Судрын түүхүүд
30-р бүлэг: Алма хөвгүүддээ зөвлөсөн нь


30-р бүлэг

Алма хөвгүүддээ зөвлөсөн нь

Зураг
Алма хөвгүүдтэйгээ ярьж байгаа нь

Нифайчуудыг ямар их ёсон бус болсныг харахад Алмад гунигтай байлаа. Тэр хөвгүүн бүрдээ зөв шударга амьдрах тухай ярив.

Зураг
Алматай болон Мозаягийн хөвгүүдтэй хамт буй тэнгэр элч

Алма том хүү Хиламандаа Бурханд найдах тухай ярив. Тэр Сүмийг устгах оролдлогоо зогсоо гэж Алмад хэлүүлэхээр явуулсан Бурханы тэнгэр элчийн тухай хүүдээ хэлсэн.

Зураг
Алма орон дээр зовж шаналж байгаа нь

Алма гэм нүглээсээ болж гурван өдрийн турш зовж шаналсан. Дараа нь тэр аавынхаа Есүсийн тухай заасан зүйлүүдийг санаж, гэм нүглээсээ өршөөгдөж болно гэдгээ мэдэв.

Зураг
Алма

Алма өршөөл гуйн залбирч, бодгаль дахь зовлон шаналал нь баяр баяслаар солигдов. Тэр Есүс Христэд итгэж, нүглээ наманчилсан учраас өршөөл хүртсэн байлаа.

Зураг
Алма зааж байгаа нь

Үүнээс хойш Алма өөрийн мэдэрсэнтэй адил баяр баяслыг хүмүүст мэдрүүлэхийн тулд сайн мэдээг зааж байсан. Бурхан Алмаг Өөрт нь итгэсний төлөө адислав.

Зураг
Алма Хиламанд цэдгүүдийг өгч байгаа нь

Алма Хиламанд ариун нандин цэдгүүдийг өгч, ард түмнийхээ түүхийг үргэлжлүүлэн бич гэж хэлжээ.

Зураг
Алма Хиламантай ярьж байгаа нь

Хэрэв тэр Бурханы зарлигуудыг дагавал Бурхан түүнийг адисалж, цэдгүүдийг хамгаалахад тусална гэж Алма түүнд хэлэв.

Зураг
Алма, Хиламан хоёр

Алма мөн өглөө, орой бүр залбирч, хийж байгаа бүх зүйлийнхээ тухай Бурхантай зөвлөлдсөнөөр Бурхан түүнд тусалж удирдах болно гэж Хиламанд хэлжээ.

Зураг
Шиблон

Зорамчуудын дунд зоригтой номлосон хүү Шиблондоо Алма баяртай байв. Тэд түүн рүү чулуугаар шидсэн ч Шиблон итгэлтэй хэвээр үлдсэн билээ.

Зураг
Алма, Шиблон хоёр

Аврагдах цорын ганц зам бол Есүс Христ юм гэдгийг Алма Шиблонд сануулав. Алма дараа нь хүүдээ сайн мэдээг үргэлжлүүлэн заахыг уриалав.

Зураг
Кориантон

Алмагийн хүү Кориантон зарлигуудыг дагадаггүй байлаа. Тэр зорамчуудад зааж байхдаа итгэлтэй номлогч байсангүй.

Зураг
Алма

Кориантоны хийсэн зүйлээс болж зорамчууд Алмагийн заасан сургаалд итгээгүй билээ.

Зураг
Алма, Кориантон хоёр

Хүмүүс нүглээ Бурханаас нууж чаддаггүйг мөн Кориантоныг нүглээ наманчлах хэрэгтэй гэдгийг Алма Кориантонд хэжээ.

Зураг
Алма

Хүн бүр амилуулагдах боловч зөвхөн зөв шударга хүмүүс л Бурхантай цуг амьдрах болно гэж Алма хүүдээ хэлэв.

Зураг
Алма, Кориантон хоёр

Энэ амьдрал бол хүмүүсийн хувьд нүглээ наманчлан, Бурханд үйлчлэх цаг юм гэдгийг Алма хэллээ.

Зураг
Алма Кориантонд цэдгүүдийг өгч байгаа нь

Тэр Кориантонд номлогчоор дуудагдсан гэдгийг нь сануулж, зорамчууд дээр эргэн очоод, хүмүүст наманчлахыг заа гэж хэлжээ.

Зураг
Алма болон түүний хөвгүүд зааж байгаа нь

Алма хөвгүүдийнхээ хамт сайн мэдээг үргэлжлүүлэн заасан. Тэд санваарын хүчээр заав.