Судрын түүхүүд
34-р бүлэг: Хиламан ба 2000 залуу дайчин


34-р бүлэг

Хиламан ба 2000 залуу дайчин

Зураг
Хэрмэн дээрх харуулууд

Аммоны хүмүүс дахин хэзээ ч дайтахгүй гэж Бурханд амлажээ. Тэд нифайчуудын ойролцоо амьдардаг байсан бөгөөд нифайчууд тэднийг хамгаалж байв.

Зураг
Эрчүүд Хиламантай ярьж байгаа нь

Аммоны хүмүүсийн дайснуудыг нифайчууд руу довтлоход Аммоны хүмүүс амлалтаа эвдэн, нифайчуудад байлдахад нь туслахыг хүсжээ.

Зураг
Хиламан бүлэг хүнтэй ярьж байгаа нь

Хиламан ба нифайчуудын бусад удирдагч Аммоны хүмүүсийг Бурханд өгсөн амлалтаа эвдээсэй гэж хүссэнгүй.

Зураг
Аммоны хүмүүсийн хөвгүүд

Аммоны хүмүүсийн залуу хөвгүүд энэ амлалтыг аваагүй байсан. Тэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхэд нь нифайчуудын их цэрэгт туслахыг хүсжээ.

Зураг
2000 залуу дайчин

Эдгээр залуу хөвгүүний хоёр мянга нь эх орноо хамгаалах замыг сонгов. Тэд Хиламаныг удирдагчаа болгохыг хүсжээ.

Зураг
Гурван дайчин

Эдгээр залуу эр баатарлаг, зоригтой, хүчтэй байлаа. Тэд мөн үнэнч шударга, итгэл даахуйц мөн Бурханы зарлигуудыг дагадаг байжээ.

Зураг
Хиламан дайчдын хамт

Хиламан хоёр мянган залуу дайчнаа байлдаанд удирдав. Тэр тэднийг өөрийн хөвгүүд гэж дууддаг, тэд ч түүнийг эцгээ гэж дууддаг байжээ.

Зураг
Хиламан дайчдыг удирдаж байгаа нь

Хиламаны хөвгүүд байлдаж үзээгүй ч айхгүй байлаа. Тэдний эхчүүд Бурханд итгэж, Бурханыг өөрсдөд нь тусална гэдгийг мэддэг байх талаар хөвгүүддээ заажээ.

Зураг
Дайчид байлдаж байгаа нь

Хиламан ба түүний цэргүүд леменчүүдийн эсрэг хэд хэдэн дайнд тулалдав. Эдгээр залуу эр Хиламаны бүх тушаалыг дуулгавартай дагав.

Зураг
Дайны дараах дайчид

Тэд эрэлхгээр байлдан, дайснуудаа ухрааж, хөөн зайлуулахад тусалжээ. Дайны дараа Хиламан хөвгүүн бүр нь шархадсан ч, нэг нь ч үхээгүй байгааг мэдсэн.

Зураг
Хиламан ба дайчин

Энэ бол гайхамшиг байлаа. Хиламан маш их баяртай байлаа. Эдгээр залуу эр Бурханд итгэх агуу итгэлийнхээ ачаар хамгаалагдсан гэдгийг тэр мэдэж байв.