Судрын түүхүүд
33-р бүлэг: Хааныг хүсэгч ба эрх чөлөөг хүсэгч хүмүүс


33-р бүлэг

Хааныг хүсэгч ба эрх чөлөөг хүсэгч хүмүүс

Зураг
Пахоран хүмүүстэй ярьж байгаа нь

Зарим нэг нифай хүн ерөнхий шүүгч Пахоранаас зарим хуулийг өөрчлөхийг хүсжээ.

Зураг
Хүмүүс уурлаж байгаа нь

Пахораныг татгалзахад хүмүүс уурлан, түүнийг ерөнхий шүүгчээс огцруулахыг хүссэн. Тэд шүүгчийг бус хааныг хүсэж байв.

Зураг
Хоёр эр ярилцаж байгаа нь

Хааныг хүсэгч хүмүүс нэгнийгээ хаан болгож, хүмүүсийн дээр захирах хүч чадалтай болно гэж найдаж байв.

Зураг
Хэсэг хүн залбирч байгаа нь

Пахораныг ерөнхий шүүгчээр үлдээхийг хүссэн нифайчуудыг эрх чөлөөг хүсэгч хүмүүс гэж нэрлэжээ. Тэд өөрсдийн хүссэнээр амьдрах, шүтэн бишрэх эрх чөлөөг хүсэж байв.

Зураг
Хүмүүс санал өгөхөөр жагсаж байгаа нь

Эрх чөлөөг хүсэгч үү, хааныг хүсэгч үү гэдгээр нь хүмүүсийн дунд санал хураалт явуулав. Тэдний ихэнх нь эрх чөлөөг хүсэгч хүмүүсийн төлөө саналаа өгөв.

Зураг
Леменчүүдийн их цэрэг

Яг энэ үед Амаликая нифайчууд руу довтлохоор леменчүүдийн их цэргийг цуглуулж байлаа.

Зураг
Хааныг хүсэгч хүмүүс

Хааныг хүсэгч хүмүүс леменчүүдийн ирж байгааг сонсоод баярлаж, улс орноо хамгаалахад туслахаас татгалзав.

Зураг
Моронай хааныг хүсэгч хүмүүсийг харж байгаа нь

Хааныг хүсэгч хүмүүс байлдахгүй гэсэн учир ахмад Моронай ууртай байв. Тэр нифайчуудыг эрх чөлөөтэй байлгахын тулд ихээхэн хүч хөдөлмөр гаргасан байлаа.

Зураг
Моронай захирагчтай ярьж байгаа нь

Тэр хааныг хүсэгч хүмүүсийг нэг бол леменчүүдтэй байлдуулах, аль эсвэл цаазлах эрх мэдлийг захирагчаас хүсэв.

Зураг
Захирагч Моронайтай ярилцаж байгаа нь

Захирагч Пахоран Моронайд энэхүү эрх мэдлийг өгөхөд Моронай цэргүүдээ хааныг хүсэгч хүмүүсийн эсрэг удирдав.

Зураг
Нифайчууд леменчүүдтэй дайтаж байгаа нь

Хааныг хүсэгч олон хүн алагдаж, зарим нь шоронд хаягдав. Үлдсэн хэсэг нь леменчүүдийн эсрэг нутгаа хамгаалахад туслахыг зөвшөөрөв.