Судрын түүхүүд
Мэдвэл зохих газрууд


Мэдвэл зохих газрууд

Америк

Бурхан Лихайн гэр бүлийнхнийг болон жаредчуудыг удирдан чиглүүлсэн, амлагдсан нутаг

Аммонайха

бага Алма, Амюлек нарыг сонсохыг хүсээгүй ёс бус хүмүүсийн хот

Бабел

ёс бус хүмүүс тэнгэр рүү авирахыг хүсэж, цамхаг барьсан хот

Бетлехем

Иерусалимын ойролцоо орших, Есүс Христийн төрсөн хот

Жершон

Аммоны хүмүүст нифайчуудын өгсөн газар

Зарахемла

Засгийн газар, Сүмийн төв оршиж байсан нифайчуудын нийслэл хот бөгөөд хаан Мозая, хаан Бенжамин нар энд амьдарч байсан. Есүсийг үхэх үед энэ хот шатаагдсан.

Иерусалим

Ёс бус хүмүүст Лихайн бошиглосон мөн Есүс Христ сургаалаа заасан бас цовдлуулсан хот.

Кумора гүвээ

Моронайн алтан ялтаснуудыг булсан газар. Иосеф Смит хожим нь тэдгээрийг гаргаж авсан.

Мормоны Ус

хаан Ноаг орхиж явсан Алмагийн нифайчуудыг хөрвүүлж, баптисм хүртээсэн газар

Нифай

Нифай ба түүний ард түмэн Лемен, Лемүел хоёрыг дагалдагчидтай нь орхин явсныхаа дараа барьсан хот

Сидом

Бага Алма Сүмийг байгуулсан газар. Энэ нь хожим нь Аммонайхаг орхиж явсан зөв шударга хүмүүсийн шинэ нутаг болсон юм.

амлагдсан нутаг

Бурхан сонгосон хүмүүсээ удирддаг ямар нэгэн газар. Тэр Лихайн гэр бүл болон жаредчуудыг амлагдсан нутаг руу удирдсан.

Өгөөмөр1

Лихайн гэр бүл аглаг буйдад найман жил аялсны дараа буудалласан газар. Тэд эндээс амлагдсан нутаг руу явсан.

Өгөөмөр2

Есүс Христ нифайчууд дээр айлчлахдаа ирсэн газар