2020
Бид Аврагчийн зааснаар хэрхэн залбирах вэ?
2020 оны 10-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Бид Аврагчийн зааснаар хэрхэн залбирах вэ?

3 Нифай 17–19

(9-р сарын 28-аас 10-р сарын 11)

Зураг
How can I pray as the Savior taught

Аврагч нифайчууд дээр ирэхдээ тэдэнтэй хамт 11 удаа залбирчээ. Өөрийн үгс, үлгэр жишээгээр Тэрээр хэрхэн залбирахыг тэдэнд заасан. Хожмын үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид залбирлын тухай Аврагчийн зааж сургасан зүйлийг заадаг. Энд хэдэн жишээ авч үзье.

Аврагчийн заасан зүйл

Хожмын үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн заасан зүйл

Бусдын төлөө залбирах (3 Нифай 17:14, 17, 21; мөн 3 Нифай 18:23-ыг үзнэ үү)

“Бусдын төлөө бодгалийнхаа бүх эрч хүчээр залбирах нь Их Эзэний дуу хоолойг анхааралтай сонсох бидний чадварыг нэмэгдүүлдэг.”1

“Та нар үргэлж сэрэмжилж мөн залбирах ёстой” (3 Нифай 18:15)

“Бид сэтгэлийнхээ угаас, чин сэтгэлээсээ залбирч, мөнх бус амьдрал хэмээн нэрлэгдэх энэхүү заримдаа хүнд, хэцүү аяллынхаа туршид хэрэгтэй адислал, тусламж дэмжлэгээ хүлээн авах боломжтой.”2

“Гэр бүлдээ залбир” 3 Нифай 18:21-ийг мөн 3 Нифай 17:3-ыг үзнэ үү)

“Хэрэв та нарl … өдөр бүр гэр бүлийн залбиралд [оролцох] юм бол, … зөв шударга үр удмыг өсгөн хүмүүжүүлэх Их Эзэний өгсөн амлалтыг хүлээн авах болно.”3

Олон үг нурших хэрэггүй (3 Нифай 19:24-ийг мөн 3 Нифай 13:7-г үзнэ үү)

“Бидний залбирал энгийн, ойлгомжтой, чин сэтгэлийнх байх ёстой.”4

“Үргэлжлүүлэн залбирагтун.” (3 Нифай 19:26)

“Байнга залбирч бай. Оюун ухаанаараа, зүрх сэтгэлээрээ залбирч бай. Өвдөг сөгдөн залбир. Залбирал бол тэнгэрт хүрэх таны хувийн түлхүүр мөн. Цоож нь хөшигний наад талд таны хажууд байна.”5

Эх сурвалж

  1. Дэвид А.Бэднар, “Үргэлж залбир,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50.

  2. Thomas S. Monson, “Three Goals to Guide You,” Liahona, Nov. 2007, 120.

  3. Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 229.

  4. Dallin H. Oaks, “The Language of Prayer,” Ensign, May 1993, 17.

  5. Боид К.Пакэр, “Залбирал ба сүнсний өдөөлт,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53.