Семинар
31-р хэсэг: 4 дэх өдөр, Моронай 7:1–19


31-р хэсэг: 4 дэх өдөр

Моронай 7:1–19

Оршил

Моронай өөрийн эцэг болох Мормоны “хайрт ах дүү нартаа” олон жилийн өмнө өгсөн яриаг бичсэн (Моронай 7:2). Энэхүү хичээл Моронай 7-д оршдог Мормоны ярианы эхний хэсгийг хамарна. Энэ нь үнэн хүсэлтэйгээр шударга үйл хийх талаар түүний заасан зүйлс болон биднийг сайн мууг хэрхэн ялгаж болохын тайлбарыг нь өгүүлдэг. Дараагийн хичээлд та Моронай 7-д буй Мормоны ярианы үлдсэн хэсгийг нь судлах болно.

Моронай 7:1–10

Мормон Есүс Христийг дагадаг хүмүүст үйлдэл ба хүслийн талаар заадаг

Зураг
алим

Та гаднаас сайн харагддаг боловч дотроо муу зүйлийг үзэж байсан уу? Хүчиллэг эсвэл муудсан алим үүний нэг жишээ байж болно. Өөрөө хоёроос гурван жишээ бодож олоод бич:

Гаднаас сайн харагддаг боловч дотроо сайн биш зүйлийг хүмүүсийн гаднах төрх, доторх хүсэлтэй хэрхэн харьцуулж болохыг тунгаан бод. Моронай биднийг шударга үйл хийхэд зүрх сэтгэл маань ямар байдалтай байдаг талаарх өөрийн эцэг болох Мормоны үгсийг нь бичжээ. Моронай 7:2–3-ыг уншиж, Мормоны хандан ярьж байсан сонсогчдыг тодорхойл.

Мормон ах дүү нараа “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” гэж дуудсан бөгөөд тэдэнд хандан ярьж байжээ (Моронай 7:3). Моронай 7:4–5-ыг судалж Мормоныг эдгээр нифайчуудыг Аврагчийн жинхэнэ дагалдагчид мөн гэдгийг нь яаж мэдсэнийг ол.

Хүн зүгээр л зөв шударга юм шиг дүр үзүүлж болдог уу? Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Мормон Моронай 7:6-д үүний талаар ярьсан. Энэ шүлгийг судлахдаа та “үнэн сэтгэлээсээ” гэдэг үгийг тэмдэглэх хэрэгтэй. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах тайлбар танд үнэн сэтгэлтэй байхын утга учрыг ойлгоход тусалж болно. Түүний тайлбараас танд онцгой анзаарагдах хэсгүүдийг тэмдэглэ.

“Бид зөвхөн зөвийг хийх ёсгүй. Бид зөв шалтгааны төлөө үйлдэх ёстой. Үүнийг орчин үед сайн үндэслэлтэй байх гэдэг. Судар дээр энэ зохистой сэтгэлийн хандлагыг зүрх сэтгэлийн бүх тэмүүлэл эсвэл үнэн сэтгэл зэрэг үгсээр илэрхийлдэг.

“Бурхан бидний үндэслэлийг ойлгож, үүний дагуу бидний үйлдлийг шүүнэ гэдгийг судрууд тодорхой болгодог” (Pure in Heart [1988 он], 15).

Мормон үнэн сэтгэлгүйгээр сайн үйлийг хийхийг эрэлхийлж байгаа хүний үр дүнг тайлбарласан. Моронай 7:7–10-ыг уншиж, биднийг зөв сэтгэлгүйгээр шударга үйл хийхийн үр дагаврыг тодорхойл. Эдгээр шүлгүүдээс бид сайн үйлийн төлөө адислагдахын тулд бид тэдгээрийг үнэн сэтгэлээсээ хийх ёстой гэдгийг сурдаг. Үнэн сэтгэл гэдэгт Бурхан болон бусдыг хайрлах хайрын улмаас сайн үйлийг хийх нь хамаардаг.

  1. Дараах асуултыг судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Та сайн үйлийг хувиа бодон хийх ба үнэн сэтгэлээсээ хийх хоёрын хооронд ямар ялгаа анзаарсан бэ?

  2. Сайн үйлийн төлөө адислагдахын тулд бид тэднийг үнэн сэтгэлээсээ хийх ёстой гэдэг зарчмыг ойлгоход тань туслах дараах жишээг бодож үз: Мормоны Номыг уншиж байгаа таны нэг найз Моронай 7:9-ийг ойлгоход таниас тусламж гуйж, танд “Би үнэн сэтгэлгүйгээр залбирдаг хүнийг ‘энэ нь түүнд ямар ч ашиггүй, учир нь Бурхан тийм нэгийг ч хүлээн авдаггүй’ гэдгийг уншсан” гэж хэлжээ. Би ихэнхдээ үнэн сэтгэлгүйгээр залбирдаг юм шиг санагддаг. Би тэгвэл залбирахаа больсон нь дээр үү?” Судар судлах тэмдэглэлдээ тэр асуултад хэрхэн хариулах болон яагаад тэгж хариулахаа тайлбарлан бич.

Ерөнхийлөгч Бригам Янг үнэн сэтгэлээсээ залбирах хүсэлтэй болох талаар энэ тустай зөвлөгөөг өгсөн: “Залбирмаар санагдах эсэх тань огт хамаагүй, залбирах цаг нь ирэхэд шууд л залбир. Хэрвээ бидэнд залбирмаар санагдахгүй бол залбирмаар санагдталаа залбирах хэрэгтэй” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997 он], 45).

Ерөнхийлөгч Янгийн зөвлөгөөг залбирлаас гадна хэрхэн бусад тушаалуудыг дагахтай холбож болох талаар бодож үз. Зөв зүйлийг тогтмол хийх нь хүнд тэр тушаалыг зөв шалтгаанаар дагах хүслийг төрүүлэхэд тусалж болно.

  1. Мормоны сайн үйлийг үнэн сэтгэлээс хийхийн ач холбогдлын талаар заасныг хэрэгжүүлэхээр дараах тушаалуудын нэгийг сонго: мацаг барих, аравны нэг төлөх, бусдад үйлчлэх, судруудыг судлах, эцэг эхээ хүндлэх, ёс суртахууны хувьд цэвэр байх. (Ёс суртахууны хувьд цэвэр байх гэдэгт интернэт болон нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа цэвэр ариун байх нь хамаардаг. Үүнд бас бэлгийн харилцааны нүгэл рүү хөтлөх ямар ч үйлдэл хийхгүй байх нь хамаарна.) Тэгээд дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Та тэрхүү сонгосон тушаалаа үнэн сэтгэлээсээ дагахыг зүтгэснээр хэрхэн адислагдсан бэ?

    2. Та тэр тушаалыг үнэн сэтгэлээсээ дагах талаар үе тэнгийнхэндээ ямар зөвлөгөө өгөх вэ?

Моронай 7:11–19

Мормон сайн мууг хэрхэн ялгахыг заасан нь

Бид ямар нэг зүйлийг туршиж үзэхгүйгээр хилэнцэт гэдгийг нь яаж мэдэх вэ? Мормон биднийг тийм нөхцөлтэй тулгарахад бидэнд туслахаар зөвлөгөө өгсөн.

  1. Моронай 7:11–13-ыг уншиж, сайн мууг хэрхэн ялгахыг ол. Та өөртөө онцгой санагдсан үгсийг тэмдэглэж болно. Дараах өгүүлбэрүүдийг судар судлах тэмдэглэлдээ гүйцээж бичсэнээр эдгээр шүлгүүдээс сурсан зүйлсээ товчлон тайлбарла:

    1. Бурханаас ирдэг бүхэн …

    2. Чөтгөрөөс ирдэг бүхэн …

Мормон Бурхан биднийг үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдагийг баталсан. Моронай 7:12-ын дагуу чөтгөр бас биднийг урьж мөн татдагийг анзаараарай. Чөтгөр таныг нүгэл үйлдэхэд урьж мөн татдаг аргуудын заримыг бодож үз.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Сатаны биднийг үргэлж хилэнцийг үйлдэхэд урихыг эрэлхийлдгийн учрыг нь тайлбарласан: “Сатан эсвэл Люсифер эсвэл худал хуурмагийн эцэг, түүнийг хэн ч гэж дуудсан байлаа тэр бол бодит бөгөөд хүмүүний төрхөнд хувирсан, хорон санаатны төлөөлөгч мөн. Түүний санаа нь үргэлж бусдыг хорлох зорилготой байдаг. … Бурханы хайр, Есүс Христийн Цагаатгал, энх амгалан ба авралын ажлыг тэр мөнхөд эсэргүүцдэг. Тэр хаана ч, хэзээ ч чадах чинээгээрээ эдгээрийн эсрэг тэмцсээр л байх болно. Тэр эцэстээ ялагдал хүлээж, хөөгдөнө гэдгээ мэддэг ч аль болох олон хүнийг өөртэйгөө хамт доош устгалд унагахыг хичээдэг” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 53).

  1. Мормоны сайн мууг ялгах талаар заасныг ашиглахад бэлтгэхэд тань туслахаар судар судлах тэмдэглэлдээ өөрийн дуртай кино, дуу, хамтлаг, дуучин, интернэтийн сайт, програм, видео тоглоом болон хувийн өмчийн жагсаалт гаргаж бич. (Та энэ жагсаалтыг сонирхлынхоо дагуу өөрчилж болно.) Та энэ хичээлийн төгсгөл хэсэгт энэ тэмдэглэлийг эргэж үзнэ.

Моронай 7:15–17-г уншиж, танд Бурханаас эсвэл чөтгөрөөс ирснийг нь хэрхэн шийдэхийг мэдэхэд туслах үнэнүүдийг ол.

Христийн Сүнсийг мөн Христийн гэрэл гэдэг (Моронай 7:18-ыг үз). Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр танд Христийн Гэрэлийг илүү сайн ойлгоход туслах тайлбар өгсөн:

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Ариун Сүнс ба Христийн гэрэл нь бие биенээсээ ялгаатай. Тэднийг заримдаа судар дээр адилхан үгсээр тайлбарладаг боловч тэд бол хоёр өөр, тусдаа зүйл юм. …

“Бид Христийн гэрлийн талаар мэдэх тусмаа амьдралыг улам илүү ойлгож, бүх хүн төрөлхтнийг улам илүү хайрлах болно. …

“Энэхүү дотоод гэрэл гэгээ, зөв бурууг ялгах энэ мэдлэгийг Христийн гэрэл, ёс суртахууны мэдрэхүй эсвэл ухамсар гэдгийн аль байдлаар нь ч хэлсэн хамаагүй, бид тэрийгээ сулруулж намсгахгүй бол энэ нь биднийг үйлдлээ захирахад удирдаж болно. …

“Улс үндэстэн, итгэл үнэмшил, угсаа болгоны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд бүрд, хаана амьдардаг, юунд итгэдэг, юу хийдгээс нь үл хамааран тэдний дотор дуусашгүй Христийн гэрэл оршдог. Үүний хувьд бүх хүн эрх тэгш бүтээгддэг. Хүн бүрд Христийн гэрэл байгаа нь Бурханыг хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч биш гэдгийн гэрчлэл мөн” (“The Light of Christ,” Ensign, 2005 оны 4-р сар, 8–10).

Баптисм хүртсэн сүмийн гишүүд бас сайн мууг ялгахад туслах Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Ерөнхийлөгч Пакэр “Ариун Сүнс Христийн гэрлээр дамжуулан ажиллаж болдог” гэж заасан байдаг (“Light of Christ,” 10).

Моронай 7:18–19-р шүлгүүдээс Мормоны бидэнд өгсөн дотоод Христийн гэрэлд хэрхэн хариулах талаар зөвлөгөөг хайж ол. Та эдгээр шүлгүүдээс бид Христийн гэрлийг дагахыг хичээнгүйлэн эрж хайснаар сайн мууг ялгаж чаддаг гэдгийг илэрхийлсэн үг хэллэгүүдийг тэмдэглэх хэрэгтэй.

5 дахь даалгаварт судар судлах тэмдэглэлдээ бичсэн жагсаалтаа эргэж хар. Жагсаалт дээр байгаа зүйлсийнхээ тухай сайн тунгааж, “Христийн гэрлээр шаргуу судалж” (Моронай 7:19) эдгээр зүйлсийг Бурханаас ирдэг эсэхийг тодорхойл. Дараах асуултуудыг бодоход тустай байж болох юм:

  • Эдгээр зүйлс таныг сайныг хийж, Христэд итгэж, Бурханыг хайрлаж мөн Түүнд үйлчлэхийг хэр зэрэг урьдаг вэ?

  • Эдгээрийн аль нэг нь таныг “хилэнцийг үйлдэхийг, … Христэд үл итгэхийг, … Түүнийг үгүйсгэхийг [эсвэл] Бурханд эс үйлчлэхийг” ятгадаг уу? Моронай 7:17

  • Танд эдгээр зүйлсийн аль нэгийг нь амьдралаасаа хасах ёстой юм шиг санагдаж байна уу? Хэрвээ тийм бол та үүнийг яаж хийх вэ?

Мормон таныг сайн бус аливаа зүйлийг амьдралаасаа хасч, “сайн зүйл болгоноос зууран барьж” “Христийн хүүхэд” болно гэдэг амлалт өгсөн (Моронай 7:19).

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Моронай 7:1–19-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: