2020
Та эрх чөлөөг олж авч чадна
2020 оны 10-р сар


Залуучуудад зориулав

Та эрх чөлөөг олж авч чадна

Зураг
friends smiling

Та эсвэл таны мэдэх хэн нэгэн алдаа гаргаж, наманчилж, дахин амлалт өгч, дахин алдаа гаргах гэх мэт эргүүлэгт хөл алдаж байсан уу? Миний ажиллаж байсан ганц бие залуучуудын тойрогт олон сайхан залуу яг ийм эргүүлэгт автсан байсан. Гэвч тэдний дунд олон хүн Есүс Христийн Цагаатгалын ачаар эрх чөлөөтэй болж чадсан юм. Энэ сарын донтолтын талаарх захиаст өөртөө болон бусдад эрх чөлөөг олж авахад нь туслах санаануудыг өгсөн.

Хамгийн чухал нь, бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүд гэдгээ санах хэрэгтэй. Ахлагч Дийтр Ф.Угдорф “[Бурхан] та нарын сул дорой байдал, муу зуршлуудаа хаях цагийг тань хүлээж, хайрлахаа хойшлуулдаггүй. Тэр та нарын хүч чармайлтыг бүрэн ойлгож, та нарыг хайрладаг. … Алдаа гаргаснаас юм уу унаснаас чинь болж ирэх гуниг харууслыг мөн мэддэг. Тэр та нарыг хайрласаар байдаг билээ,” (“Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 143, тодотгол нэмэгдсэн).

Нөгөөтээгүүр, Сатан таныг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайрыг болон, өөрчилж, цэвэршүүлэх Аврагчийн хүчийг хүртэх эрхгүй, боломжгүй гэдэгт итгүүлэхийг оролддог. Сатан таныг ичгүүр, өөрийгөө үзэн ядах бодлын эргүүлгээс гаргахгүй байхыг хүсдэг ч та түүний худал үгэнд бүү хуурт.

Оронд нь Тэнгэрлэг Эцэгт ханд. Бишоптоо эсвэл салбарын ерөнхийлөгчдөө мөн таныг хайрладаг бусад хүнд сэтгэлээ уудлан ярихаас бүү ай. Донтолтод автсан бусад залуу хүний итгэл найдвар бүхий түүхүүдийг уншихдаа төрсөн мэдрэмж сэтгэгдлийнхээ дагуу үйлдээрэй. Өөртөө тэвчээртэй хандаж, бурханлаг мөнх чанартай гэдгээ бүү март. Өдөр бүр бага багаар ажиллаж, Есүс Христийн эдгээгч хүчинд итгээрэй. Есүс Христ болон өөр олон эх сурвалж бидэнд хүсэж буй жинхэнэ эрх чөлөөгөө эдлэхэд тусална. Хэрхэвч бууж өгч болохгүй.

Таны найз,

Ричард Остлэр