Итгэлээр соригдсоны дараа

Танилцуулга

Энэ хичээлээр, бид Есүс Христэд итгэлтэй байснаараа бидний өмнөөс гайхамшиг үйлдэх боломжийг Бурханд олгодог гэдгийг суралцагчид Мормоны Номоос сурах болно. Итгэлээ хөгжүүлэх нь биднийг үнэний талаарх сүнслэг гэрчүүдийг хүлээн авахад мөн адил бэлтгэж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Д.Хэйлс “Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христийг мэдэхийг эрэлхийлэх нь,” Ensign, 2009 оны 11-р сар, 29-32 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33–36

  • Дэвид А.Бэднар, “Итгэлээр асуу,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 94–97

  • Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 13-14 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15-17.

Заах зөвлөмж

2 Нифай 27:23; 3 Нифай 17:5-9, 20-24; Moрмон 9:9, 18-20

Гайхамшгийн өмнө итгэл байх ёстой

Бурхан хүүхдүүдийнхээ итгэлийн дагуу тэдний өмнөөс гайхамшиг үйлдэж буй судрын хэд хэдэн жишээг нэрлэхийг суралцагчдаас хүс. (Жишээнүүдэд Есүс өвчтөнийг эдгээж, нас барсныг амилуулсан, Мосе Улаан тэнгисийг хуваасан, Христ жаредчуудын хөлөг онгоцыг гэрэлтүүлэхийн тулд чулуунуудад хүрсэн зэрэг нь орж болно.)

  • Та Бурхан өнөөдөр гайхамшгуудыг үйлдсээр байгаа гэдэгт итгэдэггүй хүнд юу хэлэх вэ?

Нэг суралцагчийг 2 Нифай 27:23-ыг, өөр нэг суралцагчийг Мормон 9:9, 18-20-ийг чанга уншихад урь. Яагаад өнөө үед гайхамшгууд тохиосон хэвээр байгааг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, яагаад гайхамшгууд өнөө үед дэлхийд тохиодог гэдэгт бид итгэлтэй байж болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой: Бурхан өчигдөр, өнөөдөр, үүрд өөрчлөгддөггүй учраас Тэр Өөрийн хүүхдүүдийн итгэлийн дагуу гайхамшгуудыг үйлдсэн хэвээр.)

  • Яагаад Их Эзэн гайхамшгуудыг үйлдэхээсээ өмнө биднээс итгэлтэй байхыг шаарддаг гэж та бодож байна вэ?

Итгэл ба гайхамшгийн хоорондын холбоог судар дээр харуулахын тулд цөөн хэдэн суралцагчийг 3 Нифай 17:5-9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас амилсан Христ хүмүүсийн төлөө гайхамшиг үйлдэхээсээ өмнө юуг хангалттай байна гэж тодорхойлсныг олж мэдэхийг хүс.

  • 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, чухам юу Аврагчид өвчтэй, шаналсан хүмүүсийг эдгээх боломжийг өгсөн бэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 17:20-24-ийг чанга уншихад урь.

  • Энэ хүмүүс итгэлийнхээ улмаас өөр ямар ямар ариун нандин үйл явдлыг үзсэн бэ?

  • Христ эдгээр гайхамшгийг өгөхөд бэлэн байдаг нь Тэрээр бидний хэрэгцээтэй зүйлүүдэд туслахын тулд хүч чадлаа ашиглаж чадна гэсэн итгэлийг маань хэрхэн өсгөж чадах вэ?

Нэг суралцагчийг Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан Сидней С.Рэйнолдс эгчийн дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Сидней С.Рэйнолдс

“Эдгээр ‘агуу гайхамшгууд’ чухлын адил … бид бүгдэд Их Эзэнд итгэлтэй байхыг заадаг ‘хувийн жижиг гайхамшгууд’ ч мөн адил чухал юм. Эдгээр нь бид амьдралдаа Сүнсний өдөөлтийг таньж, дагаснаар ирдэг. …

“Бид бүгдээрээ эдгээр жижиг гайхамшгийн талаар гэрчилж чадна гэж би бодож байна. Бид гээсэн зүйлээ олох гэж залбираад олсон хүүхдүүдийг мэднэ. Бид Бурханы гэрч болж зогсохын тулд эр зориг гаргаад, Түүний дэмжигч мутрыг мэдэрсэн залуучуудыг мэднэ. Бид байсан бүх мөнгөөрөө аравны нэгээ төлөөд, гайхамшгаар сургалтын төлбөр эсвэл түрээсээ төлөх боломжтой болсон эсвэл гэр бүлдээ хоол хүнс авч чадсан найзуудыг мэднэ. Бид хариулт нь ирсэн залбирлууд мөн урам зориг, тайтгарал авчран, эдгэрэхэд нь тусалсан санваарын адислалуудын талаар туршлагуудаа хуваалцаж чадна. Эдгээр өдөр тутмын гайхамшиг нь амьдралдаа Их Эзэний мутрыг олж харахад бидэнд тусалдаг” (“A God of Miracles,” Ensign, 2001 оны 5-р сар, 12).

Өөрсдөө эсвэл тэдний мэддэг хэн нэгэн амьдралдаа Бурханы гайхамшгуудыг мэдэрсэн үеийн тухай бодож үзэхийг суралцагчдаас хүс. Хэрэв энэ нь ариун нандин эсвэл хэт хувийн чанартай биш бол суралцагчдыг Бурхан бол гайхамшгийн Бурхан хэвээр гэдгийг тэдэнд баталсан туршлагуудаасаа хуваалцахад урь.

Ифер 3:6–13, 17–20; 4:13–15; 12:6–7, 12, 19, 31

Итгэл нь биднийг сүнслэг гэрчүүдийг хүлээж авахад бэлтгэдэг

Суралцагчдыг сүнслэг гэрч эсвэл илүү хүчтэй гэрчлэл хүлээн авахыг хүсэж буй сайн мэдээний үнэний талаар бодоход урь. Зарим хүн сайн мэдээний зарчим үнэн гэсэн баталгааг хүлээн авах хүртлээ үүнд итгэж эсвэл үүний дагуу амьдрах сонголтыг хийдэггүй гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Ифер 12:6-г дотроо уншаад, энэ шүлэг сүнслэг гэрчийг хэрхэн хүлээн авах үйл явцын талаар юу зааж байгааг олж мэдэхэд урь.

  • Бид Ифер 12:6-аас сүнслэг гэрч хүлээн авах талаар ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид сүнслэг гэрчийг хүлээн авахаасаа өмнө Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой.)

  • “Итгэлийн тань сорилт” гэсэн хэллэг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Итгэлийн сорилт гэдэг нь үргэлж хэцүү бэрхшээлийг туулна гэсэн үг биш гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Ифер 12:6 дахь Моронайн зөвлөгөөний талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон нарын дараах мэдэгдлийг уншихыг хүс:

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Та нар Моронайн заасан энэ зарчмыг хэрэгжүүлснээр итгэлээ илүү үр дүнтэй ашиглаж сурна: ‘… yчир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийг хүлээн авахгүй’ [Ифер 12:6; онцлон бичилт нэмэгдсэн]. Иймээс, та нар итгэлээ сорих буюу илчлэлтийн дагуу зөв зохистой үйлдэх бүрдээ Сүнсний баттай нотолгоог хүлээн авах болно” (Ричард Г.Скотт, “The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 76).

Зураг
Бонни Л.Оскарсон

“Таашаалыг үтэр түргэн хүртэхийг хүсдэг энэ дэлхий дээр бид заримдаа хичээл зүтгэл гаргаагүй мөртлөө шагнал авахыг хүсдэг гэм буруутай билээ. Бид сайн мэдээний дагуу амьдран, итгэлээ хэрэгжүүлснээр эхлээд үйлдэж, дараа нь үүний үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах болно хэмээн Моронай бидэнд хэлсэн гэж би боддог. Үнэн гэдгийг нь мэддэг сургаал дээр үндэслэн үйлдэх үйлдлээ өдрөөс өдөрт, сараас сард үргэлжлүүлж, зарлигуудыг сахих аваас жинхэнэ хөрвөлт тохиох болно” (Бонни Л.Оскарсон, “Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign, 2013 оны 11-р сар, 77 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87).

  • Ахлагч Скотт ба Оскарсон эгч хоёрын үнэний гэрчийг хүлээн авах талаар дүрсэлсэн арга зам нь итгэх эсвэл үйлдэхээсээ өмнө нотолгоо шаарддаг хүмүүсийн арга замаас хэрхэн өөр байна вэ?

  • Та хэзээ энэ зарчим үнэн гэдгийг олж мэдсэн бэ?

Цөөн суралцагчийг Ифер 12:7, 12, 19, 31-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг эдгээр шүлгэн дэх “итгэлтэй болсны дараа” болон “тэдний итгэлийн дарааг хүртэл” гэсэн хэллэгүүдэд анхаарал хандуулахад урамшуулан дэмж (та түүнчлэн суралцагчдад эдгээр хэллэгийг судрууд дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно).

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн итгэлээ хөгжүүлснийх нь дараа энэ хүмүүст ямар адислал өгсөн бэ? Та итгэлтэй байсны үр дүнд ямар үнэний сүнслэг гэрчүүдийг хүлээн авч байсан бэ?

Сүнслэг гэрчүүд нь гайхамшгуудтай адил биднийг итгэлээ хөгжүүлэхээс нааш ирдэггүй гэдгийг гэрчил. Энэ зүйлийг онцлохын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Сүнсний мэдлэгийн эрэл хайгуулын тань хаа нэгтээ, философичдын нэрлэдгээр ‘итгэлийн алхам’ байж л байгаа. Энэ бол та гэрлийн ирмэг дээр хүрч очоод, харанхуй руу алхан орохдоо ганц хоёрхон алхмын цаана байх зам гэрэлтэй гэдгийг олж мэдэх тэр агшин юм” (“The Quest for Spiritual Knowledge,” New Era, 2007 оны 1-р сар, 6).

Нэг суралцагчийг Жаредын ах гэр бүлийг нь амлагдсан нутагт хүргэх хөлөг онгоцыг барьж байхдаа ямар бэрхшээлтэй тулгарсныг дүрслэн, саад бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд тэр юу хийснийг хураангуйлан хэлэхэд урь (Ифер 2:16–25; 3:1–5-ыг үзнэ үү).

  • Жаредын ах хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн бэ?

Хэд хэдэн суралцагчийг Ифер 3:6-13, 17-20-ийг ээлжлэн чанга уншихад урь.

  • Их Эзэн Жаредын ахыг итгэлийнх нь төлөө хэрхэн адисалсан бэ?

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс: Ангийнхныг Жаредын ахын итгэлийн онцлог шинж чанарыг олж мэдэхэд урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Жаредын ахынх шиг итгэл нь гайхамшиг ба мэдлэгийн суурь болдог. Тэр Бурханыг ярихаас өмнө итгэлтэй байх шаардлагатай байсан. Тэр тухайн үйлдлийг гүйцэтгэх чадвар тодорхой болохоос өмнө үйлдэх шаардлагатай байсан. Тэрээр бүрэн туршлага бий болж эхлэхээс нь өмнө түүнийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байсан. Бурханыг ойрын болон ирээдүйд шаардаж болох нөхцөлүүдийг шаардахаас нь өмнө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхийг итгэл гэнэ” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18–19).

  • Та Жаредын ахын итгэлийн талаарх ахлагч Холландын дүрслэлийг хэрхэн хураангуйлах вэ?

  • Их Эзэнд итгэх итгэлээ харуулахын тулд бидний хийж болох үйлдлүүдийн зарим жишээ юу вэ?

Суралцагчдад Ифер 4:13–15-ыг судлаад, Моронай мэдлэг ба Сүнсний илэрхийлэлтийг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй гэж хэлснийг тодорхойлох цаг гаргаж өг.

  • “Үл итгэх байдлын гивлүүрийг тас татах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Үүнийг хийх нь хэрхэн итгэлээ хөгжүүлэх үйл явцтай холбоотой вэ? (Тас татах гэдэг нь урах эсвэл хуваах, гивлүүр гэдэг нь бүтээх, халхлах зүйлийг хэлдэг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)

  • “Үл итгэх байдлын гивлүүрийг тас татахын” тулд юу хийхийг Моронай бидэнд зөвлөсөн бэ?

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Бурхан Иосефт илчилсэн бүх зүйлээ Арванхоёрт, тэр байтугай хамгийн өчүүхэн гэгээнтэнд хэдийчинээ хурдан ойлгох хэрээр бүх зүйлийг илчлэх болно. Учир нь хүн хөршдөө Их Эзэнийг мэд гэж хэлэх нь хэрэггүй болох тэр өдөр ирэх ёстой. Учир нь Түүнийг … багаас том хүртэл бүгд мэдэх болно [Иеремиа 31:34-ийг үзнэ үү]” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303).

  • Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үг илчлэлт хүлээн авах чадавхаа ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдыг одоо итгэлийн ямар сорилттой тулгарч байгаа талаар бодож үзэхэд уриад, итгэлээ хүчирхэгжүүлэн, хөгжүүлэхийн тулд юу хийж чадах талаар бодож үзэхэд урь. Бурхан итгэлтэй дагалдагчид нь итгэлээ хөгжүүлэх үед тэднийг үнэний талаарх гэрчүүдээр үргэлжлүүлэн адисалдаг талаарх гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал