Судрын түүхүүд
6-р бүлэг: Лихайн зүүд


6-р бүлэг

Лихайн зүүд

Зураг
Лихай гэр бүлийн хамт

Лихай гэрийнхэндээ зүүдэндээ үзсэн чухал үзэгдлийнхээ талаар ярив. Лихайн зүүд түүнийг Нифай, Сам хоёрын талаар баярлах болгож, харин Лемен, Лемүел хоёрын талаар гуниглах болгов.

Зураг
Лихай ба тэнгэр элч

Лихай зүүдэндээ цагаан орхимжтой хүн Лихайд өөрийг нь дага хэмээн хэлж байгааг үзжээ. Лихай уг хүнийг даган, бүрэнхий мөн дүнсгэр зэлүүд талд ирэв.

Зураг
Лихай залбирч байгаа нь

Лихай олон цагийн турш харанхуйд аялсны эцэст тусламж гуйн залбирчээ.

Зураг
мод

Дараа нь тэр цагаан жимстэй модыг олж харсан. Энэ амтат жимсийг идсэн хүн бүр аз жаргалтай болж байв.

Зураг
Лихай жимснээс идэж байгаа нь

Лихай жимснээс идээд, баяр баяслаар дүүрэв. Тэр гэр бүлийнхнээ жимснээс идээсэй гэж хүсэж байлаа. Учир нь уг жимс тэднийг ч мөн аз жаргалтай болгоно гэдгийг тэр мэдэж байв.

Зураг
Сариа, Сам, Нифай нар Лихай руу ирж байгаа нь

Лихай тэрхүү модны хажуугаар гол урсаж байхыг харлаа. Мөн голын эхэн дээр Сариа, Сам, Нифай нарыг зогсож байхыг тэр харав.

Зураг
Мод руу алхаж буй гэр бүл

Лихай эхнэр мөн хөвгүүдээ хүрч ирэн, жимснээс амсахыг хүслээ. Сариа, Сам, Нифай нар ирж, жимснээс идсэн ч Лемен, Лемүел хоёр идсэнгүй.

Зураг
Мод руу хөтлөх бариул

Лихай мөн уг мод руу хөтлөх төмөр бариулыг бас давчуу бөгөөд нарийн замыг харав.

Зураг
Хүмүүс төмрөөс барьж байгаа нь

Олон хүн уг замаар урагшлан явж байхыг тэр харав. Харанхуй манангийн улмаас зарим нь замаа алдан, төөрчээ.

Зураг
Хүмүүс төмрөөс барьж байгаа нь

Бусад нь төмөр бариулаас чанга атган зуурсаар, харанхуйг гэтлэн модонд хүрч байсан. Тэд жимснээс идлээ.

Зураг
Хүмүүс жимснээс идэж байгаа нь

Голын нөгөө талын том байшинд байгаа хүмүүс жимснээс хүртсэн хүмүүсийг дооглон тохуурхаж байлаа. Жимснээс идсэн зарим хүн ичиж, модноос холдон явав.

Зураг
Нүсэр барилга

Лихай зүүдэндээ олон хүнийг харжээ. Зарим нь төмөр бариулаас бат бөх атгаж, гүн харанхуйг туулан, модонд хүрч байв. Тэд жимснээс идлээ. Зарим нь том барилга руу очиж, зарим нь усанд живж эсвэл зарим нь төөрөлдөж байсан. Лемен, Лемүел хоёр жимснээс хүртсэнгүй. Лихай тэдний төлөө санаа зовж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад нь туслахыг хичээж байлаа.