Судрын түүхүүд
19-р бүлэг: Мозаягийн хөвгүүд номлогч болсон нь


19-р бүлэг

Мозаягийн хөвгүүд номлогч болсон нь

Зураг
Мозаягийн дөрвөн хүү

Мозая Аммон, Аарон, Омнер, Химнай гэдэг дөрвөн хүүтэй байв. Тэнгэр элч залуу Алмад үзэгдэх үед тэд түүнтэй хамт байжээ.

Зураг
Мозаягийн хөвгүүд

Мозаягийн хөвгүүд нүглээ наманчилж, хийсэн буруу зүйлдээ харамсаж байлаа. Тэд сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж байсан бөгөөд түүнийг бусдад заахыг хүсэж байлаа.

Зураг
Мозаягийн хөвгүүд ярилцаж байгаа нь

Мозаягийн хөвгүүд бүгд хаан болохоос татгалзав. Харин тэд леменчүүдэд номлохыг хүсэж, сайн мэдээний адислалуудыг тэдэнтэй хуваалцахыг хүсжээ.

Зураг
Хаан Мозая залбирч байгаа нь

Хаан Мозая хөвгүүдээ явуулах эсэхээ мэдэхийг хүсэн залбирав. Бурхан түүнд тэднийг явуул, тэд хамгаалагдах болно мөн олон лемен хүн тэдний захиаст итгэх болно гэж хэлжээ.

Зураг
Дөрвөн хүү залбирч байгаа нь

Мозаягийн хөвгүүд леменчүүдэд заахаар явжээ. Тэд сайн номлогч болохын тулд мацаг барин, залбирав.