Семинар
15-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 6–7


15-р хэсэг: 3 дахь өдөр

Алма 6–7

Оршил

Алма Зарахемла дахь хүмүүст зааж, сүмийг зохион байгуулсныхаа дараа Гидеон хот руу явжээ. Тэр тэнд Зарахемла дахь хүмүүсээс илүү итгэлтэй оршин суугчидтай уулзав. Тиймээс, тэр Гидеон дахь хүмүүсийг Их Эзэнд үргэлжлүүлэн найдаж, амьдралдаа Түүний Цагаатгалын нөлөөг хүлээн авахаар эрэлхийлэхэд нь тэднийг урамшуулан дэмжжээ. Есүс Христийн талаарх Алмагийн гэрчлэл нь Есүс Христийн Цагаатгалын цар хүрээг илүү сайн ойлгоход тань тусалж, Бурханы хаант улс хүрэх зам дээр үргэлжлүүлэн алхсанаар хэрхэн Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг өдөр тутам хүлээн авахыг танд зааж чадна.

Алма 6

Алма Зарахемла дахь сүмийг хүчирхэгжүүлж, Гидеонд номлохоор явсан нь

Дараах өгүүлбэрийг гүйцээж бич: Би сүмд явдаг, учир нь .

Та Алма 6-г судлахдаа сүмийн цуглаануудын зорилгыг ойлгох нь таны хувьд цуглаануудыг хэрхэн илүү утга учиртай болгохыг эргэцүүлэн бод.

Алма Зарахемлаг орхихоосоо өмнө тэндхийн сүмийг хүчирхэгжүүлжээ. Алма 6:1–4-ийг уншиж, сүмийн санваарын удирдагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон хоёр эсвэл гурван хэллэгийг ол.

Алмагийн туршлагаас бидний суралцдаг нэг чухал зарчим бол: Мормоны Номын үеийн адил одоо ч гэсэн сүм нь бүх хүмүүсийн сайн сайхны төлөө байгуулагддаг. Алма 6:5–6-г уншиж, дараах хоёр хэллэгийг тэмдэглэ: “Бурханы үгийг сонсохоор”, “Бурханыг мэдэхгүй тэдний бодгалиудын аз жаргалын төлөө мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэхээр.” Эдгээр хэллэгүүд нь бүх хүмүүст өсөж хөгжих, бусдад туслах боломжуудыг олгох сүмийн арга замуудыг тодорхойлдог. Таны дээр гүйцээсэн өгүүлбэрийг Зарахемла дахь сүмийн гишүүд хэрхэн гүйцээн бичиж болох байсныг бод.

  1. Алма 6:5–6-д дурдсан шалтгаануудын улмаас сүмд явах нь сүм дээр мэдрэх туршлагуудад тань өөрчлөлт гаргах хэдэн санааг судар судлах тэмдэглэлдээ бич.

Сүмийн гишүүчлэлийн адислалууд нь Бурханы бүх хүүхдүүдэд зориулагдсан юм. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд заасан нь:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Хүн бүр номлогчдын төлөө залбирдаг. Үргэлж ийм байх болтугай. Бид мөн адил сүнсээр, номлогчидтой уулзаж байгаа (эсвэл уулзах хэрэгтэй) хүмүүсийн төлөө залбирах ёстой. Зарахемла дахь гишүүд Бурханы Сүмд хараахан нэгдээгүй байгаа хүмүүсийн төлөө ‘мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэхээр’ [Алма 6:6] зарлиг болгогдсон билээ. Бид тэдний адилаар үйлдэж чадна.

“Бид бас номлогчийн хувийн туршлагатай болохын төлөө өдөр бүр залбирч болно. Эдгээр зүйлсийн бурханлаг удирдамжаар таны хүсч буй номлогчийн боломж танд байгаа зүйлийг хүсэн хүлээж, эрж хайж буй хэн нэгний зүрх сэтгэлд урьдаас бэлтгэгдсэн байхын төлөө залбир. ‘Тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас … гагцхүү үнэнээс хол байдаг нь дэлхий дээр олон буй’ [С ба Г 123:12]. Тэд таныг олохын төлөө залбир! Дараа нь сэргэг бай, учир нь талхаар өлсөх, усаар цангах бус харин Их Эзэний үгийг сонсохын төлөө амьдралдаа өлсгөлөн байгаа маш олон хүмүүс энэ дэлхийд байна [Aмос 8:11-ийг үз]” (“Witnesses unto Me,” Ensign, 2001 оны 5-р сар, 15).

Ахлагч Холландын зөвлөгөөг дагахын тулд танд бэлтгэгдсэн номлогчийн боломжуудыг таньж, үүний дагуу үйлдэхдээ тусламж авахын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахаар бэлтгэ. Сүмийн гишүүнийхээ хувьд эдэлдэг адислалуудаа хуваалцахад бусдыг урих боломжуудыг эрж хай.

Aлмa 7:1–13

Алма Гидеоны хүмүүст Есүс Христийн Цагаатгалын тухай заасан нь

Сүмийн идэвхтэй, гишүүн найз нартайгаа наманчлалын талаар ярилцаж байна гэж бод. Найз нар тань өөрсдийгөө ямар нэгэн том нүгэл үйлдсэн гэж бодохгүй байгаа бөгөөд Цагаатгалын хүчийг хэрхэн үнэхээр мэдрэх талаараа гайхан бодож байна. Та найз нартайгаа юу хуваалцаж болох талаар бод. Алма 7:1–13-ыг судлахдаа эдгээр санаануудыг эргэн сана.

Алма Зарахемлаг орхисны дараа Гидеон хот дахь хүмүүстэй ярилцжээ. Алма Гидеон дахь хүмүүсийн дунд ямархуу сүнслэг байдал олно гэж найдаж байсныг мэдэхийн тулд Алма 7:3–6-г унш. Дараа нь Алмагийн найдвар батлагдсан эсэхийг олж мэдэхийн тулд Алма 7:17–19-ийг унш. Дараах мөрүүдэд Гидеоны хүмүүсийн сүнслэг байдлыг дүрсэл:

Алма 7:7–10-ыг уншиж, тэдгээр хүмүүсийн мэдэх хэрэгтэй гэж Алмагийн бодсон хамгийн чухал үйл явдлыг болон үүнд бэлдэхийн тулд тэд юу хийх хэрэгтэй байсныг ол.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Алма яагаад аль хэдийн хүчтэй итгэлтэй болчихсон хүмүүст (Алма 7:17-г үзнэ үү) Аврагчийн ирэлтэд бэлтгэхийн тулд тэд наманчлах хэрэгтэй хэмээн хэлсэн гэж та бодож байна вэ? (Ром 3:23-ыг үзнэ үү.)

Алма Гидеоны хүмүүст дараах чухал зарчмыг заажээ: Есүс Христ биднийг нүгэл ба үхлээс аврахын тулд мөн мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад туслахын тулд зовлон шаналлыг амссан билээ. Алма 7:11–13-ыг уншиж, бидний ашиг тусын төлөө Аврагч Өөр “дээрээ авахыг” хүссэн нөхцөлүүдийг судартаа тэмдэглэ.

Сул дорой чанарууд гэдэг нь сул дорой, чадваргүй байдал, өвчин эмгэгтэй гэхчлэн олон өөр утгатай байж болохыг мэдэх нь тустай. Халамжлах гэдэг үг нь хэрэгтэй үед эсвэл гай зовлонгийн үед туслах гэсэн утгатай юм. Энэ үгийн Латин хэлний үндэс нь бидэнд туслах Бурханы үлэмж их хүслийг илэрхийлдэг бөгөөд хэн нэгэнд туслах гэсэн утгатай юм.

Та далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Брүс К.Хэйфэний дараах үгсийг судрынхаа Алма 7:11–13-ын хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэрэгтэй: “Цагаатгал нь зөвхөн нүгэлтнүүдийн төлөө бус юм” (“Beauty for Ashes: The Atonement of Jesus Christ,” Ensign, 1990 оны 4-р сар, 7). (Алма 7:11–13 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

  1. Дараах хүснэгт нь Аврагчийн Өөр дээрээ авсан нөхцөлүүдийг дүрсэлсэн Алма 7:11–13 дахь үгсийг агуулдаг. Уг хүснэгтийг судар судлах тэмдэглэлдээ зураад эдгээр үгсээс хэдийг сонгож, та өөрөө эсвэл таны мэддэг хүмүүс эдгээр нөхцөлүүдийг хэрхэн мэдэрч байсан жишээнүүдийг бич. Есүс Христ эдгээр зүйлүүдийг өөр дээрээ авсан гэдэг нь юу гэсэн утгатайг бод.

Өвчин

Гай зовлон

Уруу таталт

Шаналал

Үхэл

Сул дорой байдал

Нүгэл

Ахлагч Жэффри Р.Холланд Цагаатгал нь бидний ачаа дарамтыг биднээс авч чадна гэсэн дараах гэрчлэлээ хуваалцсан юм:

“Та тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, эсвэл өнөө үеийн хөнөөлт тахал болох порнографт донтох чөтгөрийн сүнстэй тэмцэж байна уу? Таны гэрлэлт асуудалтай байна уу эсвэл таны хүүхдэд аюул тулгараад байна уу? Та хүйсийн ялгаатай байдлын талаар эргэлзэж байна уу эсвэл өөртөө хүндэтгэлтэй хандахыг эрмэлзэж байна уу? Та өөрөө эсвэл таны хайртай хүн өвчин эмгэг, гутрал цөхрөл, үхэл хагацалтай учраад байна уу? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар ч алхам хийх хэрэгтэй байлаа гэсэн нэн тэргүүнд Есүс Христийн сайн мэдээнд ирэгтүн. Тэнгэрийн амлалтуудад найд. Энэ талаас нь авч үзвэл Алмагийн гэрчлэл миний гэрчлэл юм. Тэрээр ингэж хэлсэн: ‘Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно гэдгийг би мэднэ’ [Алма 36:3].

“Бурханы нигүүлсэнгүй зан чанарт тулгуурлах нь Христийн заасан сайн мэдээний яг гол цөм нь юм. Аврагчийн Цагаатгал нь биднээс зөвхөн бидний нүглүүдийн ачаа дарамтыг авах бус мөн бидний гутрал цөхрөл, гуниг зовлон, сэтгэлийн шаналал болон урам хугаралтын ачаа дарамтыг биднээс авдгийг би гэрчилж байна [Алма 7:11–12-ыг үз]. Ийм тусламжид найдах нь бидний ачаа дарамтыг үгүй болгож, бидний авралыг авчрах хөшүүрэг болдог бөгөөд бидний өсөж хөгжих учир шалтгаан, арга зам нь эхлэлээс өгөгдсөн байдаг юм” (“Broken Things to Mend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 70–71).

  1. Есүс Христ болон Түүний Цагаатгалаараа дамжуулан таны төлөө хийсэн зүйлийн талаарх мэдрэмжээ судар судлах тэмдэглэлдээ бич. Тэгээд дараах багц асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь хариул:

    1. Цагаатгал нь Алма 7:11–13-т Алмагийн дүрсэлсэн аргуудын аль нэгээр танд хэзээ тусалсан бэ? Тэр үед Цагаатгал танд хэрхэн тусалсан бэ?

    2. Аврагчийн Цагаатгал одоо танд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг шийдэхэд хэрхэн тусалж чадах вэ? Та энэхүү сорилттой тулгарах үед Цагаатгалд найдахын тулд юу хийх вэ?

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Алма 7:11–13

Алма 7:11–13 нь төгс эзэмших урт судар хэдий ч Цагаатгалын хүч, цар хүрээг амьдралынхаа турш санаж явахад тань туслах тодорхой үгсийг агуулдаг. Та эдгээр түлхүүр үгсийг цээжлэхэд өөртөө туслахын тулд дараах зүйлийг хий. Тусдаа цаасан дээр Алма 7:11–13-ыг дахин хуулж бичихдээ энэ хичээл дээр ашигласан хүснэгтэд байгаа үгсийг орхин бич. Орхиж бичсэн үгсээ судраас харахгүйгээр нөхөж чаддаг болох хүртлээ бичсэн судрын хэсгээ унш. Та дараачийн хэд хоногт эдгээр шүлгүүдийг давтан унших хэрэгтэй. Энэ нь Аврагч таны төлөө мөн бусдын төлөө бүх амьдралын тань турш юу хийж чадахыг санахад тань туслах болно. Алма 7:11–13-ыг өөртөө эсвэл гэр бүлийн гишүүн, найз нөхдийнхөө нэгэнд нь цээжээр уншиж өгөх эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих маягаар уг төгс эзэмших судрыг цээжилсэн эсэхээ шалга.

Зураг
Бүхнээс хамгийн агуу нь

Алма 7:14–27

Алма хүмүүсийг Бурханы хаант улсын замаар үргэлжлүүлэн алхахыг уриалав

Алма Гидеон дахь хүмүүсийн сүнслэг нөхцөл байдлыг хэрхэн дүрсэлснийг санахын тулд Алма 7:19-ийг унш. Алма энэхүү чухал зарчмыг зааж байв: Бид сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар Бурханы хаант улс руу хөтлөх замыг дагадаг. (Бурханы хаант улс гэдэг нь селестиел хаант улс юм.) Алма 7:14–16-гаас Бурханы хаант улс руу удирдах замыг дагахын тулд бид юу хийх хэрэгтэйг харуулсан үг хэллэгүүдийг олж, доогуур нь зур. Дараа нь Алма 7:22–25-аас бид уг замыг дагахын тулд ямар байх хэрэгтэйг харуулсан үг хэллэгүүдийг олж, доогуур нь зур.

  1. Судар судлах тэмдэглэл дээрээ хуудасныхаа зүүн доод булангаас баруун дээд булан руу чиглэсэн нэг зам зур. Замынхаа доод талд Мөнх бус байдал гэж, замынхаа дээд талд Бурханы хаант улс гэж бич. Таныг Бурханы хаант улс руу удирдахад хийх ёстой зүйлүүдээ болон та өөрөө ямар байх ёстойгоо замын дагуу бич.

  2. Зам дээрээсээ нэг үйлдлийг сонгож, хэн нэгэн үүнийг хэрхэн хийхийг харсан тухайгаа бич. Дараа нь зам дээрээсээ зан чанарын нэг чанарыг сонгож, хэн нэгэн нь хэрхэн ийм байсныг харсан тухайгаа бич. Энэ хоёр зүйлээрээ өсөж хөгжихөд тань туслах зорилго тавь, тэгснээр та нэг өдөр Бурханы хаант улсад орж чадна.

Алма 7:27-г уншиж, хүмүүс итгэл болон сайн үйлүүдээ үргэлжлүүлснээр хүлээн авна гэж Алмагийн мэдэж байсан адислалуудыг олж мэд. Та Бурханы хаант улс руу удирдах замыг итгэлтэйгээр дагавал, та ч мөн эдгээр адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг сана.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 6–7-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: